Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 8-р хэсэг /
Оруулсан admin on 2015-05-18 15:14:53 (4565 уншсан)

           Оюутны цомхон өрөөндөө компьютерээ шагайгаад тухтай сууж байтал хаалга тогшиход даруй Катя очиж үүд нээлээ.
-Сайн уу Катя, танайхаар сонин юутай вэ гэсээр залуус орж ирлээ.
-Өө, энэ Ээнээг хараач ээ, өрөөндөө шигдээд л байж байна, манай байрны манаач болжээ чи гэж нэг нь хөгжилтэйгээр хэлэхэд Сансармаа:
-Гаръя л даа Ээнээ, хамт олноороо гарцгаая амралтын өдөр шдээ гэсээр оюутны байрны хэдэн залуустай цуг өрөөнд нь чимээ шуугиан болсоор орж ирлээ. Компьютерийн дэлгэц рүү хамаг ухаанаа төвлөрүүлж суусан Энэрэл:
-Заа, манайхан, олуулаа айлчилж явах чинь вэ, юу болов, яав гэсээр инээмсэглэн чихэвчээ буулгаж хүзүүндээ тохлоо. 

-Өнөө  орой гурван хүний төрсөн өдөр болно, мэдэж байгаа биз дээ? Бүгдээрээ нэг газар орох болсон шүү. Бас хүн бүрээс бэлэгний  мөнгө хурааж явна. Аан тийм, бас багш нарын баяраар багш нарт бэлэг авч өгөх мөнгө хурааж явна гээд Сансармаа нэрсийн жагсаалт бичсэн цаас ширээн дээр дэлгэж:
--За, чи ганцаараа завгүй юм шиг битгий ингэж байгаач гээд хэлж дуусаагүй байтал Эрдэнэ Энэрэлийн хажууд очиж суугаад мөрөн дээр нь гараа тавьж маасайтал инээснээ:
--Юу хийгээд байна даа, сайхан бүсгүй минь? Чам шиг үргэлж хичээл хийж суудаг хүн гэж хаа байсан юм, юу хийж байгааг чинь харъя гээд нэг гараараа мөрөөр нь тэвэрч, нөгөө гараараа ширээ тохойлдоход Энэрэл түүний гарыг мөрөн дээрээсээ авангаа:
- Хүүдээ хувцас авах гээд интернэт дэлгүүр ухаж сууна, аливээ наад гараа ав л даа гэхэд Эрдэнэ өөдөөс нь арзайтлаа инээж, бусад нь мөн дагаж инээлдэцгээлээ. Тийнхүү багахан хэмжээний тоглоом шоглоом эсвэл маргаан, ер юу болох эсэх нь мэдэгдэхгүй зууралдан өөд өөдөөсөө харж байх зуур Сансармаа гар утсаараа тэдний зургийг хэд хэдэн удаа татаж авсныг хэн ч анзаарсангүй.  Тэгтэл найзуудын дундаас нэг нь:
-Эмгэн шиг дандаа ингээд юм юмнаас хоцорч байх юм аа чи! Одоо л гарч орж авахгүй тэгээд хэзээ наргиж цэнгэх гээд байгаа хүн бэ? Залуу насыг уйтгар гуниг дүүрэн өнгөрүүлэх юм даа гэвэл хариуд нь:
-За хэд бол хэдийг өгөх ёстойгоо би өгнө өө. Харин очиж бол чадахгүй байх шүү гэвэл бусад нь тосон авч ам амандаа:
-Харин тийм ээ, Энэрэл ер нь олон нийтийн арга хэмжээнээс болж л өгвөл хоцорчихдог шдээ. Өнөө орой бидэнтэй хамт заавал явна шүү гэлцэн зэмлэж байтал бас нэг нь:
-За, дараагийн өрөө хэнийх билээ? Ажилдаа орцгооё та минь ээ. Татвараа хураая аа, явцгаая гэлцэн инээд шуугиан болсоор гарч одоцгоолоо.    

Хөгжмийн эгшиг хангинаж, гэрлэн чимэглэл энд тэндээс анивчсан чимээ шуугиантайн дээр тамхины эхүүн үнэр үс гэзгэнд шингэсэн танхимын голд тайзан дээр байрлуулсан өндөр сандал дээр нэгэн залуу сандлын гишгүүр дээр хөлөө ачиж суугаад гараараа хурсан олныг даллан уриалж дуулна. Дуучныг микрофоноо хөдөлгөн гараараа дохих бүрт цугласан залуус орилолдон уухайлж, түрэн дуулцгаана. Халамцаж хөөрсөн олон залуус төрсөн өдрийн эздэд баяр хүргэн тэднийг нэг нэгээр нь бүжгэнд урьж, бүжгийн талбайг эзэлцгээнэ. Дуучны ар талд гитарчин зогсон, хажууханд нь бөмбөрчин, голд нь төгөлдөр хуурч суужээ.  Залуус тэр их чимээтэй зэрэгцэн нэгнийхээ дууг давах гэж байдаг чадлаараа хашгичиж, инээлдэнэ. Тэднийг ажиглан суусан Энэрэл: - Би чинь энд юу хийж явна аа. Хурдан буцаж нөхөртөө хариснаа хэлэхгүй бол дарин дээр давс нэмж бөөн хэрэг мандана хэмээн хэдийгээр хардаж гомдоочихоод байхад нь Сонорыгоо бас л санан санасаар “түрүүчийнхээ маргааныг дуусаагүй байхад дараагийн уурыг нь хүргэхээсээ өмнө ерөөсөө харих минь” гэж бодмогцоо шилэн аягатай шар айргаа ширээн дээр тавиад явахаар завдан гоёмсог загвартай  гадуур хүрмээ өмсөж,  энгэрийнхээ товчийг товчилж зогстол:

- Аль вэ, яасан бэ, тийшээ очъё л доо гээд Сансармаа ангийнхаа нэг залуутай хамт түүний гараас хөтлөн дагуулсаар бүжгийн талбайд инээд хөөр болж гэрэл цацарсан танхим руу дагуулан зүглэв. Энэрэл зогтусан гараа татаад:
- Сансармаа, би явах хэрэгтэй байна аа, найз нь ерөөсөө байр луугаа буцлаа гээд гараа татах гэтэл тэрээр гайхан нүдээ томруулж инээмсэглэнгээ хөгжмийн чимээг давахын тулд чихэнд нь дөхөж хэнгэрэг дэлсэм чангаар:- Найз минь үгэнд ор л доо. Нэг удаа ч гэсэн сэтгэлээ онгойлго. Чамд ингэх эрх чөлөө олддоггүй биз дээ? Чи энэ хөгжмийг сонс доо. Өөрийгөө хар л даа, үеийнхээ залуусыг хар л даа. Гэрийн хөгшин авгай шиг дандаа л юмнаас хоцорч байх юм. Амьдралаасаа нэг удаа ч гэсэн чөлөө ав л даа. За, аль вээ гээд дөнгөж саяхан товчилсон хүрэмнийх нь энгэрийг задгайлж, тайлаад суудал дээр шидэж орхимогц гараас нь хөтлөөд бүжгийн талбайд ирэв. Чингээд хоёр гараа дээш өргөн нахилзан намилзан бүжиглэсээр олны дунд дагуулж орчихлоо. Энэрэл өөртөө зохисон үзэсгэлэнтэй, хэн ч гэсэн эргэж харам сайхан бүсгүй билээ. Гэвч олны хөлд дарагдаж, хөгжим хангинасан цэнгээний газар байтугай үдшийн бүрэнхийгээр ч гадуур гардаггүй эгэл даруухан нэгэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл хайрт түүнийхээ дэргэдээс холдолгүй хамгийн сайн гэргий байсаар ирсэн цагаас хойш хүний газар гүний нутагт ханиа, хүүгээ санан бэтгэрсээр билээ. Зүрхнийх нь гүнд хуралдсан гомдол дотроос нь огшиж, юу юугүй нулимс болон асгарчих гээд  Сансармаа, Катя нарын адил, эсвэл энэ олон найзууд шигээ эрх чөлөө баяр хөөрийг яавч мэдэрч чадахгүй байлаа. Тасралтгүй нижигнэх хөгжим, үс гэзгээ хаялан бүжиглэх олны дээрээс өнгө өнгийн гэрэл анивчин байхад Энэрэлийн  тархинд зөвхөн Сонорын тухай бодол л эргэлдэнэ. Сонор түүний  эд эс бүхэнд гүн шингэсэн гэлтэй. Он жилүүдийн дундаас гэрэлтэх тэр л дурсамжит өдөр хайрт хань Сонортойгоо учирч билээ.

Анхны учрал бүхэн бүтэн амьдрал болдоггүй гэж ихэнх хүмүүс ярьдаг ч гэлээ Энэрэлийнх бол гайхалтай сайхан бүтэн амьдрал болсон юм. Гэвч сүүлийн үед  Сонорын хардаж сэрдэх нь хэрээс хэтэрч, Энэрэл сэтгэл санаа тавгүйгээс энэ  баяр хөөр болсон шуугиант орчиндоо нэг л зохицож өгөхгүй буй нь энэ.   Цээжин дээр нь хүнд зүйл дарчихаад сэргэхийн эгшин өгөхгүй улам хөндүүрлүүлж, хэрхэн гомдоосон нь өөрийн эрхгүй шаналгахад сая үнэхээр ч энэ ухаанаа алдсан гэмээр олны дунд орж бүжиглэх нь дээр юм байна гэсэн бодол харван орж ирэв.  Чингээд ширээнд очиж, шилтэй шар айрагнаас том балгалаа. Төрсөн өдрийн эздэд баяр хүргэж тулгаад дахин хэд балгав. Төдөлгүй тойрог үүсгэсэн олны дунд орчихсон бүжиглэж, хүн бүр уухайлан алга ташиж хашгиралдан дэмжиж гарлаа. Залуус хамтдаа зургаа авахуулж, Сансармаа тэр дундаас Энэрэлийн аль эвгүй гэх хором бүрийг олж зургийг нь авч байлаа.
                                      Үргэлжлэл бий
                                “Хэзээ ч оройтохгүй” номноос



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Үржинханд Э )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 164 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-101.JPG
Хэмжээс: 600x450 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4610

Б. Алтангэрэл 1983	40х14х15, холимог техник
Amour
Хэмжээс: 600x800 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4348

зотон тос 40х51 см
Манан
Хэмжээс: 476x600 59k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3519


Агуулга
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)
· Болжмор : Төөрөг тавилан (4)
· Болжмор : Төөрөг тавилан (3)
· Болжмор : Төөрөг тавилан (2)
· Болжмор : Төөрөг тавилан (1)
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Баасан, 2019.03.15
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn