Хүн, чулуу хоёр адилхан Бүдэрч босохын орчлонд Хүйгээсээ эхэлж бид Тасарч бүдрэн тийчиж босдог оо... Хөмсөгний минь зай шиг Бурхан чөтгөр хоёрын хил дээр Тархиараа бүдэрч хүйтэн халуун он жилийн урсгалд Амьтай амгүй бүдэрчихдэг ээ... Даль нь шархтай шувууд минь Газартаа биш гарт бүдэрсэн юм аа Тургилдсан азарга адуу минь Талдаа биш чөдөрт бүдэрсэн юм Дэндүү сайн санаат явсан өвөөг минь Цагийн муу бүдрүүлсэн юм аа... Бүдрэх юмгүй болтлоо Бүдэрч явааг нь харах бүрдээ Босно доо гэхээс Бурхан эх оронтой доо би бардам байдаг аа... Хаяарах тэнгэргүй нутаг Олшрохын дайтай орчлонд Хаан суудалт эх орноосоо Холдож бид бүдрээгүй ээ... Харах тусмаа хямгаддаг бол Морьтойгоо бид бүдрэхгүй Хайрлах тусмаа хамгаалдаг бол Монголтойгоо бид бүдрэхгүй ээ... Ямар байсан ч бид Монголоо гэсээр Бүдэрч, босдог юм билээ Муугаар үнэсүүлж Босч,бас бүдэрдэг юм билээ Муруй шулуун зам дээрх Бүдэрч босох хоёр үгийн хувилбар нь Бид юм билээ Бид өөрөө орчлон юм билээ... 2007.7.20
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
b-010.jpg Хэмжээс: 300x398 42k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 7288
mongolia2007year-264.JPG Хэмжээс: 600x450 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3933
flo-009.JPG Хэмжээс: 600x450 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6249
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: