Сансарын удамтай монгол морио
Сарлуу хараад янцгааж байдаг
Содон шинжтэй сонихон хүлэг
Солирын ч юмуу хэлтэрхий үзчихээд
Самардаж байдаг сарны унага
Саруулхан шөнөөр одруу хараад
Санадаг ч юмуу молор эрдэнэ
Сайн үйлсийг зөгнөн бэлэгдэж
Сэтэрлэж онголсон онгон хүлэг
Сав ертөнцөд минь үдлээд буцах
Сарнаас ирсэн жигүүрт ажнай
Салхи сөрөөд довтолгож явахад
Сайхан явдалтай сайвар жороо
Сар хайрханы өврөөр бэлчээртэй
Саамын гүүнээс төрсөн унага
Сарны ижилдээ буцаад нисэх
Сансрын удамтай монгол морио
2016 он 10сарын 16нд Б.Улаанхүү Багануур
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-201.JPG Хэмжээс: 600x450 52k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4736
art_03.jpg Хэмжээс: 600x353 102k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5117
Хот Хэмжээс: 600x660 176k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5310
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: