Хазаар дөрөө жингэнэсэн халхын уудам тал дээр
Хаан Чингисийн мэндэлж хүй цөглөсөн нутагт
Хардал жанжин бээсийн хурд хураасан довон дээр
Халхын хурднууд уралдсан Хан Хэнтийн талд дээр
Халх дөрвөн аймгийн шавь тавын унаганууд
Хатан дөрвөн туурайныхаа хавыг шалган уралдаж
Хавьд гаргаагүй тоосыг хааны нутагт зангируулж
Хасбуу тамгатай дээдсийн хүчирхэг цагийг санагдуулна
Хатир жороо морьдоорой гангар ч аархан дөмөлзүүлж
Ханатал сойсон морьдынхоо сүүлийг шуун зангидаж
Хар нүдэн хүмүүний мэлмийг баясган омогшуулж
Хазаарт удамт хүлгүүд ээ шон дээр эгнүүлэн гангарна
Газар газраас цугласан шандаст хүлгүүдийг шохоорхож
Гал шарын унагануудаа ам дамжуулан сайрхаж
Гадна дотны уяачдийн хорхойг хүргэн шимшрүүлж
Гарсан орсон уяачдийн тархинд нэгийг санагдуулна
Буурал Хан Хэнтийн маань буян нь дуусах биш дээ
Буянтай буурал өвгөдийн минь хурд тасрах биш дээ
Хөдөөгийн хөх өвгөдийн минь хүлэг нь дуусах биш дээ
Хөх тэмдэгтэй үрсийнх нь буян нь дутах биш дээ
Шавилхан монгол морьдын минь шандас нь сулрах биш дээ
Шанаган дөрвөн туурайных нь эрдэм нь дундрах биш дээ
Шагай шиг сайхан сүргийн минь тоос нь замрах биш дээ
Шагшуулж гайхуулан дуурсах Галшарын удам шүү дээ
Сартуул халх Б.Улаанхүү Багануур хот 2016 оны 10 сарын 12
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
IMG_1108.jpg Хэмжээс: 600x709 200k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4221
Өдөр ч шөнө ч Хэмжээс: 600x812 146k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4220
mongolia2007year-065.JPG Хэмжээс: 600x450 135k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5283
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: