Үүрээр шон дээр үүрссэн
Үрээ морины минь чимээ минь
Үгсийн урнаар тэрлэсэн
Үзэгний татлах чимээ минь
Үргэлж шүлгэнд минь амиласан
Үнэн ч сайхан хүлэг минь
Үерийн ус шиг халигсан
Үндэсний дөрвөн мөрт минь
Үргэж бусган дүүхэлзэх
Үлгэрийн баатар хүлэг минь
Үргэлж цээжинд минь цоролзох
Үзэгний дөлтэй шүлэг минь
Үхтэл хамтдаа давхих
Үүрдийн сайхан хүлэг минь
Үзгэн хулсаар таталгах
Үгсийн сан хөмрөг минь ээ
2016 он 9 сарын 27 сартуул Б.Улаанхүү
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
kho-003.JPG Хэмжээс: 600x450 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4210
mongolia2007year-152.JPG Хэмжээс: 600x450 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4682
erd-002.JPG Хэмжээс: 600x450 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5140
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: