Арван хэдхэн насны минь амталж үзсэн алим минь Амьсгаа хамтдаа давхцсан анхны цагаан шөнө минь Аргадаж эвлэж усалсан ариухан нандин цэцэг минь Амьддаа хэзээч мартахгүй насны ганцхан жаргал минь
Хосын хорвоод учирсан хоёр зүрхний хэмнэл минь Хоёулаа хамт сандарсан хамгийн гэгээн учрал минь Хоёрхон биенээсээ өөр хэнд ч алдаагүй нууц минь Холын холоос дурсах хонгор багын дурсамж минь
Хайрын орчлонд ууссан хангал багын эхлэл минь Халуун хөлсөө нийлүүлсэн хамгаас үнэтэй цэг минь Хаанаас ч хайгаад олохгүй хатан гоо үзэсгэлэн минь Хараацай насаа дурсаад инээгээд уулзах найз минь
Нандин тэр л нууцаа надтай хоёулаа хадгалсан Нартад анх учирсан байгалийн дэгжин цэцэг минь Намтар түүхээ хадгалсан үүрдийн ганцхан чи минь Намайг хааяа дурсаад дотроо инээмсэглэж байгаа даа
Сартуулын Б.Улаанхүү 2017 07 17
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-035.JPG Хэмжээс: 600x450 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5209
mongolia2007year-203.JPG Хэмжээс: 600x450 57k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3984
zam-027.JPG Хэмжээс: 600x450 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4106
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: