Дархан хан уулынхаа онгон сахиуст найрагч Даамай их түмнийхээ зовлон жаргалыг дуулагч Сэцэн ханы удам Цэцэн ардын дуучин Хэрэгцээ үүрэг гарвал амиа үл хайхрагч Хэтэрхий хайртай орныхоо үнэнч иргэн таньтай Эрин зууныг давуулан байж Эрдэм номоор цэц булаалдая гэсэнгүй Эсвэл худлаа магтая гэсэнгүй бас муулая гэсэнгүй ээ Энэ л үеийнхээ тухай бодлоо хэлье гэсэн юмаа...
Алтаар үнэлэгдэх ёстой гар бичмэлийг тань
Алтаар бус хийрхлээр үнэлж байна Алдарыг чинь худалдаж Ясыг тань өндөлзүүлж Архины ширээн дээр Аль эсвэл сонины нүүрэн дээр Үгээр чинь үг хийж байна Үнэн худал нь мэдэгдэхгүй цуурцгааж байна.
"Хосгүй сайхан диваажинд бүжих ёстой үрс "тань Хоосон лонх цэнгээний газар л бүжиж байна Хоёр нийгэмийн хооронд учраа олохгүй тэвдэн Ходоодны хоосрол оюуны хоосролдоо сөхөрч явнаа Алхаж явах ёстой л доо уг нь тэгтэл Архидаснаас болсон уу ? Аль эсвэл өлссөнөөс болсон уу ?...бүү мэд Аргагүй мөлхөж явнаа... Ардчилалынхаа замыг олохгүй явна Атомын эрин ингэж дуусаж байна. Аугаа их Хорин нэгдүгээр зуун ингэж эхэлж байна
Таны хүсэж явсан эрх чөлөөт үе Талын энэ нутагт дөнгөж соёолж байна Ургаж буй цэцэгсийг тасдах ишиг мундсангүй ээ Уудам эх орноо элгээр нь хэвтүүлж дөнгөлөө Тасдаж байгаа сахал нь ид шидэнд хувилдаг Танхай илбэч Хоттабыч ирэв үү гэлтэй Сонгууль болгоноор солиорч байгаад Сод их түмнийхээ цусаар гараа угаалаа Цусаа урсган байж үлдээсэн өвгөдийнхөө нутгыг Цувдай булаалдсан хэрээнүүд харийханд өгөөд алдлаа Үлдсэн жаахан шавхруу алтны судал дээр алалцаж Үр удам нь нинжа овогтой боллоо
Архины халуунд зүүдлэнхэн сэрэхдээ Асар олон залуус хүний нутагт зовлоо доо Үйлээ үзэн байж амьдралаа босгох гэж зүтгэлээ "Үлгэрт итгүүлсэн ухаантанууд" баялаг дээр нь цэнгэлээ дээ Өөрийн толгойгүй гэж таны шүүмжилсэн үеээс Өнөөдөр сайжирсан нь бараг алгаа Хэний нутагт амьдарч байгаагаа ялгахаа байж Хүний нутагт байгаа юм шиг гадуурхдаг болж
"Бурхан халдун " уулыг хятадууд ухсаныг мэдвэл Буйр нуур Мэнэнгийн талыг зарсаныг сонсвол Найрагч таны зүрх тэсэхгүй бизээ Найдаж явсан үрс чинь арчаагүй болсонд гутрах буй заа Урьдын тэр нийгэм хичнээн хэцүү байсан ч Улсаа зарж байсангүй нэрээ бодож явжээ Хаан Сталингийн гаансыг хуга үсэртэл алгадсан Хазгар Гэндэнээс эхлээд жинхэнэ эрчүүд байжээ
"Ярих нь хүртэл найраг байдаг Монгол орны" Яруу сайхан үгс бөхөж байгаад гутарнам Элгэндээ шаналж яваа цусан төрөл Өвөр Монголчуудаа Эх хэлээрээ ярихад шоолж буйд харамснам Хөөрхийдөө тэдэнд Ринчен Дамдинсүрэн байсангүй Хүйн холбоотой Монголоосоо тасарчих вий гэж Хэдэн зуун тэмцээд цусаараа уйлж явааг Одоо цагийн хүүхдүүдэд хичнээн хашгираад ч ойлгохгүй
Төрийн үндэс газар гэсэн Түмэн шаньюйгийн сургаалийг Улсыг орныг нь эзэлье гэвэл унаган хэлийг мартуул гэдгийг Хойч үедээ түүчээ болгон дуулгахсан даа Хорвоо гэдэг бачимдмаар болжээ ....ах минь.......
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-030.JPG Хэмжээс: 600x442 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6190
mongolia2007year-036.JPG Хэмжээс: 600x450 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3989
mongolia2007year-271.JPG Хэмжээс: 600x450 81k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5241
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: