Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Айхтар жаалууд
Оруулсан admin on 2018-02-11 11:35:56 (2728 уншсан)

- Одоо яая гэх вэ, өөр ажил олдож л таараа, хажууд нь гэдэс хонхолзоод хэрэг алга хэмээн бодсоор улирлын амралтаараа ажиллахаар бүртгүүлсэн зоогийн газартаа ажилд тэнцэж чадаагүйдээ сэтгэл гундуухан явсан Хэрлэн зэргэлдээх цайны газар луу орлоо. Чингээд хоолны цэс харж хэсэг сууснаа түрийвчээ нээн харвал ердөө л бүтэн таваг хоол ч авч хүрэхээргүй хэдхэн төгрөг байв. Хэтэвч нимгэн ч сэтгэлээр баян оюутан бүсгүй нэг их мөнгөтэй хүн шиг царайлан ямар хоол захиалах тухай эрэгцүүлэн хоолны цэс харжээ суутал хувцас хунар нь хир даг болж, үс гэзэг нь ширэлдсэн бяцхан охин орж ирээд сайртаж борлосон гартаа барьсан сонингоо сарвайж тэнд суусан хүн бүрээс шахуу:

-Ах аа, телевизийн хөтөлбөр аваарай, эгч ээ сонин авахгүй биз? хэмээн царайчлангуй бас аргадангуй харцаар асууж явтал төдөлгүй түүнээс ганц хоёр насаар дүү болов уу гэмээр бас нэг бяцхан хүү орж ирээд мөн л сонингоо зарахаар буланд сууж байсан махлаг шар залуу руу очвол:
-Авахгүй авахгүй. Хоол ч тайван идүүлэхгүй, ядаргаатай юм гээд ширэв татав. Түүний арын ширээнд урт хумсаа гайхуулах мэт улаан хэтэвчээ атгаж суусан ганган эгчид дөхөж очоод мөн л сонин авахыг санал болговол:
-Авчихсан шүү дээ, яах гээд байдаг юм хэмээн уцаарлахад цэмцэгнэсэн зөөгч бүсгүй тэндээс яаравчлан ирж мөнөөх эгчээс хүлцэл өчөөд хөөрхий хоёрыг бараг хөөх шахуу гаргалаа. Энэ зуур тэднийг ажиж суусан Хэрлэн:

 

 

 -Өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг, ядарсан балчир амьтдад дэндүү муухай хандах юм гэж битүүхэн бухимдсан ч гаднаа юу ч хэлж чадалгүй өнгөрөв. Чингээд байгаа мөнгөнөөсөө харих унааны зардлаа цааш хийгээд аяга цай, дөрвөн буузтай авлаа. Зөөгчийг хүлээж хүлээж арай гэж захиалга авчрахад нь сая нэг хооллохоор зэхэж байтал хажуухан талаас нь шингэн дуугаар:

-Эгч ээ, хоёр пирошки авъя гэхэд нь гайхан харвал нөгөө жаалууд хэдийдээ ороод ирснийг бүү мэд ямартаа ч сонин зарсан нь лавтай охин нь бяцхан бор гараараа хэдэн аравт хорьтын дэвсгэрт эвлүүлээд сууж байх нь тэр. Хэрлэнгийн өрцний гүнээс хөврөх өрөвч нинжин сэтгэл балчир охины тийн суухыг төдийлөн харж түвдэлгүй өмнөх хоолоо барьсаар нэг л мэдэхнээ тэдний ширээнд очсон байв. Охин түүн рүү гайхсан ч шинжгүй тормойсон нүдээ гурвалжин болгож нэг хяламхийн харснаа дахин зөөгч бүсгүйг дуудлаа. Ингээд гурвантаа дуудахад зөөгч бас л ирсэнгүй. Хэрлэн хоолойгоо засаад, их л найрсгаар инээвхийлэн байж:
-Миний хоёр дүү сонин зараа юу? гэхэд жаал хүү шууд л толгой дохин:
-Тийм
-За тэгээд хэдийг зарав даа?
-Дөрөв
-Аан хэмээн бяцхан бодол болсноо:
-Тэгээд хоёрхон пирошки захидаг нь яаж байгаа юм бэ, ядаж цай авч уугаач хэмээн охинд аргадангуй хэлбэл:
-Үлдсэн нь бид хоёрын мөнгө биш ээ, сонин авахдаа буцааж өгдөг юм байхгүй юу гэж мөнгөө имрэнгээ хариулав. Ийнхүү асуултад товч бас тодорхой хариулж суух хэвлүүхэн тэр охиныг өрөвдөн хайрлах сэтгэл нь улам оргилж болгоомжтой гэгч нь цай, буузаа түүн рүү дөхүүлээд:
-Май, ид ид, та хоёр хуваагаад идчих. Эгч нь нэг ч амсаагүй байгаа гэв. Энэ удаад охин гайхаж, бас ч жаахан бишүүрхэнгүй мөнгөө базлан суухад нь Хэрлэн:
- Эгч нь өгч байгаа юмаа, миний дүү ав л даа гээд аргадангуй хэлэхэд охин цовоо дуугаар баярласнаа илэрхийлээд хүүтэй хуваан идэж гарлаа. Тэднийг ийнхүү амтархан идэхийг ажиж суусан Хэрлэн саяхан ходоод гэдэс нь нуруутайгаа наалдахын даваан дээр явснаа таг мартаад тэднийг өрөвдөн хайрлах сэтгэлд автлаа.
-Өдий багаасаа ийм хатуу бэрхийг туулаад айхтар жаалууд байна шүү хэмээн бодож охинтой ойр зуурыг ярилцах зуур хүү бяцхан гараа орчлонгийн нүгэлд дүрж, түүний халаасыг тэмтэрч суухыг Хэрлэн даанч нэг гадарласангүй.
Тэд хооллож дуусаад нүд нь сэргэж, баярласан талархсанаа хүүхдийн цовоо цолгиун дуугаар хэлээд явж одоход балчир жаалуудын инээж баярлахыг харсандаа сэтгэл нь уужирсан Хэрлэн цайны газрын үүдэнд гараа далласаар хоцроод тэднийг гудамж тойрон одтол нь харж зогсов. Ингээд эргэж явахдаа халаасаа тэмтрэвэл хоосон оргиод явчих нь тэр. Хэдхэн төгрөгтэй түрийвч, гар утас зэрэг нь алга болсныг сая мэдээд, дэмий л юу ч үгүй үлдсэн хоосон халаасандаа гараа хийгээд дурамжхан алхаж явтал чанх дэргэд нь:

-Худалдагч ажилд авна. (Жич: Цалин өндөр, оюутан байж болно) гэх зарыг уншаад Хэрлэн шил толь нь гялалзсан шинэхэн дэлгүүр лүү саяын болсон явдлыг ор сураггүй мартаад инээмсэглэн явж орлоо.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 166 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-188.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4398


erd-008.JPG
Хэмжээс: 600x450 172k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3616


khuv5-024.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4814


Агуулга
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)
· Болжмор : Төөрөг тавилан (4)
· Болжмор : Төөрөг тавилан (3)
· Болжмор : Төөрөг тавилан (2)
· Болжмор : Төөрөг тавилан (1)
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Баасан, 2019.03.15
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn