Бороон дундуур ганцаар алхаж гэртээ харьдаг зам дээр минь Босгоныхоо дэргэд нойтон цуваа өлгөөд ордог шон дээр минь Үснээсээ дусал дуслуулан сууж бодолд дарагддаг орон дээр минь Өнгийн олон цэцэгс ургаад дэлбээлчихжээ
Хэн тарьсаныг мэдээгүй байтал Хээрийн салхин би гэж шивнэлээ
Навчис туучин ганцаар буцдаг харгуй дээр минь Намрын гунигтай уусаж суудаг сандал дээр минь Үдэш бүхэн унаа хүлээдэг зогсоол дээр минь Үзэсгэлэнт олон цэцэгс гандахаа мартан дэлгэрчихжээ
Яагаад гандаагүйг мэдээгүй байтал Ялдам салхин бас би гэлээ
Цас туучин захаа босгож гэлдэрдэг жим дээр минь Цантсан гутлаа дэвсэлж ордог үүдэн дээр минь Хааяахан залхуурч бүхлээрээ хажуулдаг орон дээр минь Хачин ганган цэцэгс дэлгэрээд үрлэчихжээ
Өвлөөр яагаад дэлгэрэв гэтэл Өнөөх салхин бас би гэлээ
Шүүдэр туучин хөлөө угааж алхдаг зам дээр минь Шүүрс алдан тэнгэр ширтдэг гэгээвчин дээр минь Савахаас хамгаалж түгжиж орхидог хаалган дээр минь Сар жилээр ганцаар хөлбөрдөг орон дээр минь
Сарнай хатгасан нэг дэр нэмэгдсэнээс хойш л Салхи аа чи биш тэр л байсан байж
Гантөмөрийн Сумъяа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
art_16.jpg Хэмжээс: 600x325 91k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 10641
khongor033.jpg Хэмжээс: 600x464 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6638
B2-011.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4670
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: