Төрийн шагналт, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав
Их найрагч маань 2002 онд төр,нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэгийн хөшөөний нээлт дээр түүнд зориулсан энэхүү шүлгээ уншиж олон хүнийг уярааж билээ.Та минь бурхны орондоо тайван нойрсоорой.Ум сайн амгалан болтугай! Тэнгэрийн хүү буцлаа.
Тэнгэрийн хүү
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм Сэрэхтэй нь зэрэг би явна Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж Морин толгойтой хууранд тань Монгол аялгууг хоршин дуулж сууна Хүмүүс минь ээ Газрыхан минь ээ Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Гантиг чулуу минь чи Ганцхан энэ мөрийг минь Гайгүй сайн тогтоож аваарай Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хээтэй зохиомж Хэмжээс: 584x600 168k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4217
khongor036.jpg Хэмжээс: 600x806 141k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5027
khongor020.jpg Хэмжээс: 600x438 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5472
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: