Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг уншлаа. Ийм уншууртай ном сүүлд Наминчимэд ахын Аугаа Эринээс хойш уншаагүй байжээ. Уншихдаа уйлж, инээж, зүрх түгшин догдлосноо нуухгүй. Шөнө нойр хүрэхгүй, зохиолын үйл явдлыг бодоод хэвтэж байхад яг кино шиг... Уншаад бодит явдлаас сэдэвлэснийг шууд ойлгосон бөгөөд зохиолч нь амь насандаа аюул учрах вий хэмээн болгоомжлож зориудаар "Энэ номонд гарч буй үйл явдал нь бодит явдлаас сэдэвлээгүй бөгөөд дан ганц уран сэтгэмжээс бүрдсэн болно" хэмээн номын өмнөх нүүрэнд бичсэн бололтой.
Монголд тагнуулын алба хэрхэн ажилладаг хийгээд онцгой содон авьяастай хүүхдүүдийг хэрхэн сонгон авч, сургаж дадлагажуулан Амь өрссөн хэцүү албанд томилон илгээдэгийг Гималай хэмээх өнчин охины хувь тавилангаар илчлэн гаргажээ. Гималайд үүрэг өгөн хил давуулахаас эхлээд л хүнд хэцүү тавилан тосно. Гималай бүгдийг сөрөн давж, шилдэг мэргэжилтэн болсон ч эцсийн эцэст золионд гарсанаа ухамсарлах аж. Золионд гарсан хүн яах вэ? Бууж өгөх үү? Гималай шал өөр замыг сонгож байна. Тэр хэрхэн зорьсондоо хүрэх бол...
Мөн номонд багтсан СҮҮЛЧИЙН ХҮСЭЛТ туужийг эмэгтэй хүн бүр унших ёстой. Яагаад гэвэл тэнд эмэгтэй хүний зүрх сэтгэлийн ертөнц, гэнэн томоогүй хүсэл, амьдралын хуурамч тал их хурцаар илэрчээ. Та энэ туужийг уншаад СЭРҮҮНЭЭР ЗҮҮДЛЭЖ БУЙ ЗҮҮД-нээсээ сэрэх байх. Охиддоо, найз бүсгүйдээ, эхнэртээ авч өгвөл хамгийн том бэлэг болох биз.
"Гималай" таньд эмэгтэй хүний чамбай тооцоотой ертөнцийг нээх бол Сүүлчийн хүсэлт туужийн Вансэмбэрүүгийн дүр таны зүрх сэтгэлийг орвонгоор нь эргүүлэх шидтэй.
ГИМАЛАЙ туужаар кино хийвэл Монголын кино урлагт тэсрэлт болж, ашиг орлогыг шуудайлж магадгүй. Учир нь тэнд жинхэнэ зохиол бий.
Солонгоо руу залгаж асуулаа. "Чи яагаад номоо сурталчлахгүй байгаа юм бэ?" гэж асуусан юм. Тэр "Сайн ном өөрөө өөрийгөө аваад явчихдаг юмаа" гээд инээж байна лээ.
Найзыг минь Шуурайн Солонго гэдэг юм. Тэр инээгээд л, хамгийн сайн зохиол бичих сэн, надад юу ч хэрэггүй ээ гээд л гүйж яваа.
Баярлалаа чамдаа. Уран зохиол ийм л байх ёстой. Уншигч Б. Бямбажаргал
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-032.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4485
Зохиомж Хэмжээс: 600x392 157k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4099
zam-035.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4607
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: