Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол Онгодын тэнгэр хөглөгдөж шүлэг хэн бичих юм бэ Уран яруу хоолой уяхан намуухан эгшиглэхгүй бол Уртын сайхан дууг уянгалуулж хэн аялах юм бэ
Хатан заяат бүсгүйчүүд хайрын галыг өрдөөгүй бол Хайрын дуульч Шекспир жүжгээ хэрхэн бичих юм бэ Гоо сайхан бүсгүй гое сайхан инээгээгүй бол Хосгүй зураач Давинчи зурагтаа хэнийгээ мөнхлөх юм бэ
Гэр бүтэн гийгүүлэх гэргий хүн үгүйсэн бол Гэрт ноцоосон гал тулгандаа яаж бадамлах юм бэ Ханийн тэнгэр чагтлах хатан ухаан үгүйсэн бол Харчууд эрчүүд биднийг харцаараа хэн зөөллөх юм бэ
Энэхэн бие бүрэлдэх эхийн хэвлий үгүйсэн бол Эртнээс эдүгэ хүртэл баатрууд хаанаас төрөх юм бэ Эргэх дэлхийг бүүвэйлэх бүүвэйн дуу тасарчвал Энхрий бяцхан үрс минь өлгийндөө яаж үнэгчлэх юм бэ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
b-006.jpg Хэмжээс: 300x398 39k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5649
Замдаа Хэмжээс: 600x450 85k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4229
Урана Хэмжээс: 600x509 50k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4849
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: