Өмссөн дээл нь өнгө нь танигдахааргүй гандсан Үс сахал нь овоонд орхисон самбай шиг цайсан Үе мөч нь мойнийж өгөршиж хатсан Өвгөдийг хараад битгий шоол. Үзэгдэх өнгөндөө тэд ингэж харагдавч Үнэндээ цаадуул чинь чулуужсан мод шүү. Гал нь буурсан нүд нь нулимстай байвал арчаад өг, буян болно шүү Гомдол баярын алиных болохыг нь анзаарч үз Үеийн юм шиг зэрэгцэж суугаад Үзэж туулсан амьдралыг нь сонс Барагтай л бол цаадуул чинь уйлахгүй шүү дээ
Би тэр байнаа гэж цээжээ балбаж бархирахгүй шүү дээ. Тооройн төгөл шиг ногоохон байсан үеийг нь бод Тооноо өргөөд дэнхийж байсан дүрийг нь сана Өгөршиж хатсан хожуул гэж битгий бод Эрч нь харьсан дээс шиг гэж битгий чамлаарай Эр хар сур шиг явсан юм шүү цаадуул чинь Галын шугаман дээр үхэл сөрж явсан дайчин эр ч байж болно Голын гарам дээр гүүр тавьсан инженер ч байж магадгүй Төрөхийн орон дээр чамайг гардсан эмч ч юм билүү Төрийн сэнтийд заларч явсан сайд ч байж болно шүү дээ Аавд чинь А заасан анхны багш ч юм билүү Атар хагалж үр суулгасан тариалан ч юм билүү Арвин сүргээ өсгөж манийг тэжээсэн малчин ч байж болноо Хот сүндэрлүүлж, алдраа мөнхөлсөн барилгачин ч байж болно Хороо командлаад уухайлж явсан, хурандаа ч байж магадгүй Бараа сүр нь ингэж харагдавч баатрын энтэй явсан, эрийн хуйхнууд шүүдээ Үзэгдэх өнгөндөө ингэж харагдлаа ч үнэндээ наадуул чинь чулуужсан мод шүү Мэдэхгүйг чинь хэлээд өгөх ярьдаг ном Мэргэдийн сургаалийг оюундаа шингээсэн мэдээллийн толь Уламжлал заншлын нэвтэрхий толь, улс орны чинь амьд түүх Туг ч барьж, тугал ч хариулж үзсэн тэвчээр хатуужлын бодит жишээ Туулсан зам, дуулсан дуутай тусгаар тогтнолын баринтаглаагүй судар Хорвоогийн жамаар хорогдож цөөрч яваа Ховордсон өвгөдийн битгий шоол!
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Зохиомж Хэмжээс: 600x392 157k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4123
art_18.jpg Хэмжээс: 600x262 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5005
mongolia2007year-147.JPG Хэмжээс: 600x450 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4104
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: