Олон олон хаврыг таньгүйгээ угтаж Орчлон хорвоог ээжгүй тууллаа Ээж минь таныхаа өвөрт эрхэлж Энгэр хайраас тань салаагүй цагтаа Эргэж золгохгүйгээр үүрд алдсан. Ээждээ охин нь хүрээд очмоор ч Энэ тавиланг бас яалтай. Хавар хаврын энэ л өдөр Хайрт таныгаа үгүйлэн бэтгэрч Хүний орчлонгийн тавилан заяаг Хүрэн зүрхээрээ тайтгаруулан явна. Ачлал энрэлийг атга атгаар өгдөг Аргадуулж үнсүүлдэг хайр хаашаа одсныг, Өчиг үгийг ухааруулж өгдөг Өрөвч нинжин сэтгэл хаана үлдснийг Өнөөдөр би хайн саравчилсаар… Ээжээ би Таныгаа санаж байна. Буурал суухааас нь өмнө Би ээжийгээ жаргаалуу Буян заяагаа дэлгэхэд нь Бүтэн байлгаж чадлуу Тэнгэрт нисэн одоход нь л Тэнэг гэж өөрийгөө зэмэлснээс Цээжиндээ тэвэрч таныгаа Цэлэмтэл баярлуулж амжлуу. Таныхаа үргэлжлэл Танхил хэдэн охидоо тулж Түмэн жаргалыг эдлэн баясаж Тэнгэр газарт сүсгэлэн мөргөж Тэднийхээ заяаг даатган сууна. Жил жилээр урсах Жиндүү аядуу орчлонг туучсаар Санасан зүрхээ дэвтээж Сэтгэлийн жигүүрээ дэлгээд очноо ээжээ. Ээжээ би Таныгаа санаж байна.
Ш.Цэцэг-Өлзий 2019-3-15.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-013.JPG Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6478
IMG_1744.jpg Хэмжээс: 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4288
B3-014.JPG Хэмжээс: 600x382 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 7185
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: