**** Гадаа ямарч салхигүй бөгчим байгаа нь хүн бүхнийг нозооруулах шиг. Нэгэн байрны хажуугийн тоглоомын талбай дээр хүүхдүүдээ тоглуулж буй ээжүүд голдуу хүмүүс нэгэнтэйгээ хүүрнэлдэн сууцгаана. Тэрэн дунд нэгэн бүсгүй содон харагдахад түүнийг гадаалж буй бусад эмэгтэйчүүд сонирхон ширтэцгээх нь харагдана. Савлуур дээр бодолд дарагдан уйтгарлан суугаа бүсгүйг ингэж харцгаах нь арга ч үгүй биз. Чанцал бодолдоо хөтлөгдөн хаяа хөмсөг зангидан хаяа инээмсэглэн суугаа харагдана. Өнгөрсөн бүхнээ нэхэн санахад Чанцалд тэр бүхэн нь зүүд ч юм шиг санагдах аж. Тэр нэг өдөр Чанцал тэр дөрөвийг ээлжлэн харж байсанаа амаа ангайн инээмсэглээд - Надад туслах гэж ирсэн та хоёрт баярлалаа. Тэгэхдээ энэ хоёр маань одоо ойлгож эхэлсэн бололтой - Юу яриад байгаа юм бэ чи. Хаа холоос ажил болгож ирж байхад хэмээн Саран унтууцхад Бадрал ч мөн - Чанцал минь эд өнөөдөр ингэж байгаа удалгүй нөгөө л хуучин хэвэндээ орно. Чамайг дахиад зовж байна хэмээн уйлахыг чинь харахыг хүсэхгүй байна - Тийм л дээ би ойлгож байна. Тэгэхдээ би энд ирэхдээ багагүй өр тавьчихсан тэгээд ч эд намайг өрөө төлөхгүй бол ... хэмээтэл Бадрал юу ч хэлэлгүй цүнх савыг нь үүрээд Чанцалын гараас хөтлөн гэрээс гарав. Хадам ээж, нөхөр хоёр нь энэ бүхнийг хараад Сарангийн өөдөөс асууруун
- Энэ чинь юу болоод байна. Энэ залуу нөхөр нь юмуу? - Биш ээ огтоос танихгүй хүн. Эд хэрхэн биенээ таньдагийг би мэдэхгүй надад хүртээлгүй. Харин танай мөнгийг би өөрөө батлан даан ажил хийлгэж барагдуулах болно - Хэзээ төлж дуусах юм? - Удахгүйг хичээнээ. Би дагуулж яваад ажилд оруулъя. Орсон газрыг нь та нарт хэлнэ цалингаас нь шууд тэр газартай нь тохироод та нар тодорхой хэмжээгээр аваад бай - Чамайг найдвартайг хэрхэн мэдэх билээ? - Энэ миний баталгаа хүсвэл би одоо та нартай яриулъя хэмээгээд нэрийн хуудсаа өгөн бичигдсэн дугаарыг хуруугаараа заагаад утсаа гарган харуулж байгаад тэр дугаарлуу залгаад яриулав. Энэ бүхний дараа тэд тохиролцсон бололтой Саран ч баяртай хэмээсээр гарч ирэн Чанцал эргэж харан харан гэрээсээ явлаа. Зам зуур бодолд дарагдан явах түүнийг хараад Саран гайхан - Яасан зүгээр үү? - Зүгээрээ - Яагаад баярлахгүй байгаа юм бэ? Бадрал хэлэхдээ чамайг ямар ч үнээр хамаагүй энэ айлаас л явмаар байна гээд байсан - Тийм л дээ - Тэгээд ингэхэд та хоёр яаж бие биенээ таньдаг юм бэ? Чанцал хариулахыг хүссэнгүй юу юм ярихыг хүссэнгүй юу буруу харан чимээгүйхэн явж байтал Бадрал - Чанцал аа миний хуурай эгч байгаа юм үнийг нь харин ч эндэхийн ханшаар багаар бодож гаргаж байгаа - Аан Саран юм хэлэх гэтэл Бадрал түүнийг хэрэггүй хэмээн дохиод хоёул өөр зүйл ярьцгааж эхлэв. - Саран эгч ээ таньд боломж байна уу? - Юунд билээ? - Чанцалд энд таньж мэдэх нэг ч хүн байхгүй тэгээд та ойлгож байгаа биз дээ - Чи ингэхэд яагаад ингэтэлээ туслах гээд байгаа юм арай хэмээгээд жуумлзахад Бадрал хариу инээмсэглээд - Хүний газар ядарч яваа нэгэндээ туслах нь миний олж авсан хүмүүжил жудаг өөр юмгүй хэмээгээд чанга гэгч нь инээхэд Чанцал тэр хоёрыг гайхан харсанаа мөн л инээмсэглэв. Гэтэл Саран хэсэг бодлогширч байсанаа - Яахав би нөхөртэйгээ хоёулахнаа л байдаг манай нэг өрөөг хөлсөлж байж болох л юм - Та хамгийн сайн эгч шүү баярлалаа таньд хэмээн гарыг нь шүүрэн аваад чихэнд нь: Тиймээ энэ бүсгүй дүүд нь маш их таалагдаад байгаа юмаа хэмээн шивнээд сая л нэг уртаар амьсгаа авав. Чанцал мөн л инээмсэглээд - Та хоёрт би маш их баярлалаа. Баярлалаа гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Би мэдээж хэрэг хөлсөөр сууна аа. Ямар ч саад болохгүй. Харин ажилд л хурдан ормоор байна - Сайн байна ингэж нэг дуу гарах гэж. Чамайг чинь бүлх залгичихсан юм шиг яваад байхаар чинь гайхаж байлаа шүү. - Би зүгээр л болж байгаа бүхэнд итгэж ядаад хэмээн дахиад л инээмсэглээд: Тиймээ би үнэхээр их зовдог байсан. Намайг асгарсан будааг хаялаа гэж анх алгадсан тэгээд л хамгийн сүүлд босож чадахгүй болтол зодчихоод маргааш нь ажилд хөөгөөд гаргаж байсан. Энэ бүхэн ийм хурдан шийдэгдсэнд одоо болтол итгэж чадахгүй л байна. Би зүгээр л надад хамгийн их тус болж байсан нэг эгчид баяртай ч гэж хэлж чадалгүй гараад ирсэндээ жаахан сэтгэл шаналаад - Тэр яахав ойлгоноо. Чамд сайн ханддаг хүн байсан хэрэг үү хэмээн Саран асуутал - Та хоёр унтсан уу? Хэмээн Бадрал яриаг нь таслан асууж байхдаа хоолой нь үл мэдэг чичирхийлж юу гэх бол гэхээс байж ядаж буй бололтой хариултаа хүлээн сууж байтал Саран ч мөн - Чи нээрээ унтсан уу? Жирэмсэн болчихсон байвал яана тэгвэл ч ажил??? - Үгүй дээ бид хоёрт тэгэх зав ч дур ч байгаагүй хэмээн хэлж байхдаа уруул нь үл мэдэг татвасхийхийг өөрөөс нь өөр хэн ч ажиласангүй. Үүнийг сонсоод Бадралын санаа сая амрав бололтой нүүрэндээ гэгээ таттал мишээл тодруулаад - Тийм байлгүй дээ хэмээн амандаа өөртөө шивгэнэв. Тэд явсаар буух болсон бололтой Бадрал цүнхийг нь аван босоход нөгөө хоёр ч даган бослоо. Буугаад дахиж өөр автобусанд суугаад явсаар төд удалгүй бууцгаав. Тэд явсаар Сарангийнд ирцгээлээ. Саран хоол цай бэлдэхээр гал тогооны өрөөнд орсон хойно Бадрал, Чанцал хоёр л үлдэв. Хэн хэн нь юу ч дуугарахгүй эвгүй байсан тул Бадрал түрүүлэн ам нээн - Чи зүгээр үү? Ингэж их асууж байгааг ойлгоорой учир нь чиний царай нэг л биш - Одоо би зүв зүгээр маш сайн байна хө битгий санаа зовоо. Чи миний төлөө хангалттай ихийг хийсэн огтоос таньж мэдэхгүй хүнд ингэж сэтгэл гаргаж тусалж байгаа чамайг бурхан ивээнээ хэмээгээд инээвхийлхэд хацар нь эгдүү хором хонхойх аж. Бадрал үүнийг нь урд нь ажиглаж байсангүй юу эсвэл таалагддаг бүсгүйгээ өөрийн нүдээр хараад ажиглаж байна уу нэг л өөр эгдүүтэй харагдаад болох биш - Чи их шүтлэгтэй юмаа? - Үгүй дээ би урд нь аав ээжийгээ дагаж дуртай дургүй гандан гарсан болдог байлаа. Хүн ганцаардаад зовоод ирэхээр өөрийн эрхгүй бурханыг л дууддаг юм байна. Бурханд л хамаг бүхнээ хэлдэг юм байна. Одоо бол өөр болсон - Тэгэхдээ л чи бурханыг танихгүй хараа ч үгүй биз дээ. Эсвэл харчихсан уу. Чи ч хувьтай юм болхоор харж чадах байх л даа над шиг азгүй хүмүүст бол тэр бурхан чинь яагаад ч харагддаггүй юм билээ. Үүнийг сонсоод Чанцал Монголоос гарсанаасаа хойш анх удаагаа нулимсаа гартал чин сэтгэлээсээ инээлээ. Тэднийг инээлдэж байтал хаалга дуугарах дуулдахад Бадрал - Нөхөр нь ирж байна. Их дажгүй ах байдаг юм санаа зоволтгүй хэмээгээд угтаж авахаар бослоо. Чанцал мөн угтаж авахаар босоод эргэж харсанаа орж ирсэн залууг хараад сэрээнд хатгасан байсан жимсээ тэр чигт нь унаган үүнтэй зэрэгцэн түүний нулимс сул асгарлаа. Орж ирсэн залуу гуталаа тайлаад дээш өнгийн зочидтой мэндлэн харсанаа Чанцалыг хараад нүд нь том болон - Үгүй чи чинь Чанцал мөн үү? Чи энд юу хийж байгаа юм бэ та хоёр сайн уу? Чанцал үүнийг сонсоод мэнд ч мэдээгүйд уур гомдол нь хүрч суун туслаа. Саран, Бадрал хоёр тэр хоёрыг ээлжлэн гайхан харсанаа Саран - Миний хөгшин ядарч байна уу? Найз нь гэрийнх нь хувцасыг аваад ирье хэмээгээд өмсөж байсан цамцыг нь тайлан өлгөхөөр цааш явлаа. Бадрал Чанцалын гараас барин хүйтэн ундаа аягалж өгтөл өнөөх залуу нүүр бууруулан гуйвлан өрөөлүүгээ явчихав. Саран ч цамцыг нь өлгөөд хойноос нь орлоо. Бадрал Чанцалын зэвхий даасан царайг хараад - Яасан бэ зүгээр үү таньдаг юмуу? - Ор сураггүй алга болсон миний охины эцэг .... тэрээр нулимсаа ч арчих тэнхээгүй уйлсаар. Бадрал түүний нулимсыг арчиж өгөөд яахаа мэдэхгүй гайхшран сууна. Тэрээр гэнэт нэгийг санав бололтой - Чи охинтой байсан юмуу? - Тиймээ - Яагаад надад урьд нь хэлээгүй юм? - Би хэлээгүй гэж үү мэдэхгүй - За тэр яахав одоо тайвшир нөгөө хоёр ч учир зүйгээ ололцоцгоох гэж байх шиг байна хэмээхэд нөгөө өрөөнд Сарангийн дуу хадан нөгөө залуу ямар нэгэн зүйлийг тайлбарлаж буй бололтой бүдэгхэн дуулдана. Удаж удаж Саран түрүүлэн гарч ирээд - За за бүхнийг ойлгож мэдлээ. Одоо яахаа өөрсдөө л мэд алив Бадрал аа хоёулаа гадаа жаахан сууя хэмээгээд түүнийг дагуулан гарлаа. Тэднийг гарсаны дараа хуучин нөхөр нь ширээний нөгөө талд Чанцалын өөдөөс харан суугаад - Та хоёр ямаршуу байна даа охин том болж байна уу? - Бид хоёр маш сайн байгаа. Тавлаж байна уу эрүүл хүүхэд энэ олон жилийн дараа том болохгүй өөр ямар болох юм - Намайг уучлаарай би ... би одоо юу хэлэхэв дээ. Чи харин энд юу хийж байгаа юм? Сарангийн ярьдаг бүгд үнэн үү? - Би чамд одоо юу гэх юм. Тэртээ тэргүй чамд аль эрт хамаагүй болчихсон хүн. Тиймээ учир тиймээс би харийн хүний эхнэр болж ирээд зодуулаад намайг аварсан гэх юмуу. Угаасаа эхнэр чинь чамд бүгдийг нь хэлчихээ биз - Хэлсэн л дээ. Бидний тавилан ийм юм байлгүй дээ хө. Одоо чи намайг хүссэнээрээ харааж зүхэж болно оо. Хүссэнээ л хий. Би эхнэртээ хайртай намайг хүслээрээ хараагаад гомдол чинь барагдах юм бол хамаа алга миний амьдрал энд л байна. Энэ эмэгтэй бол миний амьдрал хэмээн хэлээд мөн л гараад явчихав. Ганцаараа үлдсэн Чанцал хэнд ч юм гомдон ширээгээ дэрлэн эхэр татан уйлсаар л. **** Чанцал энэ бүхнээ нэхэн санаашран сууж байтал хэн нэг нь исгэрэх шиг танил дуун гарав. Тэрээр инээмсэглэн харвал Бадрал харагдсангүй. Бодолдоо дарагдаад хий юм сонсов уу хэмээн бодоод дахин өөрийгөө савлан сууж байтал дахиад л исгэрэх дуун гарлаа. Сая тэрээр ойлгон савлуураас буун байшингийнхаа хойно очвол танил цамц булан тойрох хальтхан үзэгдэв. Чанцал гараараа амаа дараад хойноос нь өлмий дээрээ гишгэх нь холгүй очин харвал Бадрал хоёр гараар өмднийхөө халаасанд хийчихсэн булангаар харан исгэрч байв. Чанцал хойноос нь сэм очоод нүдийг нь таглаад - Мах уу, шөл үү? - Мах - Маргааш болтол тавихгүй ... хэмээснээ тэсэхгүй инээд алдан гараа авах гэтэл Бадрал түүний гараас барин тавьсангүй эргэж харлаа. Дөрвөн хос нүд бие биеийн өөдөөс харилцан удаан ширтэлцэх нь яг л дурлалт хосуудын хайрын уярал гэлтэй. - За сайн уу завгүй бүсгүй минь. Өнөөдөр амарч байгаа биз дээ гадуур хамтдаа жаахан явах уу? - Сайн сайн болж л байна. Ингээд тэр хоёр Солонгосын гудамжаар хөндлөн гулд алхацгаана. Чанцал мөхөөлдөс идэн цаанаа л нэг жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан Бадрал ч зээлийн газраар явж байхдаа элдэв зүйлсийг өмсөн алиалана. - Чанцалаа чи инээхээрээ бүр ч хөөрхөн юмаа - Баярлалаа - Чи жаргалтай байна уу? - Тиймээ би маш их жаргалтай байна. Тэгэхдээ... - Юу тэгэхдээ гэж? - Юу ч бишээ март март - Тэгэхдээ юу гэж? - Юу ч биш гээд байхад даа - Тэгэхдээ юу гэж??? - Хэ хэ хэ чи чинь харин ёстой ... хэлэх ч үг олдохгүй нь гээд тачигнатал инээхэд Бадрал алхаж байсанаа зогсон - Тэгэхдээ юу гэж? Хэмээн дахин асуувал Чанцал өөдөөс нь харан улам ч ихээр инээн - За за тэгэхдээ л охиноо санаад байна хурдхан харих юмсан - Тэр мэдээж шүү дээ. Одоо өрнөөс чинь хэр үлдсэн бэ? - Овоо болж байгаа ямарчиг байсан талаасаа хэтэрчихсэн - Саран эгчийн өрийг дуусгасан биз дээ? - Саран эгч надаас мөнгө авахгүй гэсээн - Аан зөв. Энэ байр чинь хэр тохилог юм. Хамт байгаа хүүхэн чинь элдэв янзын юм ярьвал битгий тоогоорой за - Бид хоёр ч бараг л биенийхээ царайг ч харах ч завгүй байдаг хоёр доо. Юу ярина гэж? - Аан тэгвэл сайн байна. Шинэ ажил чинь хэр юм? - Боломжийн шүү. Даанч ажилаад ажилаад гар дээрээ хоол унааныхаа мөнгөнөөс илүү гарахгүй авдаг болохоор жаахан тийм. Тэгэхдээ яахав болж байнаа - Чи их ядруу харагдаж байна сайн хоол ундаа идэж амарч байгаа ч дээ - Хурдхан мөнгийг нь төлж дуусгах гээд илүү цагаар ажилаад байгаа юм. Гайгүй дээ хө гэртээ хариад сайхан амарчих юм чинь - Чи бушуухан өрөө төлөөд намайг орхиод явах нь дээ янз нь - Юу??? Чи надад маш их тус болсон би чамайг хэзээ ч мартахгүй үргэлж ачийг чинь санаж явах болно оо - Ингээд л болоо гэж үү? - Өөр юу хэрэгтэй гэж? - За тэр яахав. Энэ их хөөрхөн барби байна чи охиндоо авахгүй юмуу? - Би яг чамаас асуух гэж байлаа. Өөрөө ажил хийдэг байж гэж битгий буруугаар ойлгоорой. Чи надад хэдэн вон зээлэхгүй биз би цалингаа авахаараа өгчихье - Тэг тэг хэд хэрэгтэй юм? - Охиндоо бас аав, ээжид жаахан юм өгч явуулдаг юмуу. Батцэцэг удахгүй карго явуулна гэж байсан тэрэн дотроо хийвэл хийгээрэй гэсэн юм л даа - Тэгэлгүй яахав алив хоёулаа одоохон бэлдээдхье. Ингэж Чанцал гэрийнхэндээ анх удаагаа гадаадад гарсан хүний ёсоор жаал жуул юм өгч явуулахаар болов. Тэр хоёр авсан бүхнээ хуваан бариад Чанцалын байгаа айлд ирцгээв. Тэднийг ороод ирэхэд Батцэцэг хоол хийж байгаа бололтой сайхан үнэр ханхлуулсаар угтав. Тэд Чанцалын өрөөнд орон авчирсан зүйлсээ тавиад гараад иртэл Батцэцэг илтэд баярлаж буй нь илт - Та хоёр хамт байсан юмуу? Бадралаа хоол идээд явна биз дээ одоохон гарлаа - Юун сайн юм ашгүй дээ хэмээгээд ихэд өлссөнөө сая л мэдэн Чанцал уруу харж инээмсэглэвэл Чанцал гар нүүрээ угаахаар угаалгын өрөөнд оров. Тэр гурав хооллож сууна. Батцэцэг бас ч гэж зүгээр байсангүй хөргөгчөө уудлан шар айраг гаргаж ирэн нөгөө хоёрыг дайллаа. Бадрал хөгжилтэй зүйлс ярин хоёр бүсгүйг хөгжөөнө. - Би ч танайд зөндөө дайлууллаа. Сайхан хоол ч идлээ бас ч гэж хоолны даруулга шар айраг уучихлаа яаж зүгээр байхав пиво уу, вино уух уу хэмээн асуувал Батцэцэг түрүүлэн - Дагнасан нь дээр байх маргааш ажилтай юм чинь хэмээвэл Бадрал - Чанцал аа чи яамаар байна? Хэмээн асуувал Чанцал - Дагная тэр нь дээр байх хэмээв. Ингээд Бадрал шар айраг авахаар гарлаа. Чанцал босон ууж идсэнээ цэвэрлэнэ. Харин Батцэцэг ууж байсан шар айргаа шимэнгээ түүний хөдөлгөөн бүрийг ажин байсанаа - Чанцалаа наашаа суу л даа үлдсэнийг нь дараа цэвэрлэчих ээ - За бараг дууслаа дуусгачихъя. - Чанцал аа ийм юм асууж байгаад уучлаарай. Би бүр чамайг нүүж ирсэн өдрөөс хойш л асуумаар санагдаад ерөөсөө болохгүй байсан юм - Асуу асуу би юу ч бодохгүй ээ? - Чи охин оо санаж байна уу? - Тиймээ маш их санаж байна - Аан аргагүй л дээ нөхөр чинь байдаггүй юмуу? - Жирэмсэн байхад л наашаа ирсэн тэгээд сураг тасарсан. Эхлээд овоо утсаар ярьдаг байсанаа сүүлдээ таг болчихсон - Ямар муухай амьтан бэ. Бадрал чамайг хүүхэдтэй гэж мэдэх үү? - Мэдэлгүй яахав өнөөдөр бүр манай охинд барби авч өгсөн гээч хэмээн гэнэн сэтгэлээр хэлтэл Батцэцэг хнн хэмээн амандаа дуугарсанаа: Ингэхэд та хоёр ямар харьцаатай юм бэ? - Бид хоёр зүгээр сайхан найзууд. Бадрал надад маш их тус болдог сайн найзууд л тийм байна биз дээ - Чамд Бадрал таалагддаг уу? - Би найзын хувиар л хүндэлж таалдаг. Өөр ямар ч юм байхгүй - Тийм байлгүй дээ хэмээсэнээ инээмсэглэн. Үнэнийг хэлэхэд Бадрал надад маш их таалагддаг юмаа. Хэрвээ цаадах чинь чамд янз бүрийн юм ярьвал битгий нүүр өгөөрэй. Өнөөдөр яаж ийж байгаад чи хонуулчих болох уу? Би чамайг үеийн найз, бас ч гэж эгчээ гэж үздэг учираас гуйж байна - Би яаж чадах юм бэ. Би нэг ч юм гуйж байгаагүй ш дээ - Тэр тусмаа сайн. Хоёулаа ингэж их тус болдог хүнээ өнөөдөр нэг сайхан баярлуулж цэнгүүлье хэмээтэл Чанцал зөвшөөрөн толгой дохьлоо. Гэтэл ч төд удалгүй Бадрал ирэн тэр гурав ширээнээ дахин сууцгаалаа. Ингэж уугаагүй удсан дээрээс нь ядарчихсан байсан тул Чанцал хэсэг сууж байгаад унтахаар бослоо - Чи хаачих гэж байгаа юм бэ? хэмээн Бадрал асуувал - Явж унтлаа муудаж байна - Тэгвэл би ч явъя даа хэмээгээд цамцаа өмсвөл Батцэцэг Чанцалын хажуунаас нудран - Би байна хүүе Бадрал гуай хоёр эмэгтэй байхад чинь нэгийг нь хаяад явах гэж байгаа юмуу хэмээн худлаа тунин асуувал Бадрал - Чанцал унтах гэж байна гэнээ. Хүн ядраад унтах гэж байхад би ч төвөг болох оо больдог юмуу - Үгүй ээ чи байж бай би хэсэгхэн унтаад сэргээд босоод ирье. Уугаагүй удсан болохоор толгойд гараад суудал дээрээ унтах нь - За тэгвэл хурдлаарай хэмээгээд Бадрал буцан суулаа. Чанцал унтаж байтал хэн нэг нь гийнах шиг гайхан өндийсөнөө давсаг нь чинэж байсан тул бие засахаар өрөөнөөсөө гараад зочны өрөөнд байгаа хоёрыг хараад амаа ангайсанаа буцан өрөөндөө орон хаалгаа сэм хаагаад сая нэг уртаар амьсгаа аваад толгойгоо сэгсэрсэнээ орондоо орон хэсэг хэвтэж байгаад дуг нойрондоо дугжирлаа.
эх сурвалж FB: ГОЁ өгүүллэг, тууж, роман
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-024.JPG Хэмжээс: 600x450 120k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4001
khongor057.jpg Хэмжээс: 600x477 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5350
Гүн аниргүйд Хэмжээс: 600x469 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4994
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: