Газар газраас цугларсан гал эрдэнэ хүлгүүд минь Ган амгай шаргиулсан төрийн түмэн эхүүд минь Ганцхан заяах насандаа уралдаж сойх унага минь Гал гартал хурдалсан ган саран туурайт минь
Товор товор алхалсан толин туурайт хүлгүүд минь Толгой хаялан дүүхэлзэх тархи манан туурайт минь Тал газрыг агшаасан тана эрдэнэ молорууд минь Тарьмал биш төрмөл заяасан тал нутгийн хурдууд минь
Эвшээж ирээд янцгаах нь элээ шувууны дуугаралттай Эрчит дөрвөн туурайнд нь бөмбөрийн дуу нижигнэсэн Эр сайхан шинжинд нь элэрийн удам нь тодорсон Эрдэнэ молор толгойнд нь эхийн саам нь үнэртсэн
Хуйрч араасаа үргэсэн хурдан шандаст хүлгүүд минь ээ Хулан дөрвөн туурайндаа хурдтай төрсөн домогууд минь ээ Хошуучилж уралдаж зарлуусан хул хонгорын удмууд миньээ Хун цагаан шүдэндээ завсар үгүй молорууд минь ээ Сартуулын Б.Улаанхүү
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_28.JPG Хэмжээс: 700x525 66k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4578
mongolia2007year-056.JPG Хэмжээс: 600x450 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4634
mongolia2007year-143.JPG Хэмжээс: 600x450 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4239
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: