Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
Оруулсан admin on 2023-01-04 09:55:47 (95 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. 
Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 
Баянмөнхийн Цоожчулуунцэцэг

ХИШИГ

“Зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдөр Тээлийн төв дээр наадам болох гэнэ. “Хахир” Балган бүх зардлыг нь даах юм байх” гэсэн яриа олны амнаас ам дамжиж ирсээр Сүрэнгийн чихэнд хүрчээ. Адууны эрэлчний амнаас сонссон энэ үг Сүрэнгийн дотрыг маажаад авах шиг санагдав. Тэрээр
-Хн. Хахир Балган  хэдийдээ тийм өгөөмөр болов. Ашиг хонжоо л хайж байгаа биз. Эсвэл ам дамжсан худлаа л яриа байлгүй дээ  хэмээн бодсон ч ёозгүйхэн бодлоо бусадтай хуваалцсангүй. Гэтэл энэ яриаг үнэн гэдгийг батлах гэсэн мэт том цэнхэр цаасан дээр тод хар өнгөөр угалзруулан бичсэн урилгыг Балган өвгөний зээ хүү түүнд хүндэтгэлтэйгээр авчирч өгөх нь тэр. Гашуун усанд автаж, мундраа хутгаж, муу хэлүүлж, магтаал сайшаалаас хол явсан Сүрэнд хэзээ ч ийм урилга заллага ирж байсан удаагүй учраас бага зэрэг гайхширан

- Хүүхээ, хүн бүрд урилга тарааж байгаа хэрэг үү гэвэл Балганы зараалд яваа хүү хүйтэн айраг гүд гүд залгилснаа 
- Үгүй дээ ах минь, нутгийн хүндтэй мэндтэй цөөхөн хүнд урилга илгээсэн. Таныг заавал ирээрэй гэж заллага айлтгасан шүү гэснээ
- Би явалгүй горьгүй нь, орох айл олон, очих газар хол гэснээ  яарч байгаагаа илтгэн суудал дээрээ өндөлзсөөр гарав. 
“Нутгийн хүндтэй мэндтэй хүмүүст урилга өгсөн гэдэг үгийг сонсоод Сүрэнгээс өөр хүн баярлах байсан нь дамжиггүй. Харин Сүрэнд энэ үг нэг л өдөж хатгаад байх шиг хачин санагджээ. Хахир Балганы найр наадмын чимээ хэдхэн өдрийн дотор гол усаар нэг тарж, уралдах нь морио сунгаж, барилдах нь дээл, хувцсаа бэлтгэж, охид хүүхнүүд ч өнгөө засаад ирэв. Ядаж байхад эхнэр нь  орсон гарсан болгонд 
- Балган гуай манай хүнд урилга явуулсан байна. Нутгийн хүндтэй мэндтэй цөөхөн хүнд урилга илгээсэн юм байх аа гэж сайрхан ярих нь гачлантай. Наадам ойртохын хэрээр гоёлын дээл хувцсаа гаргаж ирэн товч шилбийг нь ч бүртгэж байх шиг...Сүрэн хэдийгээр  хахир Балганы найр наадамд очих хүсэл үгүй байвч эхнэрийгээ хараад яаж ч чадахгүй хий дэмий л дотроо бухимдаж байлаа.
- Алдаж асгаж, амьтан бүгд түүнээс нүүр буруулж,  хүн гэж харах нь бүү хэл “гөлөг” ч гэж тоохгүй болсон байсан хатуу цаг үед түшиж авсан учраас тэр эхнэрээ баахан дураар нь тавьсан гэмтэй. Гэхдээ  уруул дордойлгож, хэрүүл өдөөд байхаар авгай биш гэж дотроо эхнэрээ сүрхий өмөөрнө. Ааштай, адтай, ажилтайгаараа нутаг орондоо шагшигдсан намхан шар хүүхнээс нь Сүрэн битгий хэл сумын дарга нар ч айдаг хойно яая гэхэв, наадмын өглөө тэр дуртай, дургүй дээл хувцсаа өмсөж, машинаа асааж аваад Тээлийн төв рүү хөдлөв.
“Хахир” Балган гараа гаргасан нь илт. Тээлийн хөвөөн дээр асар майхан алаглаж, аймгийн төвөөс ирсэн дууч, бүжигч  хүүхнүүдэд залуу банди нар нүдээ унагах нь халаг эргэлдэж, ойр хавь уулзаагүй охид хүүхнүүд шавайгаа ханатал ярьж, эрүүгээ чилтэл инээцгээж, хоймор голлох том асарт хэдэн хөгшчүүл тэрүүхэн тэндээ аархалдан бөөрөө нийлүүлэн суужээ.
- Зайлуул даа, нутгийн хэдэн хөгшчүүл өдрөөс өдөрт цөөрөөд л байх юм.  Эднийхээ араас бид мэт нь залгаж байгаа тулдаа л өвгөдийн суудал эзэнгүйдэхгүй юм  даа хэмээн бодох зуур Сүрэн тэдэнтэй мэнд мэдэхээр хэд алхтал өнөөх Хахир Балганы арзгар хар нүүр байдгаараа тос даачихсан, дунд нь адууны шүд шиг том шүднүүдээ яралзуулан инээд алдан суугааг хараад зогтусав. Гэвч түүнийг аль эрт олж харсан Балган
- Алив, Сүрэн наашаа суугаач хө хэмээн зай гаргалаа. Насаараа ингэж дарга даамал л суудаг суудал дээр тухалж үзээгүй Сүрэн сандарч, мэгдсэн ч  аргагүйн эрхэнд Хахирын хажууд суух нь тэр. 
Урт эрүүтэй, хатаасан сур шиг өндөр хар эр яхир зантай, хахир ааштайгаараа нутаг усандаа алдартай. Наймаанд гар чанга гэж жигтэйхэн. Ямар сайндаа л Сүрэнгээс олон жилийн өмнө аавынх нь барьдаг байсан ганц хөөргийг худалдаж аваад үнэ хөлсөн дээрээ “луу” унжиж, олон сар, жил нэхэл дагал болгосныг нутаг даяараа мэднэ. Тиймээс Сүрэн Хахирын зүг харж, ганц аятайхан инээмсэглэх гээд ч чадсангүй. Угаасаа баг зүүж, наашаа харж инээж, цаашаа харан цэхийж сураагүй занг яалтай ч билээ.
Наадам ид үргэлжилж байхад Хахир Балган нутгийн ахан дүүсээ Төв асрын өмнө цуглахыг дуудсан зар тарааж, ач, зээ голдуу хэдэн банди нар ам дамжуулан хашгирсаар бүгд нэг дор бөөгнөрөөд авав. Хахир Балган олны өмнө үг хэлэх гэж эв хаваа олохгүй сандарч байгаа нь илт. Мэндчилгээ ч гэх юм уу, талархал ч гэх юм уу, хэдэн үг бувтнаснаа өмнөө тавьсан том бааданг задалж, “За нутгийн ахан дүүстээ учирлаж хэлэх таван үг байна. Энэ баадан дотор манай нутгийн хишиг даллага, өвгөд дээдсийн маань үүх түүх, өв соёл яваа гэж би боддог юм. Өнөөдөр энэ баадангаа задалж, байх ёстой өв хөрөнгийг хадгалж хамгаалж явах ёстой зарим хүнд нь өгөхөөр та бүхнийг цуглуулсан юм. Алив, Сүрэн...” хэмээн түүнийг дуудлаа. Гайхаж мэгдсэн Сүрэн учраа олохгүй хий дэмий л самгардаж, дэргэд нь очиход Хахир Балган өвөөгийнх нь цасан цагаан хаш хөөргийг гаргаж ирснээ
- Халх даяар алдаршсан Бүгдгээний хүрээний их хамбын эдэлж хэрэглэж явсан хөөрөг юм гэнэлээ. Бүгдгээний хүрээний суурийг тавихдаа энэ хөөргөөр лус аргадаж газар тэгшилсэн гэж өвгөн аав минь ярьж байсан удаатай. Тэнгэр байнга хилэгнэж, аянга цахилгаан бууж гарз хохирол их учирдаг  байсан энэ нутаг тэр цагаас хойш амар амгалан болсон гэдэг юм. Бид Бүгдгээн л гэж нэрлээд байгаа. Уг нь бол “Бүгд гэгээн” гэсэн утгатай үг юм шүү.  Мэргэдийн авшиг, өвгөдийн ухаан шингэсэн энэ хөөргийг би хорин он дамнуулж хадгаллаа. Одоо байх ёстой хүндээ очих цаг болжээ гэснээ өнөөх хөөрөгний дор шар торгон хив хадаг барин Сүрэн рүү дөхөв. Айж, гайхаж, сандарсандаа тарж бутарсан ухаанаа цуглуулах гэж Сүрэн хэдэн хором хөшсөн мэт зогслоо. Тэгснээ хормойгоо дэвсэн хадган дээр тавьсан шүрэн толгойтой хөөргийг хоёр гардан авав. 
Хахир Балган цааш үргэлжлүүлэн “Мэргэн  гүний хошууны ноёдын үе дамжсан гаанс”, бөөсөнд тэрэг хөлөглөж чаддаг байсан уран дархны алх дөш, Богд хааны гутал урлаач Доогоо эмгэний зүү, утасны хайрцаг гэх мэт үлгэр домог болж үлдсэн өвгөд дээдсийн ховор нандин гэж дээдлэгдсэн эд зүйлсийг үр ачийг дуудан тараасаар...
Сүрэн сандрал, гайхширлаа дарж ядан шар хив хадаг дээр тавьсан хөөргийг нүд салгалгүй харж байлаа. Өвгөн эцэг нь гараасаа салгадаггүй байсан энэхүү хаш цагаан хөөргийг тэр хориод жилийн өмнө хэдхэн шил архины мөнгөөр арилжих санаатай сумын төвийн дэлгүүрт явж байхдаа  Хахир Балгантай таарч билээ. Балган тэр үед 
- За, энэ ч ингэж зарж үрэх нь битгий хэл хаа хамаагүй гаргаж барьдаг ч эд биш дээ хө гэхэд нь хөөргөө овоо үнэ хүргэж магадгүй нь гэж горьдсон Сүрэн
- Та дүүгээ гомдоохгүй, овоо үнэ хүргээд авчих юм байгаа биз дээ. Би даанч замын зардалгүй, унаа тэрэггүй байна. Хот эс юм гэхэд Мөрөнгийн төв орвол  их л үнэ хүрэх хөөрөг дөө гэхэд өглөөнөөс хойш таван шил архи гуйлгаж, Сүрэнгийн аргыг барсан худалдагч авгай
- Хн, чи саяхан л наад хөөргөө хэдэн шил архиар авчих гээд гуйгаад байсан биз дээ хэмээн шилбэлзснээ
- Балган гуай, Сүрэнтэй яриад тохирсон юм. Би авах гэж байна гэснээ хөөргийг нь бараг булаах шахам аваад шилэн лангууныхаа цаагуур хийчих нь тэр. Тэр хоёрын яриаг чимээгүй чагнаж зогссон Балган
- Алив хө, наад хөөргөө надад нэг харуул даа гэвэл худалдагч авгай
- Наймаа дууссаан, ах. Чи хэдэн шил архи авна гэлээ. Чамд энэ үнэтэй архи нь хэрэггүй байлгүй. Сумын төвийн ажилгүй хар юмнууд их л ууж сайн л согтвол болдог байлгүй гэснээ хэдэн шил архи торонд хангир жингэр хийлгэн савлаж эхлэв. Балган
- Энэ Сүрэнгийн аав амьд ахуйдаа “Ханд аажааг нутаглуулчихаад буцаж явахдаа Бүгдгээний гол дээр морь бусгаад хөлөө хугалж, хөөргөө цуулсан. Яс ч бүрэн эдгээгүй, эд ч  бүтэн үлдээгүй” гэж байсан шүү. Одоо ч энэ хөөрөг үнэд орох нь лөөлөө болоо байлгүй дээ  гэвэл худалдагч хүүхэн
- Нээрээ  Сүрэнгийн аав хазгар хөгшин байсан. Мөсөн дээр халтирсан юм уу, гэснээ саяхан л нууж хаагаад харуулахгүй байсан өнөөх хөөргөө гаргаж ирэн 
- Балган ах, та нэг хар даа. Хаагуураа цуурсан хөөрөг юм? гээд түүнд өгч билээ. Хөөргөө зарж хэдэн шил архи авах нь гэж дотроо баярлаж, шүлсээ залгих нь халаг зогссон Сүрэн 
- Хөөрөг ямар ч сэвгүй шүү гэж хашгирахыг завдсан ч амжсангүй. Балган хөөргийг авснаа эргүүлж тойруулж харсан ч үгүй, шууд л өвөртөө хийгээд
- Сүрэн, энэ хөөргийг чинь би  авья. Чи наадах архиа, жаахан идэх юмтай энэ хүүд боогоод өг гэснээ өврөөсөө далбагар хар түрийвч гаргаж ирэн баахан мөнгө Сүрэнгийн гарт атгуулаад 
- Намраас очиж хөөрөгнийхөө үлдэгдэл мөнгийг аваарай гэснээ гараад явж билээ. Ийм л наймаа болоод өнгөрчээ. 
Сүрэн хөөрөгнийхөө үнийг гүйцээж авах гээд л Хахирын гэрт очно. Эрүүл явбал хэдэн төгрөг, ганц, нэг хонь, ямаа авна. Согтуу очвол хөөгдөөд гардаг байж билээ. Олон ч удаа халамцуу, гүлэмцүү очиж Балганд хөөгдөж явсан гоморхол нь түүний цээжийг дотроос маажих мэт зовоодог байсан учраас тэр энэ хөх өвгөний тухай ганц удаа бүгээнээр бодож яваагүйгээ санаад хамаг биеийнх нь хар хөлс цутгаад ирэв. Сүрэн 
- Эцэг өвгөдийн үе дамжуулж хадгалсан эдийг харах сайхан байна. Дүү нь үнэ хөлсийг нь өгнөө гэвэл Балган 
- За, битгий золигтоод бай. Тэр үед энэ хөөрөгний мөнгийг би бүтэн өгсөн бол, энэ хөөрөг надад байгааг олон түмэн мэдээгүй бол олз хөөсөн нөхөд ар өврөөс чинь чангааж, орон гэрийг чинь түйвээгээд салахгүй байсан юм шүү гэснээ сэтгэл цэлэмтэл инээмсэглэв.
Найр өндөрлөж, наадам тарах үеэр Сүрэн Бүгсийн хүрээний туурин дээрээс Бүгдгээний ам руу хөдөлж байхдаа сэтгэлд нь хурсан олон жилийн гомдол, бас харамсал нь Хахир Балганы ганц сайхан инээмсэглэлд арчигдаж үлдсэнийг мэдэрч байлаа. “Хахир” хочит өндөр хар өвгөн нутгийнхаа хишгийг нутагтаа үлдээх гэж муу сайн хэл ам өчнөөнийг сонсож, гол гогдож, нуруу бөгтийтөл ачаа үүрснийг  санаад “Уг нь энэ нутгийн хишиг чинь  та өөрөө л юм шүү” дээ хэмээн бодов. Гэвч тэр, Балганд  яг энэ л өдөр ганц сайхан үг олж хэлээгүйдээ үлдсэн насандаа харамсаж амьдарна гэдгээ яахан мэдэх билээ.






( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 152 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor030.jpg
Хэмжээс: 600x680 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4486

Должин : Зам зуур
zam-004.JPG
Хэмжээс: 600x450 118k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4197

Ёл хад
YolHad_40.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3117


Агуулга
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)
· Болжмор : Төөрөг тавилан (4)
· Болжмор : Төөрөг тавилан (3)
· Болжмор : Төөрөг тавилан (2)
· Болжмор : Төөрөг тавилан (1)
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Баасан, 2019.03.15
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn