BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : БОРООТОЙ ҮҮРЭЭР
Оруулсан Bataka Огноо: 2024-07-01 12:13:14 (5776 уншсан)


Үүр тэмдэгрэх гэгээнээр хөшиглөн намираад
Үрэл хурын мөнгөн дуслууд сувдарлаа
Үргэлж нарлаг өдөр үргэлжилдэггүйн тухай
Үүлсийн хээлсэн зургаас үлгэр түүгээд
Үдшийн чөлөөнд ярьж өгье, үр минь
Үнэгчлэх нойрноосоо сэрээрэй 
Бяцхан бөмбөлгүүд уралдан шаагилдаад
Болор хурын шүрэн дуслууд бөмбөрлөө
Бүх зүйл санаснаар болдоггүйн үнэнийг
Болжморын жиргээгээр шүлэг урлаад
Бүүр дараа нь уншиж өгье, үр минь
Бүүвэйхэн зүүднээсээ сэрээрэй
Уулс зүмбэрлэх алсыг бараалан цайраад
Усан хурын эрхин дуслууд болортлоо
Урьдаас таашгүй оньсого шиг амьдралыг
Уужим сэтгэл уяхан хайрын цэцэгсээр
Уяраан баясгаж титэмлэж өгье, үр минь
Урамтайхан мишээсээр сэрээрэй
               Э.ҮРЖИНХАНД
                    2024.06.21


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2024-07-01 12:13:14 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх