Мэдээ: Э.Үржинханд : Шинэхэн таримал модод сэхийнэ ... Оруулсан Bataka Огноо: 2025-06-30 13:46:54 (5733 уншсан)
***
Шинэхэн таримал модод сэхийнэ
Сэргэг шинэ совингоор тэмүүлнэ
Ширхэг ширхэг борооны дусал
Шивнээ шиг сэрүүн бодолд шивэрнэ
Ганцхан зуны ургамал шиг харагдавч
Газар тэтгэсэн түүх нь цаглашгүй
Зулайд нь бүжиглэх дусал бүхэн
Зуны тэнгэрээс зүрхлэн шаагилдана
Өндрөө гайхуулна гэдэг өсөлт бус
Өөрийгөө өргөмжлөх нь хөгжил бус
Тэр залуухан модод хүртэл сануулна,
Тэвчээрийн эцэст таашгүй бэлэг угтдагийг.
Э.ҮРЖИНХАНД
2025.06.26
( Сэтгэгдэл бичих? | Мэдээ | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2025-06-30 13:46:54 )
|
||