BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Зүрх өчив
Оруулсан Bataka Огноо: 2025-09-25 22:43:38 (3075 уншсан)

Зүрхнээс минь үг гоожно
Зүрхээ даахгүй замын зүлгэнд бүдэрч оочно.

Зүрх хугалсан төрх чинь
Зүү нь зогстол цаг ширтэх шиг
Зүүд амьдралаа ялгахгүй би
Зүгээр л чамтай дуусъя гэсэн юм.

Сэтгэл шиг минь үймэрсэн энэ хот шиг
Сэртгэрт хадсан үгэнд чинь уймарсан ч
Сэрүүн унтаа амьдралыг чи цай шиг самарсан
Сээтэн хаясан охин бүрийг шалгуур гэж хаягласан.


Сураар ороож болгосон сургааль
Суу, цуутай ухаан гэж эндүүрэв!
Сураг нь тасрахгүй ойр бий ч
Сураглаад очих гэхэд дэндүү хол

Гэрэл бүдэг учир сүүдэр сүүдхэн
Гэнэт гэрэлтсэн нүд гэнэт унтрахгүй
Гээд” гэсээр би амьдралд гэрчийн дүр
Гэхдээ” гэдэг үгүйсгэл бус нэмэлт утга

Харь гараг, харь улс, хаа ч бай чи надад бий юу?
Хорвоог хамтдаа хань бололцож барая гэж туулах уу?
Хаан эсвэл боол болсон ч бодолцож дэргэд байх уу?
Хааяа нэг оноход минь дахиад алдах вий гэж айх уу?

Эдгээр нь богино үгийн урт утга
Энгийн бус болж бүтэхийн угтвар
Эзэн бие нь чи. Энэ шүлэг, үгсийн
Ээдээ тэр цэцэг усаар бус хайраар ургаасай

Хүний хашаанд ургасан хөрстөй цэцэг чамд
Хүрч чадахгүйн гаслан гашуун байсан саяхан
Хүрээд ирхийг чинь зүрх даран тэсэж ядсан
Хүрээд ирхэд чиг цаг харан гацсан

Бүгд чамруу цохилох өвдсөн зүрхний өчөөс юм
Бүдэг өрсөн бадаггүй бүрхэг зургийн бичээс юм

@namarxvn
М. Өсөхтөмөрболд 


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-10-19 14:45:32 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх