BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Оруулсан Мөнхбат Огноо: 2026-06-06 04:27:56 (392 уншсан)

Харахгүй өнгөрч чадаагүй,
Харцанд чинь би мансуурсан.
Халуу шатах зүрх минь
Зүүдний зэрэглээнд живж,
Чамтай би танилцжээ 

Чамайг олж харсандаа,
Чин зүрх минь халуурсан.
Чанд холын мөрөөдлөөр
Зүрхээ нь би бялууруулж,
Чамд би дасжээ

Булбарай ягаан уруул руу чинь
Балт зөгий мэт тэмүүлсэн.
Балга балга инээдэнд чинь 
Зүүрмэглэхдээ би согтуурч,
Чамд би дурлажээ 

Одоо надад өөр юу ч хэрэггүй,
Од эрхэс мэт олны дундаас би олсон.
Ондоо хэн нэгнээр би яах вэ?
Зүрх сэтгэл минь алдуурчихжээ (тасарч)
Чамд би хайртай болжээ.

Баттогтохын Мөнхбат


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-06-06 04:27:56 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх