Дууны үг: Загдын Түмэнжаргал : Уулсын Хаан Мөнххайрхан Оруулсан Duuren Огноо: 2026-10-02 10:14:44 (97 уншсан)
УУЛСЫН ХААН МӨНХХАЙРХАН
Өргөрөг уртраг сүлжсэн дэлхийгээс
Онож төрсөн энхжин
Өлзий буянт өвөг дээдсээс минь
Надад заяасан мөнхжин
Уулс уулсын хаан Мөнххайрхан
Ус уснаас тунгалаг Булган гол
Тэнгэрийн мөнгөн багана Алтай минь /Мөнххайрхан минь/
Дэлхийн дайдаас ч цайвалзана
Газрын болор туульс мөрөн голууд
Дэргэн мөргөн мяралзана
ДАХИЛТ
Зулай мөнгөн цаст хайрхан минь
Юутай сүрлэг ханхайна вэ
Далайн судас Булган гол минь
Юутай цэнгэг мяралзана вэ
ДАХИЛТ
Мөрөөдлийн зөнтэй Урианхай түмэн минь
Ерөөлийн дуулал өргөнө
Мөнхийн диваажин амин нутагтаа
Сүслэн залбирч мөргөнө
( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2026-10-02 10:14:44 )
|
||