BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Н.Марал-Үжин : Намрын гуниг
Оруулсан Марал-Үжин Огноо: 2026-10-19 21:31:27 (159 уншсан)

Навчис хийсэх намрын салхинд
Намайг санах хүн бий болов уу?
Нартай өдрүүд хүртэл гунигтай санагдаж,
Нам гүмхэн сэтгэл минь чамайг үгүйлнэ.

Шаргал навчис газарт буух бүрд,
Шаналах зүрх минь чимээгүй өвдөнө.
Хамтдаа алхаж байсан тэр л замаар,
Хайртай байсан дурсамж минь дахиад л хөтөлнө.

Намар гэдэг хагацлын улирал юм уу,
Нандин бүхнийг дурсахын нэр юм уу?
Салхи минь чи түүнд хэлээд өгөөч,
Санадаг хэвээрээ гэдгийг минь шивнээд өгөөч.

Намар нэг л өдөр дуусаж одовч,
Надаас чам руу тэмүүлэх сэтгэл минь л дуусахгүй байх 

Н.Марал-Үжин


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-10-19 21:31:27 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх