BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Шүлэг: Тэмүүлэн : Миний дурласан бүсгүй
Оруулсан Temuulen Огноо: 2026-11-01 20:47:36 (245 уншсан)

Миний дурласан бүсгүй тэнгэрийн дагина

Оддын гэрлийг өөртөө шингээж

Огторгуйн харанхуйд илчээ цацраасан

Үзэхийн хязгаарыг чамаас л би харсан

Үгүйлэхийн жаргалыг чи минь надад өгсөн

Чамайг би бодолдоо биш зүрхэндээ санадаг

Тийм болохоор ч цаасан дээр биш зүрхэндээ

Цацарсан илчээр чинь би бэх дусаан

Шингээсэн гэрлэнд чинь би цаас урлана

Шүлэг болгон зүрхэндээ тэрлэсэн

Үг болгон ханандаа сийлсэн

Хэрвээ хайр минь бэх болон уусах юм бол

Хэзээ ч дуусахгүй гээд чамайг бичнэ

Хэрвээ зүрх минь цаас болох юм бол

Хуудас бүртээ чиний нэрийг чинь үлдээнэ

Тиймээс миний дурласан бүсгүй

Тэнгэрийн дагина хэвээрээ байг

Хүрч чадахгүй алсад байсан ч

Харанхуй шөнийн минь гэрэл нь чи байг

Учир нь би чамайг

Бодолдоо биш — зүрхэндээ хадгалсан

Бэхэндээ биш — цусандаа шингээсэн

Бичигтээ биш

— амьдралдаа сийлсэн.



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-11-01 20:47:36 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх