BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Намар
Оруулсан admin Огноо: 2006-06-06 14:24:00 (13686 уншсан)

Намар надад аймшигтай санагддаг. Гуниг нөмөрсөн хүмүүс. Бөгтийсөн гудамж. Надаас тасарсан навчис газраар нэг хөглөрч…Хөглөрөх навчис хүмүүсийн хөлд гишгэгдэхэд доромжлуулсан мэт санагддаг. Санаа алдахад минь салхи исгэрэх шиг жихүүцэл төрдөг. Намар надад аймшигтай санагддаг. Гинших навчсын чимээ гэртээ байхгүй эмээг минь санагдуулдаг. Харц минь шарлаж, хагдарч сэмэрсээр нүв нүцгэнээрээ үлдэхэд хамгийн сүүлчийн бээрсэн шувуу цээжний гүнд үүрээ засдаг. Тэр шувуу надтай хамт даарч, тэр шувуу надтай хамт дуугаа хурааж, зөвхөн цасны тухай, өвлийн тухай бодлогоширно. Намар надад эмгэнэлтэй санагддаг. Зүсэр бороо нь зүүгээр шивэх шиг зүсийг минь, арьсыг минь гэмтээж орхидог. Удахгүй өвөл болно. Удахгүй үс минь цайна. Бүр цав цагаан болно. Удахгүй зүрх даарч, амьсгал цантаж эхэлнэ. Гар, хөл, нүд, уруул бүгд цав цагаан болно. Хөмсөг ч ялгаагүй. Гишгэсэн мөр инээд минь хүртэл цагаан болно. Удахгүй хүмүүс бүгдээрээ над шиг болно. Намар бидэнд юу бэлдсэнийг хараач!



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:13:46 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2013-02-02 Ёооё үнэхээр тасарчихсан байнаа. үнэхээр гайхалтай хэлэх үг ч олдохгүй нээ
Боогий лаг шүү миний найз.
2012-08-15 Өнгөрсөн өвөл нөхөр маань хүнд өвдсөн болохоор одоо ахиад өвөл болно гэхээс
айж байна.
2012-07-05 Үнэхээр сайхан юм аа сэтгэлээ ингэж илэрхийлдэг тэгхэд би илэрхийлэх дандаа
буруугаар үнэхээр сайхан юм аа
2011-12-12 энэ зүгээр нэг намар өвөл биш гэж би ойлгож байна
2006-06-09 neereen l humuusiin nomorson tsuv gunig shig haragdaj, gudamjuud hurtel daarahdaa bogtiichihson yum shig sanagddag daa, namar. goe medremjtei yumaa. bas ih ovormots. Dahiad oor olon zohioliig ni unshij uzmer l bn.