Амжилтанд хүрэхэд хамгийн их садаа болдог зүйл нь тэр хүн амьдралыг аль талаас нь харж байгаагаас шалтаална. “Манайх ядуу айл. Тиймээс би хэзээ ч их дээд сургуульд сурч чадахгүй.”, “Би нэгэнт архинд орсон хүн. Одоо гарна гэж яриад яахав дээ, чадахгүй юм чинь.”, “Би энд л төрсөн. Надад явах газар байхгүй. Үхэн үхтлээ энд л амьдрахаас өөр зам алга”, Миний нүд сохорсон. Ном ч уншиж чадахгүй, юм ч бичиж чадахгүй болсон. Миний амьдрал ингээд дуусдаг юм байжээ.” Иймэрхүү бодолтой хүмүүс элбэг байдаг. Тэдний өвчин адилхан. Тэр юу вэ гэвэл “шалтаглах өвчин”. Энэ өвчин нь хүнийг зорилгод нь хүргэхгүй байх халдварт нян юм. Хүний тархинаас бүх эд эс хүртэл нь түгнэ. Дараа нь хүний сэтгэл санаа болон биеийн бүх хэсгийг өөрийн хяналтанд авна.
“Шалтаглах” өвчнийг эмнэх 5 төрлийн эмийн жор байна.
Та бүхэнд зарим жишээ дурдъя. Америкийн нэрт зохиолч Эрвин Стон, Ван Гогийн тухай бичсэн номоо хэвлүүлэхийн тулд 15 хэвлэлийн компанид очсон боловч зарагдахгүй гэж үзсэнээс бүгд зөвшөөрөөгүй байна. Гэвч тэрээр, “Харамсалтай нь би сонирхолтой ном бичиж чадсангүй.” гэж шалтаглан шантраагүй байна.
Английн нэрт зохиолч Г. К. Честертон царай муутай, тарган хүүхэд байлаа. Хамгийн муу нь 8 нас хүртлээ уншиж бичихийг сураагүй байлаа. Тэр ч мөн “Би уншиж бичиж чадахгүй, би царай муутай, ямар ч ном бичиж чадахгүй” гэж бодсонгүй.
Одоо бидний амьдралыг хамгийн их хөнгөвчилсөн хүний нэг болох оёдлын машины зохион бүтээгч Элиас Хове зохион бүтээсэн машиныхаа зүүг олохын тулд маш их хөдөлмөрлөжээ. Оролдох болгондоо бүтэлгүйтэж байсан боловч хэзээ ч “би үүнийг хийж чадахгүй нээ”гэж сэтгэлээр унаагүй гэдэг.
http://www.shineyortonts.mn
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-038.JPG Хэмжээс: 600x450 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4838
mongolia2007year-207.JPG Хэмжээс: 600x450 53k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4222
mongolia2007year-006.JPG Хэмжээс: 600x450 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4878
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: