Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Намдаг 	Д	 Өгүүллэг: Д.Намдаг : Гайхуулахын учир юунд оршив оо?
Оруулсан admin on 2006-11-01 21:31:12 (10124 уншсан)

Нэг өдөр манайд найз маань ирлээ. Энэ хүн бол зохиолч болохыг эрмэлзэж яваа залуу. Залуу болоод шинээр эхлэгч болсон хойно доо мэдээжийн хэрэг шүлэг л оролдоо биз. Гэвч өөрөө шүлгээс хөндийрөн үргэлжилсэн үгийн зохиолч болох гэж шийдэн над дээр байн байн ирсээр найз болцгоосон юм.
өнөөдөр ирэхдээ мөн л урьдынхаа журмаар сүүлчийн бичсэн нэг өгүүллэгээ авчирчээ. Би түүний нь үзлээ. Санаа бодлын талар зүгээр. Зөрчил тэмцлийг оруулан, түүнийгээ зохион байгуулалттай бичсэн нь бүр ч овоо. Энэ нь найзы минь дэвшилт юм. Гэвч амьдрал! Хүний амьдрал ба амьдрахуйн шинж чанар хийгээд сэтгэхүйн зүй тогтоолд аль хэр орсны нь үзвэл тун сул. Yүн дээр нь миний сэтгэл харамсалтайяа эргэцэн, баахан яриа дэлгэхээс өөр аргагүй болов. Гэвч байз! Бусдын оюун ухааныг өөрийнхтэйгээ нийлүүлэхийг оролдон зүтгэх бол сайн биш, заримдаа бүр хортой. Зүй ёсоор хөгжиж байгаа хүний уран авъяасыг эвдэн бусниулахад ч хүргэдгийг санаад уг өгүүллэгийг өөр нэгэн хүнд үзүүлэн санал зөвлөгөө авахыг бодов. Ингээд хоёулаа манайхаас гарав.
Надад бол хар багын танил, утга зохиол, гүн ухаан, сэтгэхүйн зүй зэрэгт сүрхий гэж олны аманд орсон нэг дотнын найз байдаг юм. Гэрт нь ороход өнөөх маань мухар сандалд хоёр хөлөө урагш жийн суугаад өвдөг дээрээ бичгийн бяцхан машин тавин цохиж байв. Yзтэл тун дүйгүй, хоёр гарынхаа долоовор хуруу төдийхнөөр цатгалан тахиа будаа тоншиж байгаа юм шиг тог ёгхийлгэж байсан бөгөөд үүний нь би түрүүлэн орж ирснээрээ тодорхой харав. Харин миний хойно явсан залуу нөхөр маань харж амжаагүй билээ.
-За би чам дээр энэ нөхрийг авчирлаа. Учир нь гэвэл энэ хүн зохиолч болох хүсэлтэй. Миний санахад бага багаар дадлагажиж байгаа боловч амьдралын гүнд орж чадахгүй байх шиг. Юу ч атугай чи бичсэнээс нь үзнэ үү? Магадгүй би, буруугаар дүгнэн толгойгий нь дэмий эргүүлээд байж ч болох юм даа гэхэд:
-За, за! Би үзье гээд уриалгахан хүлээн авч биднийг суухыг урьснаа:
-Харин жаахан хүлээ, би энүүхнийг гүйцээгээд орхиё гээд долоовор хуруугаараа тог ёгхийлгэхийн оронд арван хуруугаа гялалзуулан цохих болсны нь яана! Ер тун хэтэрхий хурдан, дээр цагт би, арван хурууны бичээч нарын уралдаан болохыг үзсэн. Тэнд бол хамийн тэргүүний бичээч нар оролцсон нь мэдээжийн хэрэг. Гэтэл тэдний дунд одоогийн энэ нөхөр цохиж байгаа шиг санагдана. Би ёстой гайхаш барахдаа сандлаасаа босон харайж машины нь өөрийн эрхгүй өнгийсэн гээч!
Гэтэл бүр хачин! Машинд оруулсан хуудасных нь түрүүний багахан хэсэг сүрхий нямбай цохигдсон байхад дараачийн хэрэг арван хуруугаар цохигдсон нь осолдохгүй үсэг! Арван хурууныхаа аль нэгэнд дайралдсан үсгийг учир нажиргүй ороолдуулан цохиж байгааг би үзлээ.
-Yгүй та минь, энэ чинь юу вэ? гэж цочин өгүүлэхэд:
-Мэдэж ав! Машин цохих гэж ингэж цохихыг хэлнэ гэж над руу хяламхийн харах зуураа өрөөсөн нүдээ анисхийлгэв шүү.
-Юунд энэ вэ? Залуу найзад минь гайхуулахыг оролдож байгаа хэрэг үү? Би мэднээ! Энэ нөхөр хэзээний, бүр багынхаа гайхуулах дуртай. Одоо үнэн хэрэг дээрээ мэдэх чадах нь зүгээр боловч чухамхүү орчин тойрны хүмүүсийн аманд бахдагдан орсныхоо хэртэй биш. Миний дүгнэлтээр бол энэ нөхөр, өөрийгөө олны өмнө мандуулахын үүднээс хаа явсан газраа цэцэрхэх, ялангуяа хичээл сургууль заахдаа тайлбарлах, дүгнэх жишэ татах аргыг урнаар хэрэглэсээр байгаад нэр сүрээ мандуулсан хэрэг. Гэтэл одоо анх орж байгаа залуу хүнд ингэж гайхуулахын хэрэг юу вэ? Нэг бодоход би, галзуу хүний өмнө зогсож байгаа юм шиг санагдана.
Арван хурууныхаа үзүүрт аль дайралдсаны нь хамаа намаагүй балбаж байгаа учир өнөөх хуудас нь яах ийхийн зуур дуусав. Тэр хуудсыг сүрхийлгэн сугалж гялс буулган авчрангуутаа олон хуудасны дунд шургуулаад:
-За, уран сайхан бүтээлий чинь сонирхъё гэж залуу найзын царайг инээмсэглэн ширтсэн бөгөөд өөрөөр нь уншуулсныхаа дараа шүүмжлэн, санал зөвлөгөө өгөв. Энэ нь харин зүгээр, залуу авъяастанд багагүй нэмэр болох төдийгүй, надад ч бас анхаарууштай юм олныг дурдав. Энэ хэрэг өнгөрч, хэдэн долоо хоног болсны дараа үзвэл мань хуучин найз олны аманд “машин цохихдоо сүрхий” гэж алдаршсан байна. Энэ нь мэдээжийн хэрэг, өнөөх залуу найз л эх үүсвэрий нь гаргасан хэрэг буй заа. Түүий дээр би бас яаж нэмэр болсон гээ. Хэд хэдэн хүн надаас:
Yгүй танай найз чинь бичгийн машин цохихдоо гайхалтай хурдан юм гэв үү? Гэхэд нь би төлөөнөөс нь нүүр улайх шахам болох боловч яая гэхэв.
-Тийм ээ! Галзуутай гэж мэд! гээд эцэст нь өөрөө “Энэ хэрэг хэдийгээр ялимгүй боловч нэг мэдэхэд үнэхээр аягүй юм болно байх” гэж дотроо бодсоон.
Нэг мэдэхэд хэдэн сар өнгөрсөн ажээ. өнөөх дэмий шуугиан ч ашгүй, хал балгүй өнгөрч мартагнасан байна. Ингээд нэг өдөр залуу найзындаа очиход тэр маань мухар сандал дээр хөл жийн сууж, өвдөг дээрээ бичгийн машин тавин цохиж байсан бөгөөд энэ нь хуучин найзын өнөөх дэмий явдлыг санаанд оруулав.
-За юу хийж байна даа гэхэд:
-Удаа дараагийнхаа бичсэнийг хэвлэлд оруулах гэж машиндаж байна. Та суу, би энүүхнийг дуусгаад орхиё гээд арван хуруугаа гялалзуулж гарлаа. Энэ нь надад хүн бүхэн гайхуулах гэж зүгээр галзуурах болоо юу гэснийг бодогдуулав. өнөөх бичиж байгаа руу нь би мөн өөрийн эрхгүй өнгийн харлаа. Гэтэл хөөрхий минь тийм ч биш, яахын аргагүй ёсоор нь цохиж байгаа тул би бахдан гайхахаас өөр аргагүй болов. Эгшин зуурын дотор би хуудас дуусмагц:
-Чи ингэж цохихыг хаанаас сурав аа?
-Залуу найз, хуучин найзы минь нэрийг дурдан:
-Тэр гуайгаас гэж хариулав.
Энэ нь надад зүүд шиг сонсогдоно.
Чи бүр өөрөөр нь заалгав уу? гэхэд:
-Yгүй ээ! Зүгээр нэг өдөр би тантай орохдоо арван хуруугаар цохиж байхы нь хараад дараа нь өөрөө оролдсоор одоо гурван минутанд нэг хуудас гаргахтай боллоо гээд өнөөх найзы маань улмаар бахдан сайшааж гарлаа шүү. Надад бол тэгж бахдан сайшаах юм алга. Харин бичгийнхээ машиныг шал дэмий балбасны нь санахаас инээд хүрнэ. Буцах замдаа би хуучин найзтайгаа дайралдлаа. Бараагий нь хармагц арван хурууны явдал сэтгэлд минь буун, нэг жиг ургах шиг:
-За сайн биз дээ? гэж инээмсэглэсхийгээд:
-Чи чинь юу билээ? Бичгийн машин цохихдоо арван хурууны мастер бил үү?
-Арав ий? Yгүй! Дөнгөж хоёр хурууных гээч гэж мань найз надад гайхуулах бахдал гарган хэлэв. Би инээдээ барьж байж чадахгүй болон чангаар инээгээд өөрийнх нь дэмий балбасныг үнэмшин, оролд оролдсоор байгаад гурван минутанд нэг хуудас гаргадаг болсон залуу найзынхаа тухай ярив. Мань найз ч инээд алдав. Yзтэл баяр хөөр болж:
-Би тэр залуугийн чинь барааг харахтай зэрэг юмыг ажиж, дууриах, сурах гуравт онцгой авъяастан болохы нь мэдээд тэр сайхан сайхан авъяасы нь хөдөлгөн гэж машинаа балбасан юм.
-Одоо үзвэл би түүнийг судалсан нь нэг сайн, тэр залуугийн авъяас хөдөлж машин цохихыг сурсан бас нэг сайн.
Ингээд хоёр сайн нийлснийг хэн муугаар дүгнэж болох билээ дээ гэв.
Одоо би түүний гайхуулсны учир юунд оршсоныг сэнхэрч авлаа. Тэгээд би энэ найзаа утга зохиол, гүн ухаан, сэтгэхүйн зүй гуравт үнэхээр сүрхий хүн юм даа гэж бодлоо.

Д.НАМДАГ өгүүлэггүүд



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Намдаг Д )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 153 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-165.JPG
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4016


art_15.jpg
Хэмжээс: 600x350 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5668

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-137.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4555


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn