Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намсрайн Нагаанбуу : Эх амь
Оруулсан admin on 2007-01-03 05:43:56 (7032 уншсан)

(Зөгнөл)
Цонхны цаана цас бужигнаж шуурга гиншээд амьтай юм үл тэсэм тэсгим цэвдэг хорвоо манармуй.
Халаагуурын ирмэг даган гүйж явсан хүрэн жоом амьдын аюулыг мэдрэхээр сахлаа сэрвэлзүүлэн түр зогсознохыг Цэцэг эмгэн алмайран ажиж суухдаа "төрөх орчин хайж яваа эх жоом ч юм билүү" гэсэн бодол төрснөөс түунийг үл зэвүүцэн ийн ширтжээ. Yнгэж унэрлэх ач хүлээж цөхрөнгөө барсан эмгэнд бэр нь “та удахгүй ачийгаа үзнээ" гэсэн юмсанж.

Гэтэл бэлхүүс нь бүдүүрээгүй, өлөн дэрс шиг хэвээрээ л харагдаад байдаг. Хүү нь Гүүш, бэр нь Тогосгоо нэртэй эрдмийн улс юмсанжээ. Тэд хиймэл хүмүүсийг гэр бүлийн жам хуулиар өсгех үйлдвэрлэлийн төсөл нээлт боловсруулж хүүхнүүдийн гоо сайхныг аврах хийгээд хүнийг хөдөлмөрийн боолчлолоос эгнэгт ангижруулах аугаа санаа сэдсэнийг зөнөх шахсан эмгэн юугаа мэдэх билээ.
Зөөг цай шиг нарны гэрэл, ээх төдий илчтэй болж цонхны цаана урины зэрэглээ ууршин өрөөнд хааяа нэг ялаа ниснэ. Багын дурсамж сэтгэлд мөчиг цухас сүумэлзээд цаг ч ирлээ гэм. Гэтэл бэр нярайлж үр төрүүлэх янз алгаа алга... гох урамгүй бодол орооцолдуулж эмгэний сэтгэл гэгэлзсээр л авай. Яг энэ үед "Эгшиг" нэрт хиймэл хүүхэн амаржиж, мэндэлсэн бичил нь тоглоомын хүүхэлдэй мэт хөдөлгөөн ч үгүй хуурай амьтан төрж байжээ. Эх нь 0.5 эцэг Гүто нь “1” гэсэн заалт хүртэл хэмжүүрээр цэнэгээ шилжүүлж үрээ өсгөж эхэллээ. Толгойтой төрсөн заяаны хос Гүүш, Тогосгоо хоёрын энэ баяр эмгэний зүрхэнд гуниг болж идэр есийн жавар шиг үг өдөөх юм гэж хэн нь ч санасангүй.
- Илжиг азарга, эрлийз эрмэг гүү хоёр шиг та хоёр ч ийм л үр төрүүлнэ л дээ... гэчихээд таягаа шүүрч аван өөр хорын үг олох гэсэн мэт хэсэг зогссоноо өрөө рүүгээ уурсан майжигнав. Тэр дэмий л Дэжид эмгэний харилцуурт сандчин салганан залгаад мэнд ус ч үгүй л
- Элэнцгийн нь ач байхав, нөгөө хиймлүүд нь төрдөг үрждэг болсон юм байхаа. Түүнийгээ хэлж намайг чулуу хөөлгөж л дээ. Тэгэхээр чиний ярьдаг нөгөө аргаас өөр тустай юмгуй боллоо. Чи эмч хүн байна даа учрыг нь ол! ... эмгэн баахан ярьж ядарсан уу, цаадах эмгэн нь бас баахан ярих ээлжээ авсан уу Цэцэг эмгэн харилцуур барин суусаар байлаа.
Энэ үед Гүүш Тогосгоо хоёр хүүхэд олно гэж айх юмгүй цэнгэлд умбавч үл ханах чимээ нь эмгэний өрөөнд ч дуулдахаар авай. Гоо бүсгүйн тухайд жингээ барих, төрөөгүй туяхан бэлхүүсээрээ гайхуулах баяр баясгалантай байх гол арга нь энэ хэмээн шавдах бөлгөө. Хиймлүүдийн ууган охинд "Хавар" гэж нэр өгсөн дуулдав. Тэр ёстой л яргуй шиг суга өсч байлаа. Өсгөврийн нээлт төмөрлөг хийцэд ч (төрцөд) жигд үйлчилж байна гэж бэр нь магнай хагартлаа баярлан "Хавар"-ыг эрхлүүлэхэд Цэцэг эмгэн ботгоо голсон ингэ шиг хялайж ч харахгүй хуйсганана. Нэг удаа эцэг эхийн нь цэнэг тасалдахад ганцаараа байсан эмгэн
- Ямар амьтай амьтан биш! гэж зэвүүрхэн үл хайхрахыг хичээсэн боловч молцогноосоо чангаалгасан ишиг шиг уйгагүй чарлахаар нь тэсэлгүй цэнэг залгаж ганц ачилж билээ. Гэтэл "Эгшиг”, “Гүто" хоёрын хүухэд тахианы өндөг шиг олширч эзэд нь захиалгын дагуу хөтөлбөржүүлэх, борлуулах гээд нойр хоолгүй зүтгэсээр байв. Хиймэл хүүхэд хүсэгчдийн хөл татраагүй ч сүүлдээ түр амарцгаая гэж "Эгшигт" ерөндөг тавьсан нь тун амжилттай болж олон өдрийн бороо гэнэт зогсох шиг хэн хүнгүй амсхийх шиг боллоо.
Улиасны навчис хөглөрч гудамжаар нэг бужигнана. Эмгэн хөндий танхимд баахан хий холхисноо ус шоржигнуулан аяга таваг угааж буй бяцхан “Хавар"-ын чимээг сонсоно. Хуян шар усаа тараадаг ганц ажлаа булаалгасан нь энэ авай. Тэгтэл харилцуур дуугарлаа.
- Юу?! Юу гэнэ ээ! гэснээ эмгэн буйдангийнхаа өнцөг бараадан суухчаа аядав. Гараас нь харилцуур уналаа. Цочирдсон гашуудал дуулаад эмгэний зүрх бэмбэгнэн уйлахыг хичээж амандаа өмөлзүүлснээ
- Арай... үгүй байлгүй гэж үглэн үрчлээт нүүрээ мойног гараараа даран суучихав. Хөөрхий Дэжид эмгэн жирэмсний хордлогын улмаас нас баржээ. Энэ гай Цэцэг эмгэнд бүр хэлээд баршгүй зовлон авчрав. Жаран жил ханилсан өвгөний нь удам судар гал голомт тасрах аюул нүүрлэжээ, Дэжид эмгэний хэвлийд Цэцэг эмгэний хүү Гүүшийн үр амилж байсан юм. Нууц аргаар зохиомлоор суулгасан Гүүш, Тогосгоо хоёрын эвцэлдсэн үрийг Дэжид эмгэн тээж төрүүлэхээр зориглосон юм. Тэгээд ганц сар ч бололгүй хавагнаж хэвтэрт ороод шүд зуун тэвчсэн ч пянг нь даалгүй амиа алджээ. Цэцэг эмгэн цочсон мэт давхийн өөрийнхөө цэв хүйтэн хэвлийг дарж илж үзэв. Томроод байгаа ажээ. Энэ хэвлийд хөөрхий талийгаач эмгэний хүү бэр хоёрын нууц үр халуун цус үгүйлэн тарчлаж байгаа байх аа гэж бодогдоно. "Чиний хүүгийн удмыг таслав би. Миний тэнхэл хүрсэнгүй шүү. Чи миний хүүгийн удмыг арай ад үзэж амиа хичээхгүй биз" гэх шиг Дэжид эмгэний царайчилсан дүр нүдний нь өмнө бүрэлзээд байлаа...
- Хүүеэ чи бид хоёрын дундаас ямархуу царайтай хүүхэд төрөх байсныг мэдье. Гутог чиний зургаар, "Эгшин”-г миний зургаар бүтээж хувилгая.
- Яг, яг шүү ... Чи ёстой зөв саналаа! гэж Гүүш эхнэрээ магтан чарлан дэвхцэж, байгаа бололтой.
- Хн ... ёстой хиймэл амьдрал! гэж эмгэн арга барагдан суусаар байлаа. Эль хуль өрөөндөө эр эм хоёр бас л ноололдон тачъяадан эрхлэх бүсгүй хүний ухаангүй уяралын авиа улам цухал агаад түрэмгий нүүрэмгий болж, төдхөн бүдгэрсээр чимээ намдав. Тэгснээ Тогосгоогийн
- Паах дээр үеийн хүүхнүүд яаж тийм том хүүхдийг тээж гаргаж, шээс баастай нь зууралдаж балиартаж бай... шал заваан юм гэж ярих нь дуулдана. Хүн хиймэл хоёрын дайн болбол хиймлүүд ялна. Тэд биднээс толгой сайтай гээд эртэд хэн нь билээ ярьж ярьсан. Хэний ч билээ хиймэл хүний ирээдүйг тооцоолоод "та нар хотоос тонил! Нүүж тарж амьдар! Суудлын соёл биднийх!" гэж мэдээлсэн гэл үү? Эмгэн энэ мэт дэмий эргэцүүллээ үлдэн хүү бэр хоёртойгоо уулзахаар өрөөнөөсөө гарлаа.
- Миний бие давхар... эмчид үзүүлэх юмсан!
Эмгэний энэ үгийг дуулсан Тогосгоо хашгирахгүйг хичээн амаа даран,
- Яанаа... Таны гэдэс чинь... ! гэж хэлээд гөлөрчихөв. Тэгтэл хэзээ ч орж ирсэн юм "Эгшиг" илт тохуурхсан мэт инээд алдан,
- Би эсэргүүцэж байна! гэж тун ялдам өгүүлжээ. Эмгэн тэднийг хяламхийн зэвүүцээд үг дуугүй бөгтөгнөн явсаар өрөөндөө орлоо.
- Энэ хөгшид ёстой заваан амьтад! гэж Гүүшийн бахирах дуулдана. Хана өгсөн жоом гүйж явна. Нар жаргаж байлаа. "Хавар" нэрт охин гэрэлтүүлгийн товруу даран цонхны хөшиг хааж эхлэв. Одоо тэр "хоолоо идэцгээ" гэж урина.

НАМСРАЙН НАГААНБУУ

Бэсүдэйн Н.Нагаанбуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 1951 онд төрсөн. Дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй. Түүхийн ухаанаар "Улаанбаатар" их сургуульд магистр хамгаалсан докторант. "Монголын гурвал онол" бүтээлд нь Нүүдлийн Соёл Иргэншлийн академи номч академич цол, МЧАСХ "шилдэг нийтлэгч" өргөмжлөл хүртээсэн.
МЗЭ, МСНЭ-ийн гишүүн. Зөгнөлт болон түүхэн сэдвээр бичдэг. Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн алтан медалиуд. МYЭ-ийн хүндэт тэмдгийг хууль зүйн яамны хүндэт жуух. “Саран ээж” нийгэмлэгийн хүндэт медаль зэрэг шагналтай.




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 359 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-093.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4599


B3-016.JPG
Хэмжээс: 406x600 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5534

М. Болд 1966	80х65, зотон тос
Жамуха
Хэмжээс: 600x733 213k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5120


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn