Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Надмидын Мандал : Нээлт
Оруулсан admin on 2007-01-08 23:55:03 (5362 уншсан)

Зун цагийн шатам халуун наран гудайн доошлох үеэр нэгэн айл өвлийн сууцнаасаа зуслан руугаа хогшлоо ачаалаад хөдөлжээ. Хорвоогийн эгэл жирийн гэгээнээс бүгэн хоолны шүүгээний арын давчуухан завсарт унтаж байсан арваад хүрэн жоом нүүдэл дагасныг хэн ч анзаарсангүй ээ.
Тэдгээр жоомнууд тээгдэж явсан тэрэгнийхээ айхавтар хүчтэй дуу чимээ, сүрхий доргион чичиргээнийг дөнгөж намдмагц модны ширхэгнээс зуурч байсан хөлнүүдээ суллан хэсэг амарсан авч, гаднаас нэвт шувт орж ирэх хурц ягаан туяа, задгай сэрүүн агаарыг үл ойлгохдоо түгшицгээж эхэлжээ.

Чингэтэл яг тэр үед тэдэнд гэнэтийн гай нүүрлэж орогнож байсан хуучин модон шүүгээ нь газарт тасхийн унах нь тэр ээ!
Хүчтэй сэгсрэлтэнд өртсөн Паа жоом хол шидэгдэн шороон дээр унаж, хэт цочирдсоноосоо болоод ухаан алдсан байв. Тэрээр хэдий удаан ийнхүү гэдрэг харан хэвтсэнийг бүү мэд; нэг л мэдэхүл ам руу нь аагтай гашуун шингэн гулсан орж байх бөгөөд, тэрбээр арайхийн хоёр тэмтрүүлээ хөдөлгөн нүдээ сая нээлээ. Нүднийх нь өмнө эхлээд нэг жижиг хар юм бүртэлзэж, сүүлдээ хоёр нарийхан тэмтрүүүл шиг юм найган байх нь тодорч харагджээ. Паа цочин ухасхийлээ. Гэвч хий л сарвалзахаас цаашгүй. Нээрээ л түүний дээрээс хачин жижигхэн юм тонгойн байсан бөгөөд тэр нь часхийсэн дуу гаргаж:
- Бүү ай! Би бол жирийн нэгэн шоргоолж. Та нарыг энд огт үзэгдээгүй болохоор бид "холын гийчид баларч яваа юм байна" гэж таагаад туслахаар ирцгээсэн гээд өндийлгөв.
- Юу? Манай хэд бас энд байна гэж үү?
- Байгаа. Хэдийг олсон. Дахиад самнан хайцгааж ч байна. Та нар хаанаас яваа хэн гээчид вэ?
- Бид бол сууцны жоомнууд
- Тэгнээ тэр! Би бүр мэдээд байсан юм.
- Юу мэдсэн гэж
- Та бүгдийг нэг л тансаг ирж дээ гэж. Ийм содон гялгар нуруу туруу турьхан хөлөөр чинь мэдсэн. Манайханы төрөл нэгт зарим шоргоолжнууд бас сууцанд амьдарцгаадаг юм. Тэд бол биднээс өөр гялгар шар дээлтэй ер нь л их зантай амьтад байдаг. За, за явцгаая! Би чамайг өөрдсийнхөн дээр чинь аваачиж өгнө гэлээ.
Паа анх л удаагаа шороон дээр гишгэн явахдаа гуйвчин дайвчин арай л гэж газар хороож явлаа. Жоом зам зууртаа эртээдхэн нутагт нь орж ирсэн хоёр гялгар шар шоргоолжийг тэднийхэн аймшигтайгаар тамлан алсныг санаад айдас нь хүрч байв. Тэгэвч тэрээр сайхь хамт яваа шоргоолжноосоо:
- Бид хаана ирсэн юм бол оо. Бидний ярьцгаадаг байсан задгай орчин гээч энэ мөн болов уу? гэж асуутал шоргоолж толгой дохин жуумалзаж:
- Нээлттэй гараг уу? гэснээ. - Та нар ер нь Нээлттэй гарагт огт гарч үзээгүй юу? гэхэд Паа нэрэлхэн:
- Yгүй чш! Бидэнд гадагшаа гарах ямар ч шаардлага байдаггуй. хэлбэл бид сууцандаа тун чиг жаргалтай амьдардаг хэмээн яаран өчлөө.
Шоргоолж хэсэг чимээгүй явснаа гэнэт:
- Хүүе наад нуруун дээрх чинь далавч юм уу? гэж асуулаа.
- Уг нь тийм. Гэхдээ соёл иргэншлийн явцад үүрэг нь устсан юм.
- Юу?? Соёл иргэншил гэв үү?
- Тийм дээ. Тэр чинь хөгжил дэвшил л байхгүй юу!
Та нар өнөөх л хөгжил дэвшлийнхээ ачаар ийм удаан паацганадаг уу?
- Тэр ч харин үгүй шүү. Сууцандаа бол бид маш хурдан жирийлгэцгээнэ.
- Тийм л баймаар юм.
Ийн ярилцсаар тэр хоёр олон шоргоолж бужигнасан газар ирцгээв. Тэнд Паатай хамт нүүн ирэгсдийн зургаа нь талийгаач болчихсон гэдэргээ хараад хэвтэж байлаа. Шоргоолжнууд үхэгсдийг харан:
- Пөөх, ийм сайхан амьтад ингэж бөөнөөрөө сүйдэх гэж! хэмээн халаглацгаана. Тэдний дотроос нэг нь Пааг үзүүт чиглэн ирснээ:
- Ашгүй нэг нь ч гэсэн амьд юм уу? гэж дуу алдаад үхэгсэдийн зүг урд хөлөөрөө чичиж:
- Тэр хамгийн наана хэвтэж байгаа том жоом амьсгаагаа хураахын өмнөхөн "Манайхнаас амьд юм үлдвэл хорвоог уужим юм байна гэсэн үгийг" гээд дамжуулаарай гэсэн. Юу гэж байгаа юм бүү мэд. Юу ч гэсэн бүрлээчийн үгийг чамд хэлсэн шүү гээдхэв
Паа ч тэрхүү үгэнд учиргүй гайхаад өнгөрлөө.
Шоргоолжнууд амьд үлдсэн ганц жоомыг дагуулаад гэр лүүгээ явцгаалаа. Давчуухан үүдтэй хирнээ дотроо их л зайтай, цэвэрхэн гэрт тэд сууцгаадаг болой. Шоргоолжнуудын цэгцтэй цэмцгэр амьдарцгаадаг нь тэр доторхи бүхнээс нь илт харагдаж байсан юм. Гаднаас цугтаа орж ирсэн шоргоолжнуудыг эгнэн жагсахад нэг нь хүнс хуваарилан түгээж эхлэв. Паа урдаа байгаа хоолноос дур муутайхан зажипж зогсохдоо эргэн тойрноо их л анхааралтай ажиглаж, шорголжнуудын барьж тохижуулсан оромж, хурааж нөөцөлсөн хүнс зэргийг нь гайхан биширч байлаа.
Удалгүй тэд унтахаар хэвтэцгээв. Харин Паа шөнө унтаж байсан удаагүй. Шөнийн түнэр харанхуй гэдэг бол жоомнуудын гайхамшигтай сайхан үе билээ. Тэр л үед тэдний ажил үйлс ид ундарч байдаг бөгөөд энэ л оновчтой үеийг сонгосноороо өөрсдийгөө бусдаас давуутай гэж үзэхэд хүрдэг бөлгөө. Шоргоолжнуудыг дуг нойрондоо дугжирч эхлэхэд харин Паагийн бие улам сэргэж, холгүйхэн үнэртэх модон савныхаа зүг жирийлгэмээр санагдана. Гэвч гадаа хүйтэн байх тул яах ч аргагүй ажээ.
Хажуу дахь шоргоолж нь хэвтрээ засан хэдэнтээ хөрвөөснөө сэрвэлзэж байгаа жоом руу эргэж;
- Чи унтахгүй яагаа вэ? гэж шивнэн асуулаа. Тэгэхэд нь Паа:
- Чи өөрөө унтахгүй яагаав? Надаас айгаа юу? гээд, Би хэдийгээр том биетэй ч хорхой шавьж иддэггүй гэж хээв нэг тайлбарлав. Өнөөх шоргоолж;
- Ёстой тэгж бодоогүй юм байна шүү. Бид өөрсдийгөө барьж иддэг шавьж энэ тэрийн үнэрийг ер анддаггүй. Чамайг тийм байсансан бол юунд гэртээ авчрахсан билээ дээ гэлээ.
- Надаас тэр үнэр чинь үнэртэхгүй байна уу?
- Yгүй чиш... Эртээдхэн энд сууцны хэдэн шоргоолж ногооны шүүс ууж биеэ тэнхрэхээр ирээд буцацгаасан юм. Тэд шөнө ердөө ч унтахгүй бөгөөд өдрийн гэрлээс нуугдаж байгаад л явцгаасан. Сууцныхан юунд гэрлээс зугатна вэ?
- Бидэнд "гэрэлд огт гарч болохгүй" гэсэн хууль үйлчилдэг.
- Яагаад?
- Хэрвээ бид гэрэлд тэр дороо л няц дарагдаж үхдэг.
- Олуулаа гарваас яах вэ?
- Хамгийн аюултай юм бол тэр! Тун чиг удалгүй дээрээс утлага буудаг:
- Тэр чинь юу юм бэ?
- Төрлүүд чинь энэ тухай юу ч яриагүй гэж үү? Утлага бол шингэн нунтаг янз янз л байна. Биднийг бөөн бөөнөөр нь үхүүлдэг ганц зүйл бол тэр. Хамгийн аймшигтай бол дээд зэргийн амттай хоолонд маань хольж хутгасан нэг юм бий. Түүнийг бид "чимээгүй үхэл" гэж нэрлэдэг. Ер нь ч тэгээд гэрлийн хууль зөрчихөд их хэцүү л дээ. Хууль зөрчсөн нэгнийгээ бид бас шийтгэдэг. Тэр бол дэндүү хатуу шийтгэл. Хатуу байхаас ч аргагүй юм Энэ бол бидний үндэс угсаагаа аврахын төлөөх тэмцэл билээ.
- Сонин юм. Бид та нарыг их л жаргалтай амьдардаг гэж боддог, үгүй болж байна уү?
- Яалаа гэж! Бид утлагандаа гуравхан хоноод л дасацгаадаг. Ямартаа л "жоомны утлага гуравхан хоног! гэсэн үг дэлгэрсэн байх вэ? Гурван хоног өнгөрмөгц бид жаргалтай.
-Тийм бол ч бас яах вэ! Тэгэхдээ л та нар нээлттэй гарагт ер амьдарч чадахгүй юу? Эсвэл огт хүсдэггүй юу? Сууцны шоргоолжнууд бол нээлттэй гарагт их дуртай. Энэ тухай зөндөө л дуу шүлэг зохиоцгоодог гэсэн.
- Бид ч гэсэн тэгдэг. Гэвч бэлэн зэлэн хоол, тохьтой дулаан орчин гэдэг бол юугаар ч сольшгүй зүйл.
Шоргоолж жоомноос өөр юу ч шалгаасангүй, нойр нь хүрэв. бололтой эргэж хараад хэвтэхдээ "энүүнээс нэг л эвгүй нялуун ханхлаад байсан, өнөөх л утлаганых нь үнэр танар байхаас зайлахгүй" гэж боджээ. Шөнийн эл ярианы дараа Паагийн толгойд өнөө бүрлээч жоомны захисан үг гэнэт орж иржээ.
- Тэрээр яагаад ингэж хэлсэн юм бол? Энд ирэхэд нь хорвоо гэгч тийм уужим харагдсан юм болов уу, эс бөгөөс тэр надтай адил хэн нэгэнтэй хязгааргүй задгай газрын тухай хөөрөлдөж бас амжив уу?
Паа элдвийг бодсоор сүүлдээ жаахан унтсан байв. Энд тэндгүй часхийх содон чимээнээр Паа нойрноосоо сэрвэл шоргоолжны үүрний бяцхан үүдээр будэг гэгээ орж ирсэн байлаа. Шоргоолжнууд тэрхүү гэрлийг хүлээж байсан мэт гадагш шуугилдан гарцгаав.
Удалгүй үүдээр орж ирсэн гэрэл улам тодорч улбар ягаан өнгөтэй болоход гаднаас хүнсээ зөөж орж ирсэн шоргоолжнууд Пааг харан;
-Хүүе, чи гараач! Энд ямар ч гэрлийн хууль үйлчилдэггүй! Битгий бөглөө болоод бай гарч үнэрээ арилга, бид ажлаа хиймээр байна хэмээцгээв.
Паа хэдийгээр хурц гэрлээс халгаж байсан ч аргагүйн эрхэнд бусдын гэрийг орхин явахад хүрлээ. Жоом гадагш гарлаа. Харин түүнийг шоргоолжны үүрнээс дөнгөж цухуймагц нарны дулаахан илч тосон аваа. Шөнөжин даарсанаасаа болоод ч тэр үү, мөнөөхөн гэрэл түүнд их л тааламжтай санагдахад тэрээр танил , шүүгээнийхээ үнэрийг ч хөөхөө умартан хаашаа ч хамаагүй яваад баймаар болжээ. Сул шороон дээр явахад нилээд бэрхшээлтэй байсан тул байсхийгээд л амарна
Паагийн зам зуур урьд нь ер үзэж хараагүй сонин хачин ургамалууд тааралдаж, дэргэдүүр нь төрөл бүрийн нисдэг, гүйдэг шавьж хөгжилдөн өнгөрнө. Ногоон ургамалууд дайвалзан байх нь жигтэй сүрдмээр боловч тэдгээрээс эгшиглэн гарах намуухан аялгуу задгай орчлонгийн юм бүхэнтэй хэм нийлэн авцалдах ажээ. Паагийн хажуугаар өнгөрөгч хорхой бүхэн “Хүүеээ, наад ганган амьтан чинь чухам хаанаас гараад ирэв ээ? Ганцаараа явж байхыг
бодоход ижлээсээ төөрсөн юм байлгүй дээ" гээд инээлдэн одоцгооно. Паа тэдгээрийн нэг л тайван байдлыг харан хачирхахдаа "Хил хязгаар, хууль дүрэм гээч байхгүй газарт л сая амар амирлангуй өөрөө ирдэг ажээ” хэмээн боджээ.
Тэрбээр үзсэн харсан болгоныгоо алмайран ширтсээр бүүр орой болсон хойно модон байшингийн үүдэнд ирлээ. Аянчин жоом довжооны модон гишгүүр дээр гишгэмэгцээ л цахилгаанд түлхүүлсэн мэт огло үсрэн хурдалж, тэр л эрчээрээ танил шүүгээнийхээ завсраар орж явчихав.
Шүүгээнд жигтэй эл хуль байлаа. Хоолны болон хуучин утлаганы үнэр холилдон ханхийхэд дотор нь эвгүйцнэ. Паа байдаг тэнхээгээрээ "Энд хэн нэгэн байна уу?" гэж хашгирлаа. Гэвч хариу эс сонсжээ. Шүүгээнд орь ганцаараа байгаагаа мэдсэн залуу жоом гунигтайхан сажилсаар ууттай гурилан дээр гарч тухлан хэвтлээ. Гэнэт түүний санаанд эмэгийнх нь ярьж өгдөг байсан аварга том, нисдэг жоомны дүр орж ирэв. Тэгэнгүүт Паа уулга алдан баярлаж:
- Пөөх,тийм болох юмсан. Тэднийг хаана ч амьдарч чаддаг гэж ярьж байсан шүү дээ! Ёстой догь! Мөдхөн тийм болох юмсан! Өнөөдрийн замд таарсан муусайнуудыг ганц болгож өгөхсөн. Бид олуулаа байхдаа юунд ч, хэнд дийлдэхгүй шүү. Гэтэл би энд гав ганцаараа сууж байдаг нь юу билээ? Ингэхэд гэртээ буцаж очоод ах дүү нараа энд авчиръя байз! Бүгдийг нь авчирнаа! Эхлээд гүв гүнзгий нүх малтацгаана Ха-ха-ха. Хэзээ ч дээрээс утлага буухгүй. Ямар гоё вэ! хэмээн өөртөө чанга чанга хэлсээр гурилын хүүдийнээс тэсгэлгүй гулсан буух нь тэр ээ.
Тэрээр шүүгээний завсраар болгоомжтойхон шагайснаа сууцныхаа эзний байнга барьж явдаг уутны ёроолд орж хэвтэв. Маргааш өглөө нь аянчин жоом орон гэртээ тун төвөггүйхэн шиг морилон иржээ. Харин тэгтэл төрж өссөн гэрт нь хэн ч байсангүй. Шинэ төрлийн утлаганы сулавтар үнэр хамрыг нь сэрвэгнүүлэхэд тэрээр хэдэнтээ найтаагаад доош явлаа, Өөрсдийнхнеө удтал хайсны эцэст бүүр доороос олов. Утлаганаас болоод барайчихсан хэдэн юм бөөндөө байцгааж байх ажээ. Хэдийгээр тэд цөөхүүлээ болсон байвч Пааг үзээд огтхон ч баярласангүй. Паагийн хувьд явсан аян зорьсон хэргийнхээ тухай тэдэнд бушуухан шиг дуулгамаар байсан ч жоомнуудын нэг л дүнсгэр байдлыг хараад сэтгэлийн хөдлөлөө хүчээр даран байлаа. Ингээд залуу жоом яриагаа эхлэх боломжтой үеийг хүлээхээр шийдсэн байна. Тэгсээр нэгэн өдөр дуусахад хөгшин жоом бүгдийг өөр дээрээ дуудан цуглуулав. Тэрээр бяцхан
өндөрлөгт гаран:
- Нөхдөө! Хүмүүс сууцнаасаа явцгаасан нь тодорхой боллоо. Өчигдрөөс хойш хэн ч энд ирсэнгүй, Утлаганы үнэр ч нилээн суларчээ. Ингээд бид энэ цаг мөчөөс эхлээд дээш гарцгаах нь байна Дээш гарна гэдэг зүгээр зугаалахын нэр биш ээ та минь. Шинэ орон гэрээ төвхнүүлэхийн тулд байнгын эрэл хайгуул хийх хэрэгтэй шүү! Манайхны зарим овсгоотой ах дүү нар биднээс урьдаж хамаг сайхан үүрийг эзэмшээд байгаа нь нууц биш. Тэгэхээр зальт этгээдүүдийг запхаах цаг нэгэнт ирсэн байна шүү. Шинэ тусгаар тогтнолын
төлөө урагшаа гэхэд жоомнууд “Уухай, уухай” гэж хашгиралдаж хөгшин жоом хөлөө дэвслэн чимээг намжаагаад
- Зоригт ах дүү нар аа. Хамгийн тохиромжтой сүв хаа буйг мэдээлэх хэн нэгэн байна уу? Гараад ир! гэлээ
Паа догдолсноо золтой л ухаан алдчихсангүй, Сэтгэл зүрхэндээ тээж ирсэн үгийг бусдад хүргэхээр урагш зүтгэжээ. Нэг л мэдэхэд хөгшин ахлагчийнхаа дэргэд ирчихсэн яриагаа эхлэв.
- Хайрт ахан дүүс минь ээ! Хүмүүс өөр газар луу хогшлоо ачаад нүүцгээсэн нь үнэн. Би тэр өдөр шүүгээнд нуугдаж байсны ачаар хол явчихаад өчигдөр ирлээ. Би тийшээ ганцаараа явсан юм бишээ Надтай хамт арваад ахан дүүс маань байсан. Гэтэл аюул болж, өндрөөс шүүгээ унахад бид агаарт шидэгдэн өнөөдүүл маань үрэгдсэн. Азаар амьд үлдсэн миний бие ихээхэн адал явдалтай учирч, нээлттэй гарагт нүдээ тайлж байгаад ирлээ. Бидний ижил хорхой шавьжнууд тэрхүү задгай газрыг эзэгнэнхэн байдаг бөгөөд ямар ч утлаганы үнэр мэдэлгүй амар тайван амьдарч байна. Цөмөөрөө тийшээ явцгаая. Яаж эндээс явахыг би мэднэ Тэр сайхан газар зохицон амьдрах нөөц бололцоо бидэнд.,. гэтэл үгээ дуусгаагүй Паагийн бөгс рүү хэн нэг нь хүчтэй дэлсээд авав. Эргэж хартап яг ар талд нь хегшин жоом байдгаараа хилэгнэчихсэн зогсож байлаа!
Пааг чимээгүй болмогц хегшин жоом урд хоёр хөлөө чичигнүүлэн:
- Нөхөд минь! Yр ач нар минь! Энэ жоом солиорчээ! Саяхны хүчтэй утлага үүний яг ар нуруун дээр бууснаас зайлахгүй хэмээн тэнхээгээрээ орилоход хурсан олон бүгд дэмжин:
- Паа галзуурчээ. Сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон байна гэхчилэн ам амандаа хашгиралдав. Зүйрлэшгүй их шуугиан дунд Паа:
- Би солиороогүй. Энэ бол нээлт! гэж хичнээн бахиравч хэн ч түүний үгийг эс сонсов
Хегшин жоом дахин хөлөө дэвсэлсэнээ:
- Эх нутгаас минь холдуулахаар хорон санаа өвөрлөсөн энэхүү жоомны үгийг бүү сонс! Босго давмагц биднийг ямаршуухан орчин угтахсан билээ? Төрөл нэгтнээ устгахаар зорьсон үүнийг даруй шийтгэвэл зохилтой гэлээ.
Тэгтэл ч жоомнууд маш хурдан цэрэглэн жагсаж Пааг бүслэв. Энэ шийтгэл гээч чухам юу болох, эцэстээ юугаар төгсдөгийг Паа сайтар мэдэх бөлгөө. Ийм ажиллагаанд тэр нэг бус удаа оролцож байсан сан. Харин тэр үед жоомнуудын хамгийн зохион байгуулалттай явагддаг энэ балай зүйл өөр дээр нь ийм амархан ирчихнэ гэж яахин төсөөлөхсөн билээ.
Жоомнууд Пааг хайр найргүй хазаж цохисоор байгаад ухаан алдуулжээ. Хэсэг хугацааны дараа түүнийг ухаан ороход жоомнууд тойрог болон зогсоцгоосон байв. Амьдаар нь хатааж алдаг энэ тойрогт золгүй Паа хий л өөрийгөө зүхэн тийчилж хоёр тэмтрүүлээ үгтээн зулгаана. Амьд байхдаа тэр хоёрыгоо арай л тасалчихаж зүрхэлдэггүй нь бүхий л шавьжинд байх ганц чанар юм даа.
Паа нэгэнтээ өндийн, өөр лүү нь доогтойгоор хандан инээмсэглэх жоомон тойрогт хандав
- Ах дүү нар аа! Тэнэг намайг өршөө! Та нар намайг суллавал 6и хэзээ ч дахин ирэхгүйгээр яваад өгнө. Та нартаа гай тарихгүйн тулд гадаах хаалгыг дөнгөж онгойлгомогц гадагш гаръя гэж гуйлаа;
Энэ бол ганц Паагийн ч биш, тойрогт үхлээ хүлээн хэвтэх бүх л жоомны сүүлчийн ганц хүсэлт байдаг ажгуу. Гэхдээ ингэж гуйсан болгоныг гадагш тавиад байдаггүйг ч Паа мэднэ. Цөөхөн удаа тэрхүү аз сорьсон тоглоомонд зарим жоомыг шидэх нь бий. Жоомнууд хүний хөлтэй тулалддаг энэ тоглоомыг бусад жоомнууд шимтэн үзэх дуртай учраас ингэдэг биз.
Манааны тойргоос ээлж солигдсон гурван жоом ялтны хүслийг хөгшин жоомонд дуулгахаар явсан бөгөөд, удалгүй ахлагч өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Тэгээд:
- 3а яах вэ! Эрх чөлөөний баярыг тохиолдуулан ах дүү нартаа нэг ч гэсэн цэнгүүн үзүүлчихэж болох л юм хэмээн өршөөнгүй өнгөөр хэллээ.
Тэр шийдвэрийн дараагаар хоёр ч шөнө өнгөрөв. Туйлдаж ядарсан Паагийн эцсийн хүч шавхагдаж байх тэр үед гадаах үүд онгойн, хүмүүний хөлний хүнд чимээ хавь орчмыг доргиожээ.
Хөгшин жоомноос өндөр сонор сэрэмжтэй байх тушаал авсан манааны жоомон тойрог хачин эвтэйхэн задран эвхэгдэж Пааг дээш туулаа.
Одоо Паад гагцхүү хүмүүс гадагш гарах эгзэгтэй үеийг л хүлээх үлджээ. Энэ зуур удахгүй болох цэнгүүнийг үзэхээр жоомнууд шалны хүрээ модны цаагуур байраа эзэлцгээн бөөн хел хөөрцөг болцгооно. Хөгшин жоом тэргүүтэй хэдэн юм Паа дээр сүүлчийн удаа ирэхдээ ямар ч тохиолдолд үүр лүүгээ буцаж гүйж болохгүйг сануулаад явцгаалаа. Түүний дараахан хаа нэгтээгээс "Хүмүүн" гэсэн дохио ирэхэд харуулууд ялтанг урагш хүчтэй түлхэв. Паа ч хүмүүний хөлтэй зэрэгцэн эрчээрээ жирийлгэлээ. Булт олныг:
- Болж! хэмээн хорсолтойгоор хашгиралдахад харин Паа бултаж амжсан байлаа. Паа босго чиглэн дахин жирийлгэв. Мөн л удалгүй сүүдэр нөмөрч пэдхийх дуун хоёр дахь удаагаа гарахад "уухай!" хэмээн үзэгч жоомнууд орилолдож, зугтагч жоом шалны нарийхан завсарт амь зулбан үлдсэн байв. Энд тэндээс Паа руу:
- Чи гарах аргаа мэднэ гэсэн биз дээ! Бүү хулчийгаач! Гадагш гараач! гэсэн үгс шидэх нь тоглогчийн хорыг малтаж буй хэрэг байлаа.
Паа дахин үүд рүү ухасхийлээ. Чингэтэл ч падхийх хүчит дуун гурвантаа гарахдаа чадхийсэн зэвүүн чимээтэй хөг хоршжээ.

НАДМИДЫН МАНДАЛ

1961 оны 9-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн 1984 онд А.С.Пушкины нэрэмжит ОХБДС, 1992 онд БМДИ дахь Англи хэлний багш бэлтгэх сургуулийг тус тус дүүргэсэн.
1984 оноос Нийслэлийн 14-р дунд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байна,
Хүүхэд байхаасаа шүлэг өгүүллэг бичдэг байсан бөгөөд 1999 оноос тууж, өгүүллэгийн номуудаа гаргаж эхэлсэн байна.
Түүний"Бондхой" 1999 он. "Болсон явдал" 2000 он, "Жигтэй явдал буюу нохойн сүүл" 2001 он, “Өргөстэй нүд” 2002 он номууд хүүхэд багачуудын дунд эрэлт ихтэй байгаа тул саяхан нэгэн дэвтэр болгон дахин хэвлэжээ.




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 277 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 61х72 см
Шөний зочин
Хэмжээс: 503x600 63k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5138


art_07.jpg
Хэмжээс: 600x605 140k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3870

Хавар 2007
IMG_1034.jpg
Хэмжээс: 600x449 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4995


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn