"Ангир ээжийн минь сүүдэр унаад Арвыг хоёр нугалж одов . Хэлхээ сувд шиг хорин жилийн Хэдэн өдөр нь ээжийгээ дурсав даа ..." ( Тэмдэглэлийн дэвтэрээс ) Эх бүхний цээжнээс эхэлдэг Элбэг урсгалтай - сүүн төрөн Ижий мөрөн Үрээ л дагаж урссан Үйлийн үртэй - цагаан төрөн Ижий мөрөн Ижий ижий адилхан Ижий мөрөн Миний л ижий ижилхэн Ижий мөрөн
* * * Ижий мөрөн Зөөлөн буурал газрын шим Зөн хүслийн халуун амь Холын далайн гашуун шорвог Хоёр туйлаас ууршсан ус Өнгө нь хувилсан цус Өөрийгөө мартсан " Тус" Инээд нулимс Их аз жаргалын амт Шимэн шимэхэд зангираагүй Шингэн "Алт" Хэн болох нь хамаагүй Хүн бүхний ам руу орсон Бие бүхэнд оршиж Битүү гогцоо татаж Наран зөв эргэсэн Нас манасан урсгал Ангаахай нялх үрийнхээ Амыг эрэн чинэж Аян дайнд эндэхэд Арьсан цаана ээдэж Агуу ухааны Дархан байж Алдаж оноход Дарь - Эх байж Гурван цагийг нэвт урссан Гунигийн сүүдрийг сүлж урссан Ижий мөрөн Энэ дэлхйин мөрөн далай болгон Ижий мөрнөөс урссан тасархай Энэ дэлхийн хүн болгон Ижий мөрний алтан жараахай . * * * Эх бүхний цээжнээс эхэлдэг Элбэг урсгалтай - сүүн төрөн Ижий мөрөн Үрээ л дагаж урссан Үйлийн үртэй - цагаан төрөн Ижий мөрөн Ижий ижий адилхан Ижий мөрөн Миний л ижий ижилхэн Ижий мөрөн . 1987 он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-24.jpg Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4470
mongolia2007year-027.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4250
Их нүүдэл Хэмжээс: 600x808 214k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5691
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: