/Аавынхаа дурсгалд/ Нар нартай чулуунууд нь Дуулгын дүрсэнд тоглосон Намар намрын өвс нь Нумын дүрсэнд тоглосон Монголын их хээр тал Тогоруу нь буцсан нуурын хөндүүр арилаагүй байхад Тоссон газар шороо томдсон аз төөрөг
Үр асахын тал… Бухим шөнийн тэнгэрийг цэцэг гижигдэхэд Буусан ододыг шигшин гэгээнд холих Үүр цайхын тал… Ерхөг сугартал цалалзсан салхи Ердөө л хагасын нь туулаад омог нь эцдэг Салхи эцэхийн тал… Туулайн дэгдээтэй саран үүл харайн гулгаж Туйлдаж дунд нь хээр хонон цонхийдог Сар хэвтэхийн тал… Хавтгайн ингэ хэвтээд босоход Харганын толгойд нь өрөм дарайж үлддэг Сүү дусахын тал… Нуган нуган үрдээ “хаан” цус нь эргэж Нулимсны нь горыг тайлж, эргээд урагтаа төрдөг Сүнс эгэхийн тал… Дээлэндээ багадталаа Богд Чингис бага болж Дэлхийн өмнө бохироогүй өвдгөө нугалж мөргөсөн Хаан сөгдөхийн тал… Бусдад тэгтлээ заяахгүй энэ их талыг жийж төрсөн үрд нь Бурхан хүртэл атаархдаг Хатан амаржихын тал… Нар нартай чулуунууд нь Дуулгын дүрсэнд тоглосон Намар намрын өвс нь Нумын дүрсэнд тоглосон Монголын их хээр тал
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-005.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5383
Аадар Хэмжээс: 600x473 42k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5439
Сайнбаяр Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5525
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: