Барилга хот байгуулалтын сайд Наранцацралт ТИС-ийн барилгын ангийн дипломын хамгаалалтын үеэр зочлов. Нэгэн оготор даашинзтай охин хамгаалж байна гэнэ. Сайд: -За, чи барилгын бүтцэд орц, шат, шатны талбайг ямар зорилгоор оруулдгийг тайлбарлаад орхи гэв. Охин нүүрээ даран час улайгаад, -Сайд аа, та яасан секс асуулт асуудаг юм бэ гэж байх юм гэнэ. УИХ-ын дарга Нямдоржийг ордны үүдэнд ирэх бүрт нэг гөлөг хуцаж боргоод байх юм гэнэ. Тэгсэн нэг өдөр жолооч нь: -Үгүй мөн ядаргаатай гөлөг юм аа. Энийг одоо чадхийлгүүлчих үү? гэсэн чинь: -Кэрэггүй кэрэггүй. Наадхыг чинь ингэхлээр чимээгүй болчихдог юм гээд, хармаанаасаа бялууны өөдөс гарган шовширч дуудаад: -Күндалай, Күндалай май гэж байна гэнэ. Хэнтийн нэгэн суманд гучин давхар байшин барьж эхэлжээ. Сумын засаг даргаас нь нэг өвгөн асуув. -Хөөе, энэ том барилгаар яах нь вэ? -Өвөө минь манай суманд Буш ирэх гээд байна. -Пээ, Буш энэ байшинд хонох юм уу тэгээд? -Үгүй ээ, үгүй, та яасан юм ойлгодоггүй хүн бэ? Орой дээр нь мэргэн буудагч суулгах гэж байгаа юм аа. Ерөнхий сайд асан Элбэгдорж бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болсон элдэв тушаал шийдвэрийг урж хогийн саванд чулуудсаныг харсан Дорноговь аймгийн нэг хүүхэд хичээл дээрээ ирж: -Хүүхдийн толгой эргүүлсэн хүчдэлийн томъёо баяртай. Олны толгой эргүүлсэн Омын хууль баяртай гэж хэлээд дэвтрээ урж хогийн саванд хийсэн гэнэ. http://amarsaikhan.blogspot.com/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
uvl-013.JPG Хэмжээс: 600x450 94k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4407
Хос тогоруу Хэмжээс: 600x514 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 7272
zam-050.JPG Хэмжээс: 600x450 92k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4759
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: