Шүлэг: Хавраас намар хүртэл ... Оруулсан admin Огноо: 2007-08-23 23:35:07 (7912 уншсан)
Би өмнө нь байгаагүй
Би одоо байна
Би энд байсан
Би хойшид байхгүй
Хавар нахиалаад намар бүхнийг орхидог навч шиг
Хаа хүрэхээ мэдэхгүй ч эндээс би бүрмөсөн явна
Амьдрал гэж нэрлэсэн тэр л тоглоомоо үргэлжлүүлэх гэж
Амьд төрлийг олоод дахин төрнө гэж итгэхгүй ээ Би байгаагүй
Би байна
Би байсан
Би байхгүй
Хаврын цас шиг хайлан уусчихаад өвөл нь би бударна гэж үү
Хайрлаж хэн нэгэнд дурлалаа гэхэд өмнөх шигээ сэрж мэдрэх үү
Өнчин сарыг удтал ширтвэл өнөөдрийнх шиг гуниглах уу тэгээд
Өөрөө би энэ хэвээрээ дахин төрнө гэж итгэхгүй ээ
Би байгаагүй
Би байна
Би байсан
Би байхгүй
Биеэсээ нэгэнт гуужсан бодол сэтгэл минь хаачих бол
Биелээгүй үлдсэн хүсэл мөрөөдлөө би санах уу эсвэл мартах уу
Энэ ертөнц өнө мөнх харин би түнэр харанхуйд
Энэ насандаа л би үнэнч хойд насанд бол итгэхгүй ээ
Би байгаагүй
Би байна ...
http://zaya13.blogspot.com/
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:20:37 )
|
||