Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Багын явдал: №17 Бүтэлгүй мөрдөгчид
Оруулсан admin on 2008-01-06 09:02:57 (4375 уншсан)


/Анх “А” үсэг заасан ачлалт багш Тогоод зориулав/

Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан гурван оны намар манай ангид час улаан үүрдэг цүнх үүрч, гэзгээ хоёр салаалан модойтол нь сүлжээд хоёр үзүүрт нь ягаан өнгийн тууз цэцэглэн боосон нь яах аргагүй “Урт оймст Пеппи” –г санагдуулсан содон охин шилжэн орж ирэв ээ. Нэр нь Алтанцаг. Содон харагдахын учир нь тэр үед хүүхэд бүр хэвлэчихсэн юм шиг дотоод үйлдвэрийн хар савхин цүнх барьдаг, ганц нэгхэн офицер цүнх болон үүрдэг цүнхтэй хүүхдүүд бол хачин дэгжин харагддаг байсан тийм цаг үед час улаан өнгийн “Союз” үүрдэг цүнх нүдэнд тусч, хараа булаахгүй байхын аргагүй ээ. Хичээл эхлээд удаагүй байтал нөгөө урт оймст Пеппи маань хоёр, гурав хоног хичээлдээ ирсэнгүй. Хичээлд ирсэн өдрөө ямар нэгэн акт, бичиг баримтгүй ирсэнээр ноцтой хурц асуудал сөхөгдлөө. Өнгөрсөн зууны далаад оны үед хичээл таслах, тэр дундаа дөнгөж хоёр дугаар ангийн хүүхэд хичээл угсруулан таслана гэдэг бол Аугаа их Социализмын Материал Техникийн Бааз байгуулж байгаа Социалист эх орны иргэн хүний хувьд айхтар хэрэг, огт байж болохгүй зүйл байлаа. Шаварт унасан шарын эзэн Тогоо багш маань эцэг, эх хоёроо дагуулж ир гэсэн ч чихгүй толгойлон ганцаараа ирэв. Харьцах дэвтэрт нь бичээд ч хэн, нэгэнд үзүүлж салхи оруулахгүй ирнэ. Багш маань нэг өдөр хичээл тараад мань Пеппиг дагуулан гэрт нь очихоор яваад замаасаа алдчихаад хоосон ирсэн юм байж. Маргааш нь 3-р цагийн завсарлагаанаар Саранхүү бид хоёрт аминчлан “За та хоёр одоо цүнхээ аваад гар. Би жижүүр багшид зурвас бичээд өгье. Та хоёр гараад сургуулийн баруун, зүүн хоёр талд нуугдаж байгаад өөрт нь мэдэгдэхгүйгээр сэмхэн дагаад гэрийг нь мэдэж ир!” гэсэн байлдааны нууц даалгавар өглөө...
Бидний үеийн хүүхдүүд дунд Сергей шиг чика /чекист/, Ганс Колосс шиг мундаг тагнуулч, Тенкейши ахмад шиг дайчин баатар эр болохыг хүсдэггүй эрэгтэй хүүхэд байсан гэж үү дээ. Бүтэн нэг цагийн хичээлийн өмнө гарч ирсэнийх Сараатай хоёул ярилцаад сургуулийн урд талын ногоон цехийн /3-р сургуулийн өөдөөс харсан намхан цагаан байшинд Нийтийн хоолны газруудын ногоог бэлтгэдэг цех байсан юм/ үүдний өрөөний цонхоор харж байгаад гарч ирэхээр нь хоёулаа хоорондоо арай зайтай, тус тусдаа дагах, хэрэв автобусанд суувал нэг нь цуг, нөгөө нь арынхад нь суухаар тохироод хүлээлээ. Ногоон цехийн жижүүр өвөөгөөс хэрэггүй сонин гуйж аваад хуруугаа норгон инчдэж, имэрсээр хоёр нүх гаргаж авлаа. Уг нь бол ч тагнуултай кинон дээр тамхины галаар л цоолдог доо. Хичээл тарлаа Пеппи ч гарч ирэн хүнсний дөрвийн буудал чиглэлээ. Тохирсон ёсоор би араас нь зайдуу, Сараа замын нөгөө талаар даган мод, модны араас нуугдан шагайж бүр ч зүрх хөөргөж өгөв. Би ч мөн л модны араар нуугдан шагайгаастай... Цинийн цин, цин...Цүн, цүн, цүн цүн... Цирийн, цирийн... тагнуултай, байлдаантай киноны ноцтой хөгжим сэтгэлд эгшиглэсээр...Үйлдвэрийн автобусанд суухаар нь амжин урд хаалгаар нь чикадан ороод хартал өнөөх Пеппи чинь аль хэдийн урд хаалганы дэргэд ирчэхсэн яг өөдөөс мэлийтэл ширтэн угтдаг байгаа. Бушуухан эргэж харан, анзаараагүй дүр эсгэн хаалга налан зогсоод дараагын буудалд зогсонгуут нь үсрэн буугаад хойшоо яаралгүй алхан байснаа ганцхан харайгаад арын хаалгаар үсрэн орчихлоо. Хүмүүсийн зайгаар сэмхэн шагайн харвал сунадаг улааны /Хоёр хаалгатай “Шкода” автобус/ моторын таг цааш харан сандайлж явахад нь овоо хар аваагүй байна гэж бодон тайвширлаа. Хойд хаалганы суудалгүй хэсэг газрын хаалтны ард нөгөө сонингоо дэлгэн барьж сэм, сэмхэн харж явахдаа арын автобусруу хартал манай нөгөө чекист маань хамгийн урд яг нөгөө Пеппи шиг урагшаа харан мотор сандайлж явахыг хараад хаягыг нь хартал “Зайсан” байлаа. Хэрэв 120 хүрэхгүй буувал ч болох, түүнээс цааш бол зам салах нь ойлгомжтой. Холбоо барих арга байхгүй гайхшаа барж явтал Пеппи ашгүй 120-ийн буудал дээр буухад түрүүнд нэг мөргөлдчихсөн хүн хаширлан хэдийвээр хойд хаалганы дэргэд байсан ч араас нь урагшлан урд хаалгаар болгоомжтой буун сүүдрэвчний араар орон нуугдтал арын автобуснаас Сараа бууж ирээд нөгөө Пеппитэй чинь халз мөргөлдчихдөг байгаа. Тэгснээ бантсандаа урагшаа гүйн нөгөө бид хоёрын сууж ирсэн “Үйлдвэр” –т суугаад яваад өгөв. Би ч ажиглах байрнаасаа ажсаар дайсны тагнуул явсаар 120-ийн хүсний дэлгүүр лүү яваад орчихов. Ажиглалтын байраа солин танктай хөшөөний дэргэдэх сандал дээр сониноо дэлгэн, хөлөө ачин суугаад аль хэдийн цоолж гаргасан шагайвраар шагайж суусаар орой болоход сая нэг гэртээ харин ээж аавд нэг сайн бангадуулж билээ.
Хожмоо ажилчин болчихоод гаднаас материал татаад орж ирж байгаад санаандгүй “Урт оймст Пеппи” буюу Алтанцагтай тааралдаад хууч хөөрөн үхтэл инээлдэж, биесээ шоолон унаган багын андуудаа дурсаж сайхан басан шүү. Аманцар гэж жигтэйхэн, улаан галзуу хүүхэн болчихсон гутлын хуучин үйлдвэрт ажиллаж байхад нь тааралдсан хэрэг л дээ. Тэгэхэд дайсны тагнуул дэлгүүрийн худалдагч ажааг “Дайсны цэргүүд бүслээд /хүүхдүүд дээрэмдэх гээд/ байна” гэж панаалдаад араар нь гараад харьчихсаныг нь мэдэхгүй өдөржин өлсөж, цангаж өдрийг барсанаа одоо дурсахад эргээд хүүхэд болчихсон ч юм шиг, яг одоо Пеппигийн араас дагаад явж байгаа ч юм шиг...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-01-06 /s_b_bagi@yahoo.com/



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 279 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Үймүүлсээр л
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5513

Тэрэлж
trlj-004.JPG
Хэмжээс: 600x450 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3491

Анхны цас 2005 он
uvl-020.JPG
Хэмжээс: 600x450 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3973


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn