Та, талын хөх уулсын хаан суудалтай хайрхан шиг Танхил бага насны дурсамж хадгалсан нөхөр Тахил сөгнөсөн нутгийн цагаан гэрэлт саран шиг Тас харанхуй шөнөөр ч гэрэл цацруулсаар айсуй
Сэвшээ салхины үзүүрт навчис ганц нэгээр хийсэх шиг Сэтгэлийн гүнд үүрээ зассан гунигийн шувууд ниснэ Сэрэхүй, тэнгэрийн өнгөтэй нуурыг хөл нүцгэн туулах Тэнэмэл ганц наран намрын талаар хэсүүчилнэ
Бүлээн салхины үнэрт хөнгөн жавар үргэх шиг Бүүр эртнээс мөрөөдсөн багын хүсэл анирлана Бодохуй, болорын өнгөтэй нууранд ганц хоёроор дуслах Бүсгүй зөөлөн шивнээ өвсний толгой дамжих шиг
Тэр, тэнгэрийн зараалаар ирсэн миний амьдралын зууч Тэргэл цагаан сарны гэрэл зөөсөн шувуухай Тэр, ертөнцийн жамаар явсан бусдын амьдралын зууч Төөрөг заяа хүүрнэсэн домгийн хөгшин үлгэрч буюу. Бодлын Эгшиглэн Э.Үржинханд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-043.JPG Хэмжээс: 600x450 166k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4744
Батбаатар Хэмжээс: 600x800 219k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4921
mongolia2007year-086.JPG Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5006
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: