Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Намдаг 	Д	 Өгүүллэг: Д.Намдаг : Ядмаа
Оруулсан admin on 2008-05-11 04:46:21 (8574 уншсан)

Цэвэрлэгч Дуламжав авгайн амьдралыг албан газрын том хашаанд суугч бүхэн шагшин хэлэлцэнэ. Уг хашаанд хэлтсийн дарга, аж ахуйн эрхлэгч, нягтлан бодогчийнх, бичиг хэргийн эрхлэгч, бусад ажилтан, албан хаагч суудаг байжээ. Тэдний ихэнх нь сар болгоны дундаж, шувтарга хоёроор ёс шиг мөнгөөр тасарна. “Yгүй энэ Дуламжав авгайнх яагаад болоод байна вэ? Авдаг цалин нь хоёр зуу гаруйхан байх атал, манайхаас дутуугүй, харин ч илүүтэй болоод л байх шиг” гэж хэлэлцэхээр барахгүй арга буюу мөнгөөр тасарсандаа тав арван төгрөг зээлдэхэд хүрнэ.
Ингэхэд Дуламжав авгай тэднийг дотроо цаг үргэлж зэмлэнэ. Өглөө бүр усны нүхэнд их бага талхны булангууд, өчигдрийн хоолны өөх тос нь алагласан үлдэц, тарган хонины нугалж мөлжөөгүй хүзүү, бод малын ташаагүй чөмөг мэтийн өдий төдий юмс хаягдсан байдгийг үзээд тэгж зэмлэнэ. Гэвч тэр хаягдал дөнгөж шувтрав уу? Yгүй юу, өсгий нь дөнгөж цоорсон эсгий гутал, ар оёдол ханзарч урд хоншоор халцарсан төдийхөн элэгдсэн зузаан дотортой савхин гутал, өнгө нь хир тос болсноос өөр онцын гэмтэлгүй хөвөнтэй өмд цамц мэтийн юмс яахын аргагүй хог дээр хэвтэнэ. Энэчлэн урин дулааны улирал дөнгөж өнгөрмөгц зуны урагдсан урагдаагүй янз бүрийн хувцасны зүйлс мөн л хог дээр. Yнэнийг хэлэхэд хүн тэндээс элбэг хувцаслаж болохуйц байдгаас Дуламжав авгай дээрх хүмүүсийн цалин мөнгө үл хүрэлцэх учрыг тодорхой мэднэ. Гэвч арга буюу мөнгө зээлдүүлнэ үү гэдэг үгийн ар өвөр хоёрт баахан тайлбар тавин орж ирэхэд нь “Yгүй та нар надаас үлгэр жишээ аваач” гэсэн сэтгэлээр эелдэгхнээр зээлдүүлнэ. Гэлээ ч нэмэр алга. Тэр ч байтугай дотроо юу бодон гаднаа инээмсэглэсний нь ч анхаарах хүн алга.
Иймэрхүү явдал олонтаа өнгөрсний дараа Дуламжав “За энэ ч яахав, хэн хүний явдал надад ямар хамаатай биш, зүгээр ганц хүүдээ л эд мөнгө хоёрын юу болохыг таниулах нь чухал” гэж бодох болжээ. Хүүгийн нэр Ядмаа, царай дүгрэг, мяраа сайнтай, аль хар багаасаа цэвэрч нямбайд дасжээ. Одоо дөнгөж найман наст хүрч байгаа боловч хүн бүр хоолоо идэхийн өмнө гараа угаадаг ёстой гэж бодно. Yнэндээ тарган хонины хонгоны зөөлөн махаар хийсэн хоол олонтаа идээгүй боловч тарган хонины толгой, түүнээс арай давуу үнэтэй гэдэс цувдай гэгчээр төрөл бүрийн сайхан хоол хийж болдгийг тун сайн мэдэж, түүнийхээ дээр эхийнхээ шинэ сургамжийг хүлээн авах болжээ. Гэвч эх, хүүдээ элдэв долоон ерийн юмсыг үргэлжлүүлэн нуршсангүй. Хүн улс орондоо ариун шударга хөдөлмөрлөж гэмээн цалин мөнгө авна. Ингэхлээр мөнгө бол хөдөлмөр, Хөдөлмөр бол мөнгө! Иймд хүн мөнгийг хамаагүй зарж болохгүй гэж сургамжлан, дараа нь хөдөлмөр гэж чухам юу болохыг таниулахаар ажил дээрээ хоёр удаа аваачжээ. Эхнийхээ удаад Ядам, ээжийнхээ ажилд тус нэмэр болсон зүйлгүй. Бүгд арван хоёр тасалгаа доторх шил толь, цонх ширээ сандал, сав шүүгээг дэс дараагаар нь арчихад ар өвөрт нь дэмий бөндөгнөн гүйсээр байгаад бараг ядарч орхив. Гэлээ ч эхийн ажил ялгаа ч үгүй, тасалгаа бүрийг шүүрдэн цэвэрлэж угаадаг ажээ. Буцлах шахсан халуун устай том түмпэнд эх нь гараа дүрж таар шуудайн салбархайтай үргэлжлэн ороолдоход Ядам, ээжийнхээ ажлын хүндийг анх удаа үзэж, нүдээ бүлтийлгэн ширтэв. Бүх өрөө тасалгааг өргөн урт гудамтай нь шувт угаахдаа эх нуруугаа нэг ч тэнийлгэсэнгүйд өрөвдөн хайрлах сэтгэл төрлөө. Эцэст нь юм бүхэн гял цал болсны хувьд “Ээжийг минь хүмүүс ёстой идэвхтэн” гэж үздэг байх даа гэж сэтгэл хөдлөв.
Yдшийн бүрэнхийгээр ээжийн өрөөсөн гарт зүүгдэн гэр рүүгээ явж байхдаа арваа нэг зүйлийг мартсан шиг эргэн харснаа, нэг талаар албан газрын гурван давхар цагаан байшинг бахдаж, нөгөө талаар ээжийнхээ гавшгайлан ажилласныг санан сэтгэл хөдлөв. Гэтэл эхийн авдаг цалин нь санаанд оржээ.
- Yгүй ээжээ, таны цалин яагаад бага байдаг юм бэ?
- Эвий минь гэж эх дуу алдсанаа,
- Миний цалин бага юм биш ээ! Чамлаж яаж болох вэ? Зүгэр эх орондоо үнэнчээр зүтгэх нь чухал гэжээ.
Yүний урьдтай Ядам хэн нэгэн хүний “Эх орондоо үнэнчээр зүтгэх бол өндөр үзэл суртал” гэж ярьж байсныг санан “мөн өндөр сурталтан ээж юм даа” гэж мөн л сэтгэл нь хөдлөв. Ядам ийнхүү өнөөдрөөс эхлэн ажил хөдөлмөрийг хүндэтгэх шинэ замд оров.
Дараачийнхаа очилтод Ядам ээжийнхээ гял цал болтол цэвэрлэсэн цэвэрлэгээг ор мөргүй шахам болсныг үзлээ. Бие бие өөдөө харсан хаалганы хоорондох өргөн гудам хүмүүсийн хөлөөр дамжиж ирсэн шавар шороонд халтартан дарагдсан байлаа. Зарим нэгэн өрөөнд орж үзэхэд урж тасалчихсан цаасны өөдөс, тамхины урт урт шилбэ, үнс энд тэндгүй хаягдсан төдийгүй шалан дээр ус асгасан нь хүртэл үзэгдэнэ. Yүнд Ядам “Ээжийн минь чин сэтгэлээс зүтгэснийг ингэж үл хүндэтгэх хүн бас байх гэж үү?” гэж ой гутлаа. Ээжийнхээ ажиллаж эхлэхэд түрүүчийн байдлаар ар өвөрт нь дэмий бөндөгнөхийн оронд тус нэмэр болохыг бодов. Шил толиудаас нь аван арчиж эхлэхэд эх нь “Хүүе чи байг чадахгүй” гэж хориглов. Гэвч Ядам өөртөө итгэх бөгөөд гартаа авснаа чанга атган чадаж байгаа эсэхээ шалган үзэхэд үнэхээр чадаад байх шиг л байлаа. Нэг мэдэхэд даргын ширээний болор шилэн бумба гараас мулт үсрэн газар унаж “пиан” дуугарч эх нь “за би эс хэл лүү?” гэж гасаллаа. Энэ даруй Ядамын бүх ухаан мэдрэлд нарийн төмөр саваагаар толгой дээр янхийлгэн буулгах шиг болон харанхуйллаа. Түргэн зуур сэхээ авч доош харвал болор шилэн бумбанд нарс модон шилмүүс дууриалган гаргасан хээнцэр хээнүүдээс илбэ шидийн юмыг бодогдуулсан соньхон туяа татаж байдаг нь алга болж оронд нь бут үсэрсэн ширхэг нэг бүрээс “Одоо хэнд ч хэрэггүй болсоон” гэж гаслах мэт гялтганалаа. Ядам өөрийн эрхгүй хоёр гараа нүдэндээ аваачлаа. Том том дусал нулимс хойно хойноос бөмбөрөн гарч шал дээр дуслав. Эхийн сэтгэл хүүгийнх шигээ харанхуйлах боловч энэ хэрэг хүүгийн хүмүүжин хашрах явдалд эрхгүй нэмэр болж магадгүй гэж боджээ.
- За яах гэх вэ? Нэгэнт хагалчихсанаас хойш уйлах хэрэггүй гэж аргадлаа. Ядам түрүүн эхийнхээ үгийг зөрчсөнөө гэмшиж сэтгэлээ барьж эс чадан арав гаруй минутын турш мэгшин гингэнэв. Эхийн ажил дуусмагц нүдний нулимс хараахан хатаж гүйцээгүй шиг байх боловч ерийнхөө байдлаар өрөөсөн гараас нь зүүгдэн буцав.
- Ээжий минь ээ! Одоо таныг ажлаас тань хөөнө байх даа гэж санаа алдахад нь эх:
- Yгүй хөөхгүй. Харин тэр бумбыг төлөх л болно доо.
- Хэчнээн төгрөгөөр?
- Ай даа хорин таваас доошгүй байх даа.
Энэ үг Ядамын толгойг төмөр саваагаар дахин татах шиг болов. Ээж минь хорин таван төгрөгийг гурав дөрвөөс доошгүй өдөр ажиллаж байж олдог шүү дээ гэхээс ээжийдээ хэчнээн их гай учруулсан нь илэрхий. Ийнхүү Ядам “мөнгө бол үнэхээр хөдөлмөр болохыг бүрэн ойлгожээ. Намар Ядам сургуульд оров. Сурагчдын зарим нэг нь машин тэргээр хүргүүлэн ирээд багш нараар юм заалгах биш харин заахаар ирсэн юм шиг хүндлэгддэг хүүхэд байдгийг үзлээ. Мөн өглөө бүр гэрээсээ өндөр үнийн чихэр авчрах, эсвэл арав таван төгрөгийг эгээ л их цалинтай том хүний байдлаар өөрөөсөө гарган амттай сайхан юмсыг худалдан авч өөрөө идэхээсээ хажуугийнхаа болоод хойно өмнө суусан хүүхдүүдэд бэлэглэдэг хачин гайхалтай хүүхэд байхыг үзлээ. Өөрийн болоод бусдын хувцас хунар урагдан тасрахыг өчүүхэн төдий юманд үл бодон дандаа л барилдах ноцолдохын дон туссан явдаг хүүхэд ч байна. Аль нэгэн дуулснаа улмаар өсгөн нааш цааш гүйн шивнэдэг сээтгэнүүр охин ч байна. Эдний нөгөө талд эмэгтэй хүүхэд мөртөө гурав дөрвөн километрийн холоос өсгийдөө төмөр тахтай хүнд гутлаар тас няс хийлгэн ирдэг хүүхэд байх бөгөөд энэ хүүхэд Ядамтай нэгэн ширээнээ суух болжээ. Эл дурдаж байгаа хүүхдүүд тэр ангийнхны гол нь биш, зөвхөн олноосоо онцлогтой юм.
Олонх сурагчид зүгээр жирийн хүүхдүүд, тэр дунд Ядам аливаа юманд маш нямбай болоод өмссөн хувцас, үздэг ном дэвтэр энэ тэрдээ хачин нямбайгаар мөн л хувийн онцлогтойчуудын нэгэнд орох бөгөөд түүгээрээ Ядам сурч боловсроход хамаг анхаарлаа тавих ажээ.
Гэтэл хүүхдүүд түүнийг дэвтрийн хуудасны ганц мөрийг дутуу орхихоос гол нь харлах харамч гэж үзэх болжээ.
Тэр байтугай сургуулийнхаа байшинд орж ирэх бүрдээ гуталдаа наалдсан шавар шороог сайтар цэвэрлэдгийг нь “гутлаа хайрлахдаа энэ” гэж шоолно. “Yгүй ээ хүүхдүүдээ бид цэвэрлэгч эгчийнхээ хүнд хөдөлмөрийг хүндэтгэх ёстой шүү дээ гэхэд мөн аятайхан нэрэлхэв ээ гэж инээлдэнэ”. Хэрэв та нарын бодож байгаагаар гутлаа хайрладагсан бол гаднах хаалганы тэр арзгар төмөр дээр гутлынхаа улыг тэгж хайр найргүй үрэхгүй шүү дээ гэхэд зарим нь зөвшөөрөх боловч бусдыгаа даган мөн л шоолж гарна.
Энэ жил Ядам хичээлдээ онц гарлаа. Дараагийн жилүүдэд ч мөн онц, сургуулийн захирал ба багш нартаа үнэлэгдэн явсаар тавдугаар ангийг даван зургаад орлоо. Ганцхан гэм нь бусадтай үл үерхэнэ.
Анх сургуульд орсон өдрөөсөө эхлэн хүүхэд бүхнийг дотроо өөлөн, гаднаа бишүүрхсээр яваад зожиг болсон ажээ. Гэтэл нэг өдөр пионерийн хурал болжээ. Түүн дээр нэгэн ширээнд суудаг Туул гэдэг ганц дотных нь найз шүүмжлэв. Хичээл сурлагынхаа талаар үлгэр жишээ сайн сурагч боловч олноосоо тасархай хар амиа бодсон өөдгүй шинжтэй гэж арзайн босов. “Амиа бодсон гэж юугаа хэлнэ вэ? Хүүхдүүдтэй нийлье гэхэд тус бүрнээ өөтэй. Тэр мөртөө намайг тоодоггүй шүү дээ” гэж биеэ өмгөөлөв. Хурлын дараа гэр рүүгээ явж байхдаа Туулын шүүмжилснийг үргэлжлүүлэн бодов. Өөрийгөө арван талаар өмгөөлөх тул гэрийнхээ гадаанаа ирмэгц тэр нь гадагш дэлбэрэх мэт хоёр нүдний нь нулимс өөрийн эрхгүй асгарна. Ээжийнхээ өмнө, хэрхэн шүүмжлүүлснээ гомдон мэдүүлэх байдлаар тоочин өгүүлэхэд эх нь нэг үе нүүр өгөн ажсанаа буруу харав.
- Яагаад ээжээ гэж гайхан нулимстай нүдээрээ ширтэхэд,
- Одоо үед бол хүн, хүнийхээ төлөө өдөр тутам эв санаа, хүч чадал хоёроо нэгтгэхийн хүчээр ажиллан амьдарна. Гэтэл чи ямар билээ. Хэнтэй ч үерхдэггүй. Yнэнийг хэлэхэд чи манай ангийн хүүхэд гээд энэ орон гэртээ хэнийг дагуулан ирж байлаа. Хэнийг ч тэгээгүй.
Энэчлэн чи айлд очдоггүй. Гадагш гардаггүй, ядаж хүүхдүүдтэй тоглодоггүй. Ингэхлээр тэр шүүмжлэл үнэн байлгүй яахав.
- Yгүй ээжээ тэд чинь намайг тоодоггүй юм.
- Хаанаас даа чи өөрөө тэднээс хэт хөндий байдгаас тэр. Ядам дахин дуугарсангүй. Эхийнхээ үгийг цаг ямагт зөвд аван дагаж заншсанаараа дагахыг боджээ. Гэвч ингээд хүүхдүүдтэй үерхэнэ гэхэд оройнхоо хичээл давтдаг сайхан цагийг байн байн хаяад гэр оронгоор нь хэсэх юм уу? Yгүй бол гэртээ авчрах уу? Тэгээд бас өвөрт мөнгө төгрөгийн юм байвал үрэх, бусдынхыг ч үрэгдүүлэхээс эхлэн элдэв хэцүү явдлууд бодогдоно. Гэвч Ядам тэр бүхнийг тэсвэрлэн, найз нөхөдтэй болохоор шийдлээ.
Нөгөө талд эх нь мөн л бодох болжээ. “Хүү минь зожиг яваа даа хар амиа бодсон олиггүй хүн болж магадгүй” гэхийн дээр яагаад ингэж хүмүүжиж байгааг нь эргэцүүлэн үзэхэд ядуугийн явдал. Өмссөн хувцсыг нь аль болохоор ариун цэвэр явуулдаг боловч өнгө үзэсгэлэн муу, чанар байдлаар дорой, аягүй бол энд тэндээ нөхөөстэй байдгаас бусдад гадуурхагдах, өөрөө ч өөрийн эрхгүй бусдаас дөлөхөд хүргэдэг байж болох юм шүү дээ гэж бодогджээ. Тэгээд Дуламжав авгай юу юуны урьд хүүдээ хүний нүдэнд аятай дулаан харагдах хувцастай болгохыг шийдлээ.
Баярын нэг өдөр Ядам, жагсаал дөнгөж тармагц ангийнхаа хоёр хүүхдийг дагав. Тэдний нэг нь аль дээр үеэс мөнгө чихэр хоёроор үргэлж туйлж явдаг Данбат гэгч байжээ. Одоо Ядам түүний элбэг дэлбэгээс нь горьдох биш, зөвхөн анх сургуульд орохоосоо аваад өнөөг хүртэл хэнтэй боловч хэрүүл маргаан хийж байгаагүйнх нь хувьд үерхэн найзархахыг хүссэн ажээ.
Өөрийнх нь өмссөн хувцас нь цоо шинэ. Ээж нь хүний нүдэнд аятай дулаан харагдах хувцастай болгох гэж шийдсэнээрээ өчигдөрхөн нэг костюм авч өгсөн байлаа. Түүн дээр Ядам давхарлан өмсөх хуучин хүрэмтэй байсан боловч өөрөө богинодсон юм гэж голон дан хувцсаар баярын жагсаалд жагсжээ. Yнэндээ тэр хүрэм нь тийм ч хэт богинодсон юм биш ээ. Ганцхүү Ядам шинэ хувцсаа олонд үзүүлэх гэснээс тэгж хэлсэн байв. Гэвч дотуураа хөвөнтэй хантаазтай тул дажгүй явна. Түүнийхээ дээр пионерийн улаан бүчийг эвтэйхнээр зангидсан нь хэнээс ч дутуугүй гоё яваа гэж бодож явна. Гэтэл Данбат түүнийг үл тоомсорлон дотроо тээршээх ажээ. Хувьдаа багагүй юманд бодож яваа хувцсы нь анх өглөө харахдаа нэг муу цаасан холимог эд шив дээ гэж үзсэний дээр одоо ийм хувцастай, тэр мөртөө гадуураа хүрэмгүй амьтантай хамт явааг минь хүн үзэхээрээ үерхдэг байх гэж бодно байх гэж ичнэ. Гэвч энэ чинь нэг цэвэрлэгчийн хүүхэд болохы нь санан сэтгэл өөрчлөгдөв. Өглөө гэрээсээ авч гарсан ороолт цаасан дээр оросын алдарт яруу найрагч Пушкины гоёмсог зурагтай хавтгай шокладаа буурал хурган захтай сайхан хүрэн хүрэмнийхээ энгэрийн дотуурх халааснаас гаргаж гурван биендээ яг адилхан хуваалаа.
Ядам, Данбатын баян чинээлгийн өмнө анх удаа гар тосож байгаа нь энэ байлаа. Сэтгэлд нь уг шокладын үнэ, эхийн бүхэл нэг өдрийн цалингаас арай давуу болох нь бодогдон “баярлалаа” гэхийн оронд есөн төгрөг гэж цочин хөмсгөө зангиджээ.
- Yгүй ээ! Юу гэнээ? гэхэд нь эвгүй юм хэлснээ даруй ойлгосон боловч асуултанд тулгамдан,
- Yгүй ээ энэ чинь есөн төгрөг байдаг байх аа? гээд чухам ямар царай гаргасныг бүү мэд. Нөгөө хоёр шоолон инээж, Ядам ичин нүүр улайв. Гэлээ ч дагасаар кино театрын үүдэнд ирэв. Данбат түрүүлэн орж, гурван билет авчрав. Гурвуулаа дотогш орон, кино гарахыг хүлээж суухдаа, Ядам Данбатын мөнгө төгрөгөө үнэхээр хамаагүй зарж байгаад нь сэтгэл зовов. Хажууд нь хэрхэх билээ? гэхээс Данбатын хичээлдээ жилийн жилд дөнгөн данган гурвын дүнтэй гардаг нь санагдав.
- Данбат аа! Би үүнээс хойш орой бүр хичээл давтахад чинь тусалж байя гэж чихэнд нь шивнэв. Данбат за гэхийн оронд царай нь хувьсхийн доош ширтэв. Дэргэдэх нөхрийгөө цаадах чинь юу гэнэ вэ? гэж асуухад чих рүү дурамжханаар хандаж шивнэв. Түүнээс нь: “Энэ муу зулгайдаж...” гэсэн үг хальт сонссоноо Ядам “Би нөхрөө гомдоочихов уу” гэж давхар зовж эхэллээ. Хэлсэн үгээ эргэцүүлэн хянаж үзэхэд хүнийг гомдоох биш шиг, гэлээ ч зовно. Чийдэн унтран урд дэлгэц дээр кино дуу шууныхаа хамт жирэлзэн гарч байх зуур Данбатын амьсгал үнэхээр гомдсон хүний байдлаар шуухитнан сонсдох тусам зовнисоор байгаад уг киноны амт шимт, учир утгыг олж мэдэлгүй өнгөрүүлчих вий! Тэндээс гараад Ядам мөн л нөгөө хоёрыг дагасаар түрүүндээ найзархах нөхөрлөхийн төлөө байсан бол одоо нөхрөө гомдоочихсон гэж гонсойн аргадах арга эрэлхийлэх болов.
- За одоо хаачих вэ?
“Харин ээ! Нэг шил пиво аваад уучих уу?
- Зүгээр, өнөөдөр баярын өдөр.
- Тийм ээ. Баярын өдөр пиво уусан хүнийг хэн хэзээ зэмлэдэг билээ? Ийнхүү нөгөө хоёр нь давгүй хэлэлцэнэ.
Тохилог сайхан гуанзанд орж гурван шил пиво аван ширээ тойрон суусан бөгөөд Ядамын амсаж үзэхэд тэр пиво маш гашуун нарсан модны давирхай шиг нясуун өнгө давхар харагдана. Гэвч Ядам уух хэрэгтэй болжээ. Эгдүүцэн тамшаалж энэ тэр болбол, юм үзээгүй амьтан гэж хэлэгдэх болно гэж хэнэггүйхэн байдлаар хоолой руугаа давуулж байлаа. Тэндээсээ гарахад гэдсэн дотор аймаг цагаа эсэн сагаж байгаа шиг болсноос гадна нүдэнд тусах юм бүхэн хэв шинжээ алдан үзэгдэх болсонд Ядам согтуу гэгч болж байгааг мэдэв.
За одоо юу хийх вэ? Нэг нэг ширхэг тамхи татацгаах уу? гэж яриа сонсмогц Ядам:
- Тэгье. Өнөөдөр баярын өдөр, тамхи татсан хүнийг хэн хэзээ зэмлэдэгсэн билээ дээ гэж инээв.
Тэгэд өөрөө түрүүлэн мухлагийн өмнө очиж хатуу хайрцагт тамхи авахар мөнгө гаргав.
- Yгүй ээ! Энэ чинь бүр их мөнгөтэй эд шив гэж Данбат найзын гайхан ажихад:
- Тийм энэ бол миний анх сургуульд орсноосоо эхлэн хураасан мөнгө гэж ихэвчлэн нэгтийн дэвсгэртээр бүрдсэн тавиад төгрөгөө багсайлган үзүүлэв. Уг нь Ядам энэ мөнгийг хямд үнийн зургийн аппарат авахад санаархан хураасан байх атал одоо шинэ хоёр найзаа зочлон баярлуулахад зориулахаас өөрийг бодохоо байжээ. Гэтэл тэр хоёр нь: “Ёстой юм үзээгүй амьтан навсарсан хэдэн шар цаас атган ичих ч үгүй гайхуулав” гэж өөр хоорондоо шивнэлдэн инээд алдав. Ядам тэднийг дагалдан өөрийгөө шоолох мэт инээв. Авсан тамхиа асаахад шүдэнз хэрэгтэй болсон бөгөөд арван мөнгөөр ганц хайрцаг шүдэнз авсан даруй, үгүй ээ энэ чинь юу билээ, арван мөнгө бараг нэг дэвтрийн үнэ дээр нь би өдий төдий чухал юм бичиж тавын дүн тавиулдаг биш билүү? гэдэг харуусал төрөв.
Гэвч энэ харуусал дорхноо замарсан бөгөөд тамхиа асаан татахдаа гашуун хар утааг нь буруу хоолой руу оруулж орхижээ. Хахан цацаж нүднээсээ нулимс асгаруулав.
- Yгүй ээ энэ чинь баярын тамхи байсан атлаа яасан муухай утаатай юм бэ? гэхэд нөгөө хоёр нь татаж байгаа тамхиныхаа утааг ам хамраараа дадамгайгаар савсуулан гаргаж зөндөө инээв. Дахин татахдаа Ядам мөн л буруу хоолой руу оруулж дахин хахан цацсан төдийгүй гэдсэнд нь эсэн сагаж байсан өнөөх пиво ёстой л дур мэдэн олгойдон гарлаа. Юуны урьд шинэ сайхан хувцсаа хайрлан амаа таглахад хамраар годгодно. Хоёуланг нь таглавч нэмэр алга. Уушги зүрх хоёр хоёулаа гарах гэж тэмүүлэх шиг дахин дахин огиулна. Идсэн уусан юмс бүрмөсөн юүлэгдсэн хойно ч гэсэн хий огиулсаар.
Yгүй энэ жаалыг согтуу, аа хар үхээр, үгүй ер энэ чинь согтуу биш өвчтэй байлгүй гэх мэтийн шуугиан сонсогдсонд Ядам хамраараа газар хатгах шахан урагш бөхийн явган сууж байснаа өндийн харлаа. Нөхөд нь алга. Yл таних өдий төдий хүн өөрий нь тойрон хүрээлсэн ажээ. Биеэ ажихад тун саяхан ухаан мэдрэлий нь элий балай болгож байсан пивоны согтуу нэлээд саарч эрүүлжсэн, хань нөхдөө мөн л Ядам өөр шигээ олны дунд баларч байгаа байх гэхдээ яаран босон харайж хүмүүсийн дундуур зүсэн гүйв.
Гэтэл алга. “Yгүй ээ энэ чинь согтуу биш, галзуу юм шив дээ” гэж шуугьж эхлэхэд Ядам айх ичих хоёрт автагдан тэр чигээрээ зугтав.
Нэгэн гудамжинд ирэн, хөлийнхөө хурдыг хойш татан амьсгаагаа дарах гэтэл өөрийнх нь ангийн нэг ширээнд суудаг Туулын бараа харагдав. Тэр нь бараг өөр шиг нь гүйн тэртээх гудамжны булан тойрон арилахад Ядам лав өнөөх хоёрынхоо хаа нэгтэй сүйд болон хэвтэхийг үзээд ангийнхаа хүүхдүүдийг цугларуулан туслахаар яваа байх гэж тааварлан хойноос нь харайлгав. Дахин барааг нь дөнгөж харангуутаа дуудан зогсоож гүйцлээ.
- Чи Данбатыг үзэв үү? гэж амьсгаадан асуухад Туул мөн л өөдөөс нь амьсгаадан,
- Yзсээн,
- Хаа явна вэ?
- Эмийн сангийн тэнд хамт суудаг найзтайгаа.
- Зүгээр явна уу?
- Зүгээр явалгүй яахав.
- Хэзээ тэр вэ?
- Хэдхэн минутын өмнө.
Ядамын сэтгэл сая тайвшран,
- Yгүй чи юунд ухаан жолоогүй гүйгээв ээ?
- Би мөнгө эрж,
- Мөнгөөр яах чинь вэ?
- Жагсаалаас гэртээ харьсан чинь жаахан дүү минь жигтэйхэн их халуунтай гээд уйлах шахам шүлсээ залгив.
- За тэгээд гээд Ядам асуулаа.
- Түргэн тусламж ирж эм бичиж өгсөн. Эжий минь намайг эм аваад үлдсэн мөнгөөр талх ёотон авчир гээд явуулсан юм. Тэгсэн чинь би өгсөн мөнгийг нь гээчихжээ. Yгүй би яана. Мөнгө эрлээ. Зөндөө гээд өөрийн эрхгүй гингэнэн уйлж эхлэв.
- Yгүй чи юу хэлнэ вэ? Данбатаас мөнгө эрсэнгүй гэж үү?
- Эрсээн. Тэр чинь байхгүй гэсээн. Уйлахаа болиход Ядам за яамай гэж бодов. Гэвч сэтгэл нь нэг биш, түрүүхэн Данбат пиво авахдаа зөндөө мөнгөтэй байсан атал нэг ангийнхаа бачимдан сандарсан сурагч охинд яагаад тусалсангүй вэ гэдэг бодолд автагджээ. Энэхэн зуур Туул зовхиндоо үлдсэн нулимсныхаа шавхрууг гарынхаа араар шаламгайлан арчиж, санаа алдангуут гэдрэг эргэв. Ядам толгойгоо өөд татан,
- Хүүе! Туулаа надад мөнгө байна. Туул зогсов. Ядамыг ийм үг хэлнэ гэж хэзээ ч итгэхгүй байсан янзтай нүдээ цавчлан ширтэж
- Нээрэн чи надад мөнгө зээлдүүлэх гэж үү?
- Yгүй зээлдүүлэхгүй. Чи зүгээр тэр эм талх ёотон гурвынхаа мөнгийг ав.

* * *

Баярын хэд хоногийн амралт дуусмагц Ядам сургууль руу явлаа. Энэ зуур өнөөх хэргээ үргэлж санан гэмшсэн бөгөөд одоо болохоор бүр ч хэцүү. Сургуулийнхаа байшинд ойртох тусам зүрх лугшин хөлс чийхарна. Гэтэл Туул түүнийг барааны газар угтан гүйж ирлээ.
- За жаахан дүү чинь яаж байна гэж асуухад Туул
- Зүгээр гэж цовоохон дуугаар цангинуулан өгүүлээд хэрэв чи надад туслаагүй бол би ёстой сүйд болох байлаа. Дүү ч эмгүй. Чухам юу болох байсан бэ бүү мэд гээд ёстой чин сэтгэлээсээ сугадан явав. Ядам ч баярлалаа. Өөрийнхөө хүмүүст тус болсныг өөртөө гайхуулан, өнгөрсөн хэргийн тухай ч бодохоо мартжээ. Тэгээз хоёулаа сугадалцан ангидаа ороход хүүхдүүд нэг л биш, тус бүрнээ шохоорхох шинжтэй, сэм сэмээр ажиглэцгээнэ. Тэр дунд үзсэн дуулсан хоёроо эвтэйхнээр давслан энэ тэр амьтанд дамжуулахгүй байж чаддаггүй сээтэн Жалмаа жараахай шиг жарваганан нааш цааш гүйнэ. Чухам юун тухай болохыг Ядам гайхан ядахдаа, Туултай сугадалцан орж ирснийх болов уу? гэж тааварла түүнээсээ яаран хөндийрөв. Гэтэл биш аягүй бол өнөөх өдрийн хэрэг шиг. Уг нь Ядам тэр хэргийг хэн ч мэдэхгүй, мэдэх ч нөхцөлгүй гэж бодож явсан болохоор арай ч үгүй болов уу гэж горьдоно. Гэтэл Жалмаа нэг хүүхдээс нөгөө хүүхэд тийш гүйн хүрч чихэнд нь шивнэв. Түүнээс нь: “Ядам олны дунд шал согтуу ухаангүй тийчилж...” гэдэг үгийг олж сонсвол “Мөн яахын аргагүй мөн” гэж бодохтой зэрэг бүх биеийн цус дээшээ хөөрөн нүүрэнд нь хурах шиг. Ямар нэгэн арга зөвлөхийг эрэлхийлэн, Данбатын өмнө гүйн очвол түүнд: ичиж эмээсэн юм ер юу ч алга. Харин “шар тайлагдсан уу?” гэж дажгүйхэн асуух мөртөө хажуу тийш эргэн эрхэм найздаа нэгийг шивнээд хоёр зэрэг инээд алдав. Ядам гайхлаа. Хамт явсан нөхөд минь хүртэл ингэх гэж үү? гэж гомдон санаа алдан гэдэргээ эргэв. Ийнхүү цаг мөч ирэх тутам хүүхдүүдийн шоололт нэмэгдлээ. Ялангуяа хичээл дууссаны дараа инээлдэн шуугилдахгүй амьтан нэг ч үгүй болжээ. Бусдын авсан пивонд шунахайран ухаангүй ховдоглон ууж байж согтсон, өөрөө ганц хайрцаг тамхи авсан мөнгөө өгөхдөө гар нь чичирч байсан гэдэг яриан илрэн гарч ирэхэд Ядам бүх хэргийг хамт явсан хоёрын дэгдээж байгаг мэдэн ихэд хорсов. Гэлээ ч яах ч арга алга. Харин хойшдоо л хэнтэй ч нийлэхгүй хар амиа бодож явъя л гэж бодогдоно. Маргааш нь гэвэл өнөөх шоололт бас л хэвээрээ. Аягүй бол хүүхэд бүр өчигдрийнх дээрээ нэмэрлэн хачирлахаа сүрхий боловсруулсан шиг элдэв юм багагүй нэмэгдсэний дунд “Жижиг хөрөнгөтөн” гэдэг нэг үг бий болон гарч ирлээ.
- Энэ юу гэнээ. Чи намайг яасан дээрээс минь жижиг хөрөнгөтөн гэж байгаа юм бэ?
- Чи бол харамч, анх сургуульд орсноос аваад өнөөдрийг хүртэл чамд нэг дэвтрийн ганц мөрийг дутуу хаяж байсан удаа байна уу? Yгүй шүү дээ гэж ам таглах маягтай сууна. Хажуу дахь нь:
- Тийм ээ! гэж инээд алдан, энэ маань жижиг хөрөнгөтөн саяхан нэг костюм авснаа баяраар арайхийж өмсөөд маргааш нь гол нь харлан далд хийсэн гэнэ билээ. Энэ даруй бусад нь уухайн тас гэсэн шиг залган авч баярын өдрийн явдлыг өөрсдөө нэмэн хачирласнаараа өгүүлэлдэн шуугилдана. Хариуд нь хэлэх үг алга. Yнэндээ хэлээд байя гэвэл бишгүй юм байвч, за яршиг, эдэнтэй дэмий маргаж юу хийнэ гэж ам жимийнэ. Тэгээд өөрийн мөнгө, хөдөлмөр ижилдээ ижил, хүний амьдралын гол гэж үзэх болсон учраас үүдсэн олон төрлийн санаа бодлоо эргэцүүлэн үзэхэд буруутай юм огт байхгүй. Харин ч бусдыг дуурайн санаа бодлын гүехэнд орвол хамийн над зах нь бага цалин авдаг хөөрхий эхдээ багагүй гай учруулах нь илэрхий. Заримдаа Ядам, хүүхдүүдийн “Жижиг хөрөнгөтөн” гэж дууддаг болсны хувьд, “Ер нь жижиг хөрөнгөтөн” гэж юу вэ? “Хэрвээ над шиг үзэл санаанууд байдаг бол муу ч үгүй, юм байх нь ээ” гэж бодох төдийгүй, том болсон хойноо өөрийнхөө үзэл санаагаа нэвтрүүлэхийг бодно. Тэр ганцхан жижиг хөрөнгөтөн гэдэг нэр маш муухай бохирыг наах шиг болно.
Бүх ангийнхнаас ганцхан Туул, Ядамыг дооглон шоолохоос хөндий байна.
Заримдаа өмгөөлөхийг оролдон үнэнийг хэлэхэд та нарын дотор Ядам шиг нь үгүй дээ гэж хүйтнээр хэлнэ. Түүнийг нь анхааран сонсож буй хүүхэд хараахан үгүй тул Туул царай дүнсийлгэн доош ширтэнэ. Нэг өдөр Туул хичээлийн дараа Ядамыг өрөвдсөн байдлаар дагалаа. Эхлээд дув дуугүй явснаа
- Ядмаа гэж аяархан дуудаад, чи ойрын өдрүүдэд яагаад ийм уруу царайтай явах болов?
- Юу? Надад уруу царайлсан юмгүй байх аа гэж Ядам нэрэлхэн хариулав.
- Yгүй ээ би мэдэж байна. Чамайг харах бүрд чи дандаа гуньж гутарсан шинжтэй үзэгддэг.
- Гуниг биш, юм бодсоных байлгүй.
- Тэгвэл чи юу боддог юм бэ?
- Хүн ядуу байх гутамшиг биш, мэдэхгүй чадахгүй хоёр л гутамшиг гэж би боддог юм гэж Ядам үнэхээр боддог болсноо хэллээ. Тул ихээхэн шохоорхон:
- Еэ яасан сайхан бодол вэ?
- Юу нь сайхан байгаа юм бэ?
- Сайхан нь хүн бүр мэдүүштэй байгаа. Yгүй ээ. Чи яагаад ингэж бодох болов.
- Манайхан гадуурхан шоолох болсонд нь би эхлээд гомдсон боловч дараа нь ингэж бодох болсон. Тэгээд чи намайг ямар болсон гэж бодно. Гомдон гутрахын оронд өнөө, ирээдүй хоёрыг мэдэн чадагч болохын төлөө тэмцэгч болсон гэж мэд гэж биеэ тоогчийн шинж төлөвийг барин хэллээ.
- Зөв дөө. Гэвч Ядмаа, манайхан чамайг цөмөөрөө гадуурхан шоолдоггүй шүү дээ.
- За яршиг, амандаа шуугилдацгаадаг.
- Yгүй ээ! Тэр шуугигчид чинь дэмий шуугигчид. Харин тэдний ард эх үүсвэрийг нь эвтэйхнээр тавиад хойноос нь цаг ямагт аятайхнаар хөөрөгдөж байдаг хэдхэн хүүхэд байна.
- За тэд чинь хэн бэ?
- Би нэрийг нь хэлэхгүй. Чи зүгээр бүх явдал чухам юунаас эхэлснийг бод.
Ядам одоо санаа аван бодож үзэхэд Туулын “амиа бодсон өөдгүй” гэж шүүмжилснээс болон хань нөхөдтэй болох, биеэ засах гэснээс бүх хэрэг үүссэн шиг бодогдон гэнэт уурсаж,
- Чи! гэж хуруугаа нүд рүү нь чиглүүлэхэд Туул яагаад гэж гайхан хойш ухарлаа.
- Яагаад вэ? гэвэл бүх хэрэг ганцхан чиний сайхан шүүмжлэлээс гээд Ядам түүнийг хаан алхлав. Ард нь хаанаас, хаанаас гэж чичирхийлсэн хоолойгоор өгүүлэх сонсогдоно. Нэлээд явснаа эргэн харахад Туул хоцорсон газраа ганцаараа торойн зогссоор л байлаа.
Ядам түүнийг юмын төдийд бодсонгүй. Зөвхөн хойшдоо хэнтэй ч нийлэхгүй гэдгээ л боджээ.
- Ганц найзархаг найзаа гудамжинд хаясны нь маргааш сургуль дээр гэнэт пионерийн хурал зарлажээ. Yүнийг Ядам лав миний тухай болох гэж байгаа байх гэж дотроо сэжиглэв. Хурлын танхим руу хүүхдүүдийн хөгжилтэйхнээр шуугилдан орж эхлэхэд Ядам сэтгэл түгшин хойш хулгасаар хамгийн эцэст нь ороод хурлын ширээний ард пионерийн зөвлөлөөс хуралдуулахаар исрэн хүний сууж байгааг олж харан энэ миний тухай болох нь гарцаагүй боллоо гэж зүрх цохилно.
Нэг мэдэхэд хүүхдүүдийн элээсэн олон үе сандлын урд нүүрнээс нэг хүүхэд, хүүе Ядмаа гэж дуудсан нь Туул байлаа. Хажуудаа авсан сандал руугаа заан, “Энд суу” гэж зөвхөн дуудсаны нь хувьд хоёр хөлөө албадан солбиулж очив. Хурал нээгдэн пионерийн зөвлөлөөс ирсэн хүний илтгэл эхлэхэд Ядам өөрийнхөө явдлыг ярин үл бүтэх муугийн жишээнд орон дурдагдахаа хүлээн амь тэмцэнэ. Гэтэл зөвлөлийн хүний илтгэл дууслаа. Пионерийн сахилга бат ба хоорондын эв санааны тухай тодорхой заалт тавьсан боловч нэр оролгүй өнгөрсөнд Ядмаа сэтгэлээ засан тайвширлаа. Дараа нь санал шүүмжлэл гаргаж эхлэхэд дахиад л зовуур. Манайхан миний явдлыг мэдэхээр барахгүй, “жижиг хөрөнгөтөн” гэж үзэн яддагаараа шүүмжлэх нь гарцаагүй гэж зовно. Гэтэл мөн л алга. Удаа дараалан боссон бүхнээрээ чухал санал шүүмжлэл тавьсан атал Ядамын тухай дурдахаа зориуд тойрох шиг өнгөрсөөр хурал төгсөх тийш хандахад Ядамын сэтгэл тэс өөрөөр эргэлээ. Тэгэхдээ шүүмжлэгдээгүйдээ баярлах биш, харин гомдохдоо тэр байв. “Би ууж согтууран пионерийн ариун тангараг, сургуулийн нэр хүнд, өөрийнхөө таван жил дараалан онц сурсан бүгдийг бузарлан гутаасан байх атал хүмүүс юунд шүүмжлэхгүй байна вэ?” гэхээс л гол харлав. Гэвч доош ширтэн навтайсангүй дээш өндийн ахь ахисаар босчихсон ажээ. Хурлын ширээнээс:
- Чи шүүмжлэх гэж байна уу? гэхэд,
- Тийм ээ гээд чухам юу хэлэхээ мэдэхгүй олохгүй тэвдээд би урьдаар нэг зүйлийг асууя! Жижиг хөрөнгөтөн гэж юу вэ?
Ард нь хүүхдүүд инээлдэж, урдах хурлын ширээний хүмүүс гайхсан царай гаргалаа. Ядам аль алийг нь үл хайхран,
- Эжий минь намайг хөдөлмөрөөрөө өсгөсөн. Авдаг цалин нь бага. Би тус нэмэр болж чаддаггүй. Бусдаас дутуугүй амьдрах гэж нягт нямбай байдагт нь би баахан гай болохгүй гэхдээ нэг дэвтрийн ганц мөрийг боловч дутуу орхихоо харуусна. Энэ юу вэ жижиг хөрөнгөтөн ийм байдаг уу?
- Хаанаас харин манай пионер бүр ийм нягт нямбай хүмүүжих нь чухал гэж хурлын ширээнээс хариулах сонсдов.
- Эжий минь цэвэрлэгч, цэвэр байлгахын төлөө тэмцдэгээрээ хэн бүхний өмнө хүндтэй юм. Би сургуулийнхаа цэвэрлэгч ах эгч нарынхаа ажлыг хүндэтгэн гаднаас ирэх бүртээ гутлаа цэвэрлэдэг. Энэ юү вэ? Жижиг хөрөнгөтөн ингэдэг үү?
Бүх танхим чив чимээгүй. Зөвхөн хурлын ширээнээс,
- Энэ чинь ёстой сайхан хэрэг гэсэн үг сонсогдов. Ядамын сэтгэл ашгүй нэг онгойх шиг болов. Гэвч цаана нь бөөн хар юм үлдэн эргэлдэнэ. Энэ нь ангийнхаа хүүхдүүдийн тухай байлаа.
- Манай ангид хичээл сурлагадаа муу, ном дэвтэртээ гамгүй тэр мөртөө эд мөнгөө сүйтгэхдээ юман төдий боддоггүй хүүхэд бий гэхэд Туул хажуунаас нь,
- Нэрийг нь гаргах хэрэгтэй гэж чангаар хэлэв.
- Ядам чухам нэр гаргахыг урьдчилан бодоогүй байснаараа эргэн хүүхдүүд рүү харахад Данбат нүдэнд нь туссан бөгөөд “Би үүнийг нөхөр ёсоор шүүмжлэн засах ёстой” гэж бодогджээ. Гар сунган “Энэ” гэж заахад Данбат доороосоо зүүгээр хатгуулах шиг цочиж,
- Чи нэг кино үзүүлсний минь хувьд хэлж байна уу? гэж заналхийлэн өгүүлэв.
- Тийм ээ чи мөнгөөр кино үзүүлсэн. Пиво уулгасан. Би түүнээс чинь болон чухал сайхан ном дэвтэр авдаг мөнгөө хэнд ч хэрэггүй тамхинд үрсэв. Чиний уулгасан пивоны гайгаас... гэтэл чи яалаа? Найзтайгаа намайг хаяад явчихсан байсан шүү дээ.
Ард нь хүүхдүүд, үгүй мөн муухай нөхрөө! гэж шивнэлдэх сонсдож урдтай нь
- Мэдлээ. Чи Данбатад уруу татагдсан юм шив дээ? гэж хэлэв. Ядам хэсэгхэн зуур бодсоноо,
- Yгүй ээ! Энэ намайг уруу татсан зүйлгүй.
- Яагаад? Чиний хэлсэн зүйлээс үзэхэд уруу татсан байна.
- Yгүй ээ. Тийм биш. Юунд гэвэл энэ намайг дуудаагүй. Хүн намайг үүнтэй яв гэж ятгасангүй. Би л өөрөө үерхэх дотнын нөхөртэй болохыг хүсэхдээ л... Одоо би гэмшин өөрийгөө шүүмжилж байна.
Хүүхдүүд алга ташив. Хариуд нь Ядам гайхсан царайгаар эргэн харж:
- Гэтэл та нар юунд намайг шүүмжилсэнгүй вэ? Манай ангийнхан тэр пионерийн ариун тангараг, сургуулийнхаа алдар нэрийг гутаасныг цөм мэдэн, ам амандаа шуугилдсан атал энэ хурал дээр яагаад шүүмжилсэнгүй вэ? Шүүмжлэл бол нэгнийхээ мууг муутгахад биш харин алдааг нь илрүүлж, дутагдлы нь засахад тустай биш үү? Шүүмжлээгүйд чинь би их гомдож байна. Эс бол би яаж ч явсан хамаагаа алдсан өөдгүй хувь заяатай болчихсон юм уу?
Хүүхдүүд таг чимээгүй гэмшсэн байдлаар доош ширтэнэ. Гагцхүү хурлын ширээний араас “Зөв дөө” гэх сонсогдоно.
Хурлын дараа сургуулийн байшингийн хаалганы довжоон дээр Ядамыг ангийн нь хүүхдүүд хүрээлэн овооролдов.
- Ядмаа чи маш зүйтэй шүүмжилсэн.
- Тийм ээ, зүйтэйгээр барах уу маш сургамжтай юм ярьсан.
- Yгүй Ядмаа чи битгий муу юм санаарай! Миний жижиг хөрөнгөтөн гэж хочилж байсан үг бол чин сэтгэлээс биш дэмий л чалчиж байсан хэрэг шүү.
- За тэр хамаагүй. Yүнээс хойш бид чин сэтгэлийн нөхөд бололцлоо.
Эл яриа тэдний дунд болж байхад хажуугаар нь Данбат ууртай нь аргагүй тойрон гарч гудамж уруудав. Гэвч тэр ганцаар биш цаг ямагт дэргэд нь даган өнөөх элбэг дэлбэг юмнаас нь хишиг хүртэн, сэтгэлээ баясгаж явдаг найз нь гүйлээ. Бас нэг хүүхэд олны яриаг чих сунган учиртайхан чагнаж байснаа олноосоо тасран гүйв.
- Энэ хэн бэ?
- Сээтэн Жалмаа:
Бусад нь тэрнийг анхааран ширтэв.
- Нөхөд өө! Харцгааж байна уу? Энэ бол ёстой манай ангийн жижиг хөрөнгөтний үзэлтнүүд шүү дээ гэж Туул хэллээ.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Намдаг Д )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 302 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-034.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3666

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-265.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3572

С. Долгор 1973
Гудамж 2
Хэмжээс: 600x480 151k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4595


Агуулга
Бямба, 2023.10.14
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn