Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Пүрэв 	Санж	 Өгүүллэг: С.Пүрэв : Тугалын хашаа засахын өмнө
Оруулсан admin on 2008-10-15 01:51:12 (5072 уншсан)

Чүлтэмийнх Туулын гарамыг хорин жил сахисан айл. Голын гарамны зүүн талд буриад маягийн дүнзэн байшин барьж, хэдэн үхэртээ саравчтай хашаа босгож авснаас хойш Чүлтэм аж амьдралдаа богтлогдон хот хүрээ ч ховорхон ордог суурин байран нэгэн болжээ. Угаасаа ч тэр хэсүүл тэнүүлийн элдэв ажилд баахан дургүй, суувал босдоггүй, босвол суудаггүй араншинтай хүн.
Зундаа үхрийн нэрмэлээ улаан тулам болтлоо залгилан, намартаа Туулын шугуйг мөлжих нь холгүй хадлан тэжээлээ бэлдэнэ. Гол ажил нь энэ. Атга өвсөө авахгүй бол арван жил ч нойргүй хонож мэдэх, өөрийнх нь бодлоор “дүүрсэн буриад” болж таарна. Түүнээс гадна ус ургамал тэгш энэ газар хол ойрын зочид гийчид урин дулааны цагт усны шувуу шиг цувдаг болсноор сүүлийн хэдэн жил энэ айлын аж амьдралд их л өөрчлөлт оржээ. Тиймээс зочдын тохилог хэдэн гэр эгнүүлэн барьж тэг гортиг татсанаас гадна ариун цэврийн газар тохижуулан, ойр зуурын тоглоомын талбай байгуулж тэдний унах морь мал, эмээл хазаар хүртэл бэлтгэж зэхлээ. Чүлтэм түүнийгээ буриад хүний овсгоотой зан гэж өөртөө хөөрөлхөх бөгөөд мөн чанартаа бол үнэн. Тэр офицерийн сургуулиас зодоон цохионы хэрэгтэй хөөгдөж “хэлмэгдсэн буриад” төрх илтгэн Налайхын уурхайд нэг хэсэг нүүрс ухаж боломжийн ажил амьдрал үүтгэн тэр зуураа Балжмаа хэмээгч энэ буриад хүүхнийг газрын гаваас эрийн сайндаа олсон мэт нэт их баярлаж билээ. Балжмаа тэгэхэд уурхайн хангамжид мах цувдай тараадаг зүгээр л нэг гарын үзүүрийн зарц хүүхэн байлаа. Тэр баахан шударга түрэмгий ааштай, хэрүүл заль хоёрыг хольж хутган хэнийг ч бол эвтэйхэн аргалчихаж дөнгөдөг шидтэн байв. Тэрбээр Чүлтэмтэй мөнөөх сэвс нь үнэртсэн цувдайнаасаа болж айхавтар хөлгүй маргаж билээ.
-Авахгүй бол болихгүй юу, арилгаж цэвэрлэхээрээ л боллоо, наадхыг чинь би долоох болж байна уу. Чамаас үнэтэй нохой байдаг юм. Түүндээ чулуудчихгүй юу гэж Балжмаа ташаа тулан тангалзаж, Чүлтэм улмаа багтран,
-Энэ сэгсгэрийг хараач ээ та минь, дура! Уурхайчин биднийг басаж байна, бид тэгээд нохойноос доор болж байна уу хэмээн бархиран тэд барилцаж авах шахав. Цөсөндөө юмтай улс л ингэдэг байх, бурхан үзэг.
-Манай Улзад л лав ийм алмас байдаггүй гэж Чүлтэм цухалдаж, хариуд нь Балжмаа том хөхөө түхэлзүүлэн цээжээ дэлдэх шахан оволзож,
-Буриад зоны нэр битгий бузарлаад байгтий зангуу минь. Буриад зон буруудаж зөвдлөө ч чам шиг нь уландаа гишгэх болоогүй. Зайлагтий гэснээр үлгэр эхлэв. Чүлтэм тэндээс ялагдаж хорссон хүн гадагш гарахдаа “Энэ хэрүүлч басган Улзын голынх байж таарах нь. Очиж очиж улаан махнаас болж энэ зоны өмнө ийм хүний оронцогтой хэрүүл хийх” хэмээн санаж өөртөө туйлаас их хилэгнэж билээ.
Тэр цагаас Чүлтэм Балжмаагийн хашааны гадуур тээрмийн өлөн морь шиг өглөө оройгүй эргэцэн сөхөрч унадгийн даваан дээр арай хийн нүүр хагарч билээ. Тэр нь нэг талдаа зовлон гэвч нөгөө талдаа амьдралын төлөө шударга тэмцэл байсан юм. Балжмаагийн аав гэж нэг батганд баригдсан хамар нь зөгийний үүр шиг цоохортсон хөгшин махир гаансаа хоёр завьж руугаа хэлээрээ зөөн хүлхэх зуураа охиндоо эр бар аашлан,
-Маяглаад байгтий, шамд энэ хөвүүнээс өөр юу олдоо аж. Сарай муутай басган гэрийн буг болдог. Манай өгөр буриадууд насаараа таршлах зурагтай юу. Арван гурван гулбаа маань харж байгаа гэж түрэмгийлэн тэр хоёрын дэрийг нэгтгэснээс хойш тэд дутаж гачих юмгүй энэ амьдралаа манаж өдий хүрчээ. Угаасаа Онон Балж, Улз Хурахын голын хөвөөнөө өсөж өндийсөн улс энэ газар Туулын голыг бараадах нь зөв.
Тэднийх Туулын гарам дээр хорин жилийг ийн өнгөрүүлэв. Балжмаа хэдэн малынхаа дэлэнг шувтарч, Чүлтэм гэж нэг хэнхэр цээж гармаар амьтан хүн гаргаж, амсуулж угжуулах юмнаас нь долоож хүртэн жаргахаараа л нэг болж байв. Тэгтэл “зах зээл” гэгч нь эхэлж угаасаа овсгоотой төрсөн Чүлтэм түүнээс юу хийж хоцрохов, өнөөгийн энэ амьдралд хөл тавьсан.
Чүлтэм өглөө орооны бух хэмх дайрчихсан тугалын хашаагаа тойрч дотроо хараал тавин “мөрөөрөө улангасч чадахгүй манай энэ муу халзан бух ажил удсан өгөр улаан нүдэт. Одоо энэ шүдний чигчлүүр шиг хашаатай бас ноцолдох хэрэг гарах нь” хэмээн халгаж явтал Балжмаа дэлгэцтэй ааруул гэр дээрээ тавих зуураа,
-Юуг нь хараад байгаа юм. Тугал хоргоох юмгүй боллоо. Чоно нохой ч ороод ирэх юм бил үү хэмээн цанхыг нь хөдөлгөв.
-Дуугүй байгтий. Шоно нохой орвол орно л биз гэснээр тэр хоёрын толхилцоон эхлэв. Нэг ингэсэн байхад өдөржингийн ажил болох нь магад.
Явдал хөлийн газар юу эс болдогсон билээ. Оройхон гадна дотнын дуу хуур дэгдээсэн хэсэг улс Туулын гарам дээр шуугиулж ирэв. Тэдэн дундаас улайрсан халзан бух шиг нэг хар арьст бүдүүн хүүхэн амаараа дүүрэн цав цагаан шүдээ яралзуулан инээд алдаж Чүлтэмийн гарыг чанга атган олон үг амьсгаа таталгүй цувуулан инээхэд хэлмэрч гэх солгой хоолойтой шавил залуу цагаан цамцныхаа шамласан ханцуйг тохойгоо өнгөртөл арагшлуулах зуураа,
-Таныг жинхэнэ талын монгол эр гэж магтаж байна гэвэл Чүлтэм гараа татан авч, харин Балжмаа “ганц болж энэ мууг сайн ичээх хэрэгтэй” гэсэн янзтай нөхрөө харан доогтой хөхрөв. Өнөө тангалзсан хар хүүхэн бүр байчаад бүдүүн булчингаа сэгсчүүлэн нялх ногоон дээр том өгзгөө шаламгай хөдөлгөн бүжиг хийж таашаалаараа тонгочиж Балжмаа нөхөртөө “наадхаа тэврээд аваач, чамд таарах амьтан байна” гэж бахаа хангав. Тэр хоёр тугалын хашааны унасан банзнаас болж толхилцсон тул Балжмаад нөхрийгөө давах ганц юм энэ байв.
Тэр хүүхний бүжиглэх нь дэндүү уран чадмаг, ийм хүнээс гарамгүй хөл гарын хөдөлгөөн нь хүртэл хараад баймаар уян налархай байлаа. За харин тэр сарталзсан хамар нэг л бишээ, түүнд нь Чүлтэмийн сүжиг баахан буурав. Чүлтэм эхнэрийнхээ доогтой үгэнд эгдүүцэн,
-Бүү шалшигтий. Гадаадын хүнд муугаа харуулах гээ юу ши хэмээн нэг их ногоон нүд гурвалжлуулан хариу барив. Хэлмэрч хархүү тэдэнд ойртон,
-Эд маань олон улсын урлагийн наадмынхан, бид танайхыг зорьж ирсэн юм. Тэгээд ч гол ус, мод шугуй хаяанд хойно эд ганц шөнө шуугиж хоног гэж учирлав. Тэд орон байрандаа орж тохилон, Чүлтэм хорхог хийх ажилдаа шамдан гал түлж чулуу улайтган, нөхөртэйгээ алдуул үг шидэлцэж байсан Балжмаа ч идээ будаагаа засан айраг цагаа зөөж аль байдгаа үзүүлэв. Хэлмэрч хархүү тэр бүхнийг эргэж тойрон хуруу бус хушуу нэмж талархана. Тэгж байтал хэдэн хархүү том том цагаан алчуур мөрөн дээрээ тохон гол руу явлаа. Чүлтэм хэлмэрчээс,
-Цаадуул чинь усанд үүчих вий хэмээн сануулах аятай асууваас хэлмэрч,
-Алзахгүй ээ, эд усанд загас жараахай л гэсэн үг гэв.
-Би мангадуудыг хуурай газрын загас гэж сонссон, тэгтэл ноднин нэг өгөр тархи Туулд явчих шахсан шүү. Үнхэлцэг хагалчих дөхсөн гэсээр хөхрөхөд түүний дэлбэгэр хоёр чих хөдөлж байсан гээч.
-Тэр нь ч гайгүй биз. Харин халуун чулуу хазчих хүн ч эдэн дунд бий, хорхог боодог гэдгийг мэдэх биш. Таныг энэ нарийн хоолны ганц мэргэжилтэн гэж манайхан ярилцдаг юм гэсээр хэлмэрч хархүүг өгүүлвээс Чүлтэм өөрийгөө сүрхий тоон,
-Би юу базаахав, чёрт. Түүхий мах зулгаалгаж гэдэс дотрыг нь үймүүлчихгүй юмсан гэв. Балжмаа хэдэн үнээгээ сааж, түрүүний хар хүүхэн үхэр тугалыг нь үргээчих шахан түүнийг тойрон хүн байтугай нь мэдэхээргүй хэлээр шулганан царгиа хөх инээд нь Туулын шугуйгаар тарна. Чүлтэм түүнийг хэсэг ажсанаа,
-Энэ саваагүй хүүхэн манай Балжмааг юу гээд л ээрүүлдээд байна даа гэж хэлмэрчээс тандав. Мөнөөх хархүү “Танай хүнийг л магтаж байна. Таныг дурлаж суусан уу гэж байцааж байх шив дээ” гэсээр тэнгэрийн хаяа ширтэн инээвээс Чүлтэм зугаатай хөхөрч “хуцдаг чөтгөр вэ, бид харин хэрэлдэж суусан юм” гэж чин шударгаар хэлснээс өөр үг нэмсэнгүй. Ажаад байхад дотроо дургүй биш бололтой цаанаа л бардам харагдана.
-Энэ тэгээд хаанахын хар болж таарч байна гэж Чүлтэм асуув.
-Баруун Африкийн Сьерро гэдэг голоор нэрлэсэн нэг улсын дуучин байгаа юм. Их нэртэй дуучин, манай Насанхорол л гэсэн үг гэвээс Чүлтэм “паа” хэмээн уулга алдаснаа цаанаа бахтай,
-Лут амьтан байх нь. Нэг их хэл мэддэг юм шиг манай самганыг эргүүлдээд гэхдээ Чүлтэм мөнөөх бүдүүн хар хүүхнээ шохоорхон харав. Тэр хэлэмгий доломгой хүүхэн түүний нүдэнд дасч байгаа бололтой “эд оройжин дуулж хуурдах уу?” хэмээн лавлав.
-Нижигнүүлж өгнө биз, сайхан юм болно оо гэж Самбар хэмээх сонин нэртэй хэлмэрч тачирхан үсээ арагш илэн модны тайрдсаар хийсэн сандайлга дээр сууж Чүлтэмийн мөнгөн тоногтой буриад гаансыг эргүүлж тойруулан сонирхов.
Тэд оройжин бужигнаж, мөнөөх бүдүүн хар хүүхэн ийм бадриун бүсгүй хүнийх гэхэд гайхмаар цээл тунгалаг хоолойгоор биширч залбирам дуулж бүжиглэн бусдыгаа хөгжөөв. Эцэс сүүлдээ бүр өөриймсөн Чүлтэмийн дөрвөн талт хуучин тоорцгыг мярнуусан үст толгой дээрээ овойлгон тавьж Балжмааг тэвэрч ирээд хэсэг уянгалуулан дуулав.
Чүлтэм “энэ хар хүүхний хажууд манай Балжмаа шал банзан цээжтэй юм байна. Тэр хар басганы хоёр хөх цэлхэлзээд манай мууг цохиж алах нь л дээ” хэмээн дотроо зугаацан өөртөө бахтай хөхөрч суув. Газар газрын хүний бие галбир, ааш араншин, дуу хуур сонин юмдаа. Энэ бодвол тэр газраас энэ хүртэл ирэхийг бодоход тэндээ амаргүй эд байж таарлаа гэж Чүлтэм элдэв хоёрыг эргэцүүлнэ. Бусад нь ч бас чамгүй л дуулж хуурдсан гэвч тэр хар хүүхнээс илүү гарах нь юу л болов.
Маргааш нь тэд бага үдийн алдад хөдлөв. Хар хүүхнийг Лосе Жигида гэдэг аж. Лосе Чүлтэмийн хуучин бүрхийг дурсгал болгон авч явна гэж сандаргав.
-Наад хүүхэн чинь хүний хөлстэй малгайд хүртэл шунаад, өгөр туучий байна даа гэж Чүлтэм Самбарт хэлэв.
-Угалз хээ нь гайхмаар юм. Бас тэгээд сайхан үнэртэй гэж байна гэж Самбарыг өгүүлвээс Чүлтэм ялимгүй халзан духаа наранд гялалзуулан хөхөрч,
-Наад туучийдаа хэл. Хотоор дүүрэн ийм малгай байгаа. Хуучин малгай муухай, манай монголчууд бэлгэшээдэггүй юм гэж хэл. Ямар олигтой амьтан хүний хөлстэй малгайд шунаж байдаг юм гэв. Самбар тэр хоёр гар хуруугаа гозолзуулан хэсэг хөхрөлдсөнөө,
-Лосе маань танд дурлачихаад байгаа юм байна шүү дээ гэвээс тэднийг харж зогссон Балжмаа бүр нэг бах тав нь ханав гэлтэй тун ч зугаатай хөхөрнө. Лосе үнэндээ нэг тийм үг хэлж Балжмаагийи аз жаргалтайг гайхаж байлаа. Балжмаа нөхөртөө,
-Дагаад явбал яв л даа. Би та хоёрт жилдээ ганц гүзээ цагаан тос өгч явуулж баймз хэмээн мөнөөх хар найзаа мөрөөр нь тэвэрч,
-Аваад яв, аваад яв би болно гэж түүнийг нь Самбар жаахан давс хужир нэмэн орчуулж Лосе Жигида ч Балжмааг чин сэтгэлээс тэвэрч айхавтар зузаан уруулаараа уруул дээр нь маш чанга үнсэн машиндаа орчихов. Балжмаа гарынхаа араар уруулаа арчлаа. Явдал замынхан баярлаж талархсанаа илэрхийлэн хөдлөв. Чүлтэм тэдний араас гар гозолзуулан гүйж,
-Хүүе наад сүгдээ хэл. Монгол хүний малгай нэг бол бурхныхаа өмнө, үгүй бол эзнийхээ толгой дээр явдаг юм гэж хэл хэмээн хашгирч тэр үгийг Самбар “гэрийн эзэн биднийг сайн яваарай” гэж байна, зочломтгой сайхан улс шүү хэмээн эвтэйхэн тайлбарлав. Балжмаа нөхрөө цаашлуулан “Тэр чигээрээ дагаад явчих чинь яагаав. Цаад хүүхэн чинь хойтон дахиад ирнэ гээ биз дээ, түүнийг харахаараа улайдсан чулууг нүцгэн гараараа атгачих гээд чи мөн их хөл алдав аа, хар ч гэсэн харийн хүн сонин байж мэдэх юм шүү” гэж үгээр идэн, Чүлтэм хариуд нь ширэв татан,
-Аядагтий, шиний ижил завхай эм гэвээс Балжмаа залуудаа гаргаагүй хорон инээдээр хоёр дэлдгэрийг нь маажин,
-Өө хөөрхий бүр ийм дээрээ тулаа юу. Очиж тэр тугалын хашаа янзал, хөрөө сүх энэ байна. Эр хүн гэдгийг чинь сая л харлаа чааваас гэвээс Чүлтэм түүнийг хяламхийснээ гадаа хаясан хангинуур сүхээ шүүрч хашааныхаа зүг орооны бух дагасан бяруу шиг тээхэлзэн алхав. Чингэхдээ “Шамай мууг галав юүлсэн ч тэсэхээр хашаатай болгоод өгнө өө, гайгүй. Тэхэд энэ өгөр самган хөлийн авдраа ухахгүй хаашаа зайлах юм, ганц морин шилтэй юмаа хүн олохгүй юм шиг нууж аминаасаа илүү харамлаж байгааг нь” гэж өөртэйгээ ярьж Балжмаагаар доог хийж явав.
Орой гэхэд тэдний тугалын хашаа жинхэнэ эзэнтэй айлын эдлэн хөрөнгө шиг болсон байв. Чүлтэм аж амьжиргаандаа бузгай танагтай ч аливаа юманд гар хүрэхээсээ өмнө халгаж холхин сүржигнэдэг зантай, нэг хөдөлсөн байхад хэний ч санаанд нийцэх юм хийдэг зантай нэгэн бөлгөө.
Нас ахих гэдэг аливаад халгаа болдог бололтой.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэв Санж )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 424 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-117.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3593

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-077.JPG
Хэмжээс: 600x450 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3531

зотон тос 40х51 см
Хэрлэн гол
Хэмжээс: 600x483 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5756


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn