Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үлгэр 		 Үлгэр: Ханс Кристиан Андерсен : Чүдэнз худалдагч охин
Оруулсан admin on 2008-12-06 06:26:51 (10132 уншсан)


Цас манаран, оройн харуй бүрий улам харанхуйлан байсан тэр үдшийн хүйтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан хэрэг шүү дээ. Ийм хүйтэн харанхуй цагаар хөл, толгой нүцгэн гуйранч, бяцхан охин гудамжаар гэлдрэн явав. Үнэндээ гэрээс гуталтай гарсан боловч хэтэрхий томдсон хуучин шаахай нь хөөрхий охинд тийм их тус болох байсан гэж үү. Энэ шаахайг урьд нь охины ээж өмсч байсан гэж бодвол хэр зэрэг том байсан нь аяндаа тодорхой болно биз дээ.Хар хурдаараа давхин явсан хоёр сүйх тэрэгнээс айж, зам хөндлөн гүйж гарахдаа өнөө муу шаахайгаа унагачихжээ. Шаахайныхаа өрөөсөнг эрээд цөхөөд олсонгүй. Нөгөөхийг нь танихгүй хүүхэд булааж аваад алга болов. Хоёр хөл нь даарсандаа хөхийж мэнчийгээд, улаан юм болжээ. Хуучин хормогчны халаасанд хэдэн хайрцаг чүдэнз хийсэн байх бөгөөд нэгийг гартаа барьж, бүх л өдөржин яваад ганц ч хайрцаг чүдэнз зарсангүй, даан ч гаслантай ажээ.Мөрөө бүрхэн намирсан сайхан мушгаа шаргал үсийг нь цасан ширхэг дарах нь үзэмжтэй боловч одоо түүнийгээ сайхан гэж яахин мэдэх билээ.
Гэгээвч бүхнээс гэрэл цацран гудамжинд явахад шарсан галууны сайхан үнэр ханхална. Шинэ он болж байгаа учир аргагүй шүү дээ. Хөөрхий охинд юу эс бодогдох вэ дээ. Тэр гэртээ харих замд нь байдаг мөргөцгийг арай гэж олжээ. Тэнд хөлөө атиран суулаа. Хүйтэн ч улам чангаран, гэртээ харих тун хэцүү байлаа. Ганц ч чүдэнз зараагүй, ганц ч зоос олоогүй болохоор ингээд харивал эцэг маань зодно гэж мэдэж байлаа. Тэднийхэн хагархай хананыхаа зай завсрыг бүс даавууныхаа тасархай, сүрэл өвсөөр чигжин, хаанаасаа бол хаанаасаа салхи сийгсэн хонгилд аж төрдөг тул гэртээ харилаа ч гэсэн адилхан даарна гэж бодож байв.
Гар нь бүр бээрч орхижээ. Өчүүхэн чүдэнзний цог гарыг нь бүлээцүүлж яаж чадах вэ. Юу ч гэсэн чүдэнз зурж, гараа бүлээцүүлье гэж зоригложээ. Нэг ширхэг чүдэнз зүрх гарган аваад зурвал дүрсхийн асаад тун ч таатай байв. Чүдэнз жижигхэн лаа мэт гэрэл гарган асч, охин гараа ээн байлаа. Охины нүдэнд цагаан бүтээлгээр бүтээгээд үнэт шаазан эдлэл өрсөн ширээ бүхий тасалгаа үзэгдэн ширээн дээр нь сайхан үнэр ханхлуулсан шарсан галуу, алим чавгаар алаглуулан дүүргэсэн таваг харагдав. Гэнэт бүр ч гайхалтай юм боллоо. Өнөөх галуу нуруу руугаа шаасан хутга сэрээтэйгээ босч, ухасхийн шалан дээгүүр гуйван дайван гүйв. Галууг ядуу охин руу ирж явтал гай болж чүдэнз унтраад охины өмнө нэвтрэн гарах аргагүй хүйтэн зэгэл хана бахь байдгаараа байж байлаа.
Охин дахин нэг чүдэнз зурав. Тэгтэл Христосын мэндэлсний өдрөөр засдаг үзэсгэлэнт сайхан чимэг гялалзуулсан сүлд модны өмнө сууж байлаа. Түүний чимэг нь тэр нэгэн баян худалдаачны байшингийн цонхоор харсан сүлд модны чимэг чимэглэлээс илүү сүртэй, сайхан, үзэмжтэй байлаа. Гацуурын ногоон мөчир дээр мянга мянган гэрэл ярайн, дэлгүүрийн үзмэрийг чимэн байдаг өнгө өнгийн зураг, чимэглэл охины өөдөөс ширтэв. Нэг бяцхан жаал хүрч ирээд гараас нь барьж автал чүдэнз унтрах нь тэр. Гэрэл нь улам улам дээшээ болсоор гэнэт тодхон галалзах од болон хувираад одны нэг гэрэлт мөр үлдээн, тэнгэрт харвав. Нас бараад тийм их удаагүй энэ орчлон дээр охиныг бусдаас хайрлаж байсан эмэг эх нь од , харвахад "Од харвахад нэг хүн бурхан болдог" гэж хэлсэн болохоор "Хэн нэгэн үхлээ дээ" гэж бодов. Охин дахин нэг чүдэнз хананд зуртал эргэн тойрныг нь мэлсхийтэл гийгүүлэх гэрэл гэгээний дундаас дөлгөөн болоод хар нүдтэй, энэрэнгүй бөгөөд энхрий хайртай эмэг эх нь гарч ирэв. Охин тэр даруй, "Эмэг эх минь намайгаа аваач дээ. Намайгаа аваач. Чүдэнз унтрах л юм бол түрүүний халуун пийшин шиг, түрүүний амттай сайхан шарсан галуу шиг, түрүүний гайхамшигтай гоё сүлд мод шиг замхарна шүү дээ. Намайгаа бушуухан аваач" гэж хашгирав.
Эмэг эхийгээ байлгаж байхын тулд охин хайрцагт үлдсэн чүдэнзээ хурдан хурдан зурсаар байлаа. Чүдэнз дүрсхийн асаад өдрөөс ч илүү гэрэлтэй болж байв. Эмэг эх нь хэзээ ч ийм сүртэй сайхан байгаагүй байжээ. Охиныг гэрэл гэгээ, баяр баясгалангаар гийгүүлэн, гар дээрээ өргөхөд хоёул өндрөөс өндөрт хөөрөн хөөрсөөр өлсч цангадаггүй, хүйтэн болдоггүй, айх аюулгүй оронд хүрэх нь тэр...
Жавартай тэр өглөө гэртээ харих замд нь байдаг өнөөх мөргөцгөөс охиныг олов. Хацарт нь улаан туяа татан, уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч нэгэнт амьсгалаа хураасан байлаа. Хуучин жилийн сүүлчийн өдөр хөөрхий охин ийнхүү өөд болжээ.
Шинэ оны наран чүдэнз худалдагч охины амгалан цогцсыг гийгүүлнэ. Тэрбээр бараг бүтэн хайрцаг чүдэнз зурсан байв.
-Охин дулаацах л гэж дээ гэлцэнэ. Гэвч ямар гайхамшигтай юм үзсэнийг, ямар сайхан ертөнцийн дотор эмэг эхтэйгээ хамт шинэ оныг угтсаныг нь хэн ч мэдсэнгүй.



( Сэтгэгдэл бичих? | Үлгэр | Оноо: 10/2 | Үлгэр )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 84 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-016.JPG
Хэмжээс: 600x450 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5640

Хавар 2007
IMG_1103.jpg
Хэмжээс: 600x800 202k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4921


art_03.jpg
Хэмжээс: 600x353 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5094


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn