Миний бодлын цаана өнгөрсөн он жилүүдэд Ихэр бор толгодûн дунд хүй дарсан дагшин газар бий Их сэтгэлийн тэнхээгээр намайг өлгийдсөн өдрүүд бий Ингэн туйлаадсаар тоглоом урлуулнН гэж уйлсан тэнэглэл бас бий Ирэхгүй холын аянаас аавыгаа хүлээсэн зовлонт өдрүүд бий
Миний бодлын цаана өнгөрсөн он жилүүдэд Том хүн болно гэж хэрсүүжээд ижийгээ хайрласан ухаарал бий Томоогүйтэж зовлонгийн ачаа нэмэхээ больсон тэвчээрийн хүлээс бий Тэргүүнд нь буурал суухтай зэрэгцэж ачийг нь тэврүүлэх бодол бий Тэгтлээ их яарахын бас нэгэн нууцхан шалтаг надад бий Миний бодлын цаадах өнгөрсөн болоод өнөө цагт Дэрвэн сормууст гоо охид хайрын тухай ярьсан үлгэр бий Дэрэн дээр минь хатаж гандсан олон сарнай бий Дэргэд чинь насаараа амьдарна гэж амалсан ганц л бүсгүй бий Дээлэн цаанаас нь түрж өндийх алаг үрийн минь заяа бий Миний бодлын цаадах ирээдүйд ээ Зөндөө зөндөө аз жаргалтай гэрэлт жилүүдийн түүчээ бий Зөрүүд ариншингаас минь болсон өргөс шиг өдрүүд бий Зовлонгоо угааж тайтгарах гэж очих газар бас тэнд бий Зорьсон бүхнээсээ урвах зам гэж харин надад үгүй Миний бодлын цаадах он жилүүдэд...