Үг Ү.Хүрэлбаатар Хөгжим: Г.Жаргалсайхан Дуучид: Х.Болормаа, Алтанцэцэг, Бат-Эрдэнэ, Батмэнд
Алдуурсан унага шиг алсыг зориход Алчуур шиг даллан үлддэг Эрдэм сураад эргээд эргэхэд Ээжийн хайраар угтан тосдог
Хан Тайширын домогт нуруу Халтар манан уулсын орон Хаан суудалт Алтай хот Хайрын аргамж – миний нутаг аа
Насаараа уяатай нутгаа шүтэхэд Наран саатаж үдлэн өнждөг Үлгэр домгийн туульс хайлахад Үлэмжийн жаргал намайг ивээдэг
Хан Тайширын домогт нуруу Халтар манан уулсын орой Хаан суудалт – Алтай хот Хайрын аргамж- миний нутаг аа
Хүйс хүйсхэн салхин сэвшихэд Хүйсийн говь нь зэрэглээтэн байдаг Хүрэн толгойн сүүдэр хүйшлэхэд Хөглөгөр уулсын хөөмий эгшиглэдэг
Гоёо мангир нь зэрэгцэн ургадаг Говь, алтай нь хослонхон байдаг Цэлгэр тал нь уужран алсардаг Цэнхэр тэнгэр, нарны хот оо
Хан Тайширын домогт нуруу Халтар манан уулсын орой Зүүдний мөнгөн – Алтай хот Зүрхний аргамж- миний нутаг аа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor034.jpg Хэмжээс: 600x429 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4273
zam-028.JPG Хэмжээс: 600x450 136k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4113
B3-025.JPG Хэмжээс: 600x463 75k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5610
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: