Киев хот. Туулайн бөөр мод ойгоосоо шарлан унжаа уд намрын бороонд уйлан хайлж шувтан улиангар болзоонд арван наймт шиг цэмцгэрхэн цүүрийгээд барагшин гудамж хурын усанд угаагдан толийно. Тэнгэрт бөөн бөөн үүл язмагтан бужигнахуй сэтгэл бас түүнийг даган үймэрч халаг алдмаар уйтгартай намрын өдрийг эхэлнэ. Эх нутгийн минь дээгүүр зэл зэлээрээ ганганан нисдэг холын шувуудыг энэхүү үүл бужигнасан тэнгэрт үгүйлэн , ай ойдоо буцаасай гэж адган бодно. Хүйтний сүүдэр цонхонд унаж өрөөн доторх бүхий л юм өнгө алдан гагцхүү сэтгэл зүрхийг минь эзэмдсэн хонгор бүсгүйн цолмон нүд ширээн дээр тавьсан зураг дээрээс үл сааран тормойно. Дээвэр дээрээс дусаал гоожихуй , барагшин дээр шажигнан дуслах нь сонсогдох бөгөөд Полевая гудамжаар хааяахан явж өнгөрөх хөлийн чимээ товор товор гээд тун содхон. Константин Паустовский өгүүллэгийг уншиж байгад нүдэндээ нулимстай унтахад минь Христиан Андерсены үлгэр шиг бага нас минь зүүдлэгдэж ,Мөнхийн булгийн эрэг дээр эрвээхэйтэй хөөцөлдсөөр нэг мэдэхтэй олон хурга,нугасны дэгдээхэйтэй холилдон тоглоно. Нэгэн улаан хошуут дэгдээхэй “Мисээр хэлээр чал чал чалчих” бөгөөд Горькийн Пе пе Мөнхийн булгийн хүрэн чулуун дээгүүр “Миний итали орон,сайхан итали орон” гэж чулуунаас чулуунд үсрэн явахад ,би чулуу алгасан “Миний хүрэн цохио, Мөнхийн хүрэн цохио” хэмээн харайсаар Пе-пег гүйцэн очино. Гэтэл Пе пегийн дух хавтгай ажээ. Яагаад тийм юм бол доо гэж бодтол “ О мама миа”- гэж духаа алгадсаар байгаад хавтгай болгочихсон юм гэж дуулснаа санав. Тоглосоор нэг хартал хурганы дундуур ижий минь айсуй “Миний хүү , миний хүү” гэж дуудна. Ижий рүүгээ ухасхийгээд сэртэл хүүрэн дээр тавьсан Паустовскийн өгүүллэгүүд гулган ойчиж Пе пе итали руугаа хурга, нугас, ижий гурав нутаг руугаа гялсхийн шилжээд би л орон дээрээ цагаан адар ширтэн үлдэв. Чагнавал гудамжинд дусаал шал шал гоожиж, “ горячие пирошки с мясом , горячие, горячие…” гэх бүсгүй хүний сөөнгөдүү хоолой Полевая гудамжны эхнээс уянгалан сонсогдоно. Киев хот. 1966 он.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor050.jpg Хэмжээс: 600x416 91k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4464
Тал Хэмжээс: 600x296 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5244
khuv5-041.JPG Хэмжээс: 600x450 81k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3842
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: