Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Амарбаяр 	М	 Шүлэг: М.Амарбаяр : Эрийн тэнгэр
Оруулсан admin on 2010-09-28 20:46:35 (6169 уншсан)

Өдөржин давхиад чоно байтугай оготнын бараа ч харсангүй. Арваад жил ан хөөхөд ийм өдөр таарч байгаагүйсэн. Эрдэнэ ийн бодохуй бухимдал нь улам нэмэгдэв. Гаднаа тэрээр өөртөө ундууцсан дүр эсгэвч үнэн хэрэгтээ эхнэртээ уурлаад байгаагаа өөрөө мэдрээд байлаа. Өмнө нь зүв зүгээр л байдаг хүн, өнөөдөр өглөө гэрээс гарахад л юу болов гэмээр дургүйцэж хориглоод, элдэв юм хэлээд байсан.

" Өөдгүй  эм муу амласнаас л боллоо.  Түүнээс биш  Алагийн хөндийг огтолж, Баян хайрханыг  гуу жалгагүй нэгжчихээд байхад ганц боохой таарахгүй байна гэж юу байх вэ. Өмнө нь явдаг зам, авладаг газраараа л явлаа. Ганц хоёр чоно эртхэн унагаад буцья гэсэн худлаа боллоо. Бүрэнхий ч нөмөрлөө, хаашдаа оройтсон юм шөнө гэрэлд жаахан хөөж үзэхээс" хэмээн бодоод Эрдэнэ хамт яваа хоёртоо хэлбэл тэд ч дургүйцсэнгүй. Угаасаа захирлынхаа  үгнээс зөрөх мэдэл тэдэнд байх биш. Тэгээд ч замд гарснаас хойш л захирал гуай нь дуугаа хурааж өмнөх замаа ширтээд, нэг л бухимдангуй байгааг анзаарсан хойно элдэв  юм хэлж уурыг нь улам хүргээд яахав ч гэж бодсон биз, өдий болтол машин дотор яриа хөөрөө ч  өрнөсөнгүй, хөдөлгүүрийн чимээнээс өөр  дуу шуугүй анир гүм.   Жолооч туслах хоёрын хэн хэн нь   хурдхан шиг ганц чоно таараасай билээ хэмээн дотроо залбирч, өнөөдөр тэдний замд ганц ч амьтан таарахгүй байгаа нь тэр хоёроос болж байгаа юм шиг л зүрхшин бэмбэгнэж явлаа.  Наргиан наадамд дуртай, байнга сайхан загнаад байдаггүй ч гэсэн тэр бүр уурлаж түнтэгнээд дуугаа хураагаад байдаггүй захирлаа тэд ёстой л "найранд гурван дуутай, наадамд гурван даваатай, азтай хийморьтой  эр" хэмээн бодож явдгаас бус өнөөдрийнх шиг ингээд хүрлийчихээд байхыг нь төдий л олон хараагүй. Тиймдээ ч тэр үү өмнө нь хөгжилтэй, дуу шуутай явдаг байсан энэ л зам харгуйгаар яг л оршуулганд явж байгаа мэт чимээгүйхэн явж байгаа нь гайхалтай санагдана. Магадгүй машин нь олон солигдсон байх, түүнээс яг л энэ гурван хүн өнөөдрийн явсан энэ  Алагийн хөндий, Баян уулыг тойрон арваад жил ингэж явж байгаа билээ.

Тэр бүрийд ганзага хоосон буцсан удаа үгүй, тиймдээ ч Эрдэнэ захирлыг хийморьтой сайхан эр хэмээн бусад хүмүүс битүүхэн атаархаж ярилцдаг  биз.

Үнэхээр ч компанийн нь ажил үйлс  өөдрөг, ар гэр, ах дүүгийнх нь  амьдрал сайн сайхан.  Дээр нь Эрдэнийн уясан морьд улсын баяр наадам, томоохон наадмуудад голдуу дээгүүр хурдалж, эзнийхээ нэр алдрыг дуурсгана.

Хурдан морь, ан хоёр бол Эрдэнийн хамгийн дуртай "ажил" нь билээ. Арваад жилийн өмнөөс Эрдэнэ  морь уяж эхлэн,  энд тэндээс худалдаж авсан голдуу угшил сайтай морьд бүхий хоёр гурван азарга  адуутай болжээ. Харин ан сонирхох нь түүний дараагаас эхэлсэн юм. Эрдэнэ адуугаа хөдөө энэ л Алагийн хөндий, Баян уулын орчимд нэг сайн малчин олж маллуулан, байсгээд л хотоос гарч адуу малаа эргэх ажилтай болов. Мал уруугаа явах зам зуураа тэрээр үнэг чоно улаан  замд таарвал  хөөхөөс биш ингэж өдөржин шөнөжин хайж эрж явж, амьтан алтлаа ангийн хорхой тусаагүй байсан. Харин тэр нэг өвөл    овоо өндөр үнээр  авсан хонгор даагыг нь малчин нь чононд өгчихжээ. Дөнгөж намар нь  зүүн аймгийн тууварчингаас худалдаж авсан тэр даагыг дараа зун  уяж хурдлуулна, ямар ч байсан юм дуулгах вий хэмээн Эрдэнэ дотроо битүүхэн горьдон таамаглаж байсан юм.

-Яана аа захирал аа, намайг өршөөгөөрэй. Ийм л юм болчихлоо.  Намайг та яавал ч яа"  гэсэн үгээр угтсан малчнаа хараад Эрдэнийн уур хичнээн хүрсэнийг хэлэх юун. Адуучных нь бодож байгаачлан өндөр үнэтэй авсандаа гол нь биш гагцхүү нэг удаа ч болов сойж хурдлуулж, хэдэд давхихыг нь харах хүсэл шохоорхлоо дарж чадаагүйдээ Эрдэнийн уур цухал тийн хүрч, олигтой сайн харж хариулаагүй малчин, очиж очиж хонгор даагыг нь олж идсэн хээрийн амьтан хоёрыг хэн хэний нь болгоод өгмөөр  санагджээ. Тэгэхэд анх удаа Эрдэнэ зориуд хэрэг болгож, цаг заваа үрэн чонын авд явжээ. Нутгийн залуусаар Баян уулын жалга сархиагийг самнуулан үргээлгэж, гурван ч боохой нухаад Эрдэнийн хонгор даагандаа харууссан уур цухал арайхийн намдсан юм.  Түүнээс хойш Эрдэнэ хөдөө мал уруугаа явах бүрдээ нэг хоёр хоног  ан хөөж, чоно намнадаг ажилтай болжээ. Хичнээн амьтан нухсаныг одоо мэдэх ч юм алга, арваад жил боломж гарвал  долоо хоног бүр амралтын өдрүүдэд ингэж явсан, явах бүрийд ганзага хоосон буцсан удаа үгүй гээд бодвол Эрдэнийн алах чонын тоо бараг дууссан баймаар. Магадгүй дуусчихсан болоод ч өнөөдөр ингэж олз хийморгүй яваа биз. Гэвч Эрдэнэ тэгж бодсонгүй, хээрийн чоно дуусчихна гэж баймааргүй юм, муу амалсан  авгайгаас боллоо" хэмээн бухимдаж явлаа. Уг нь  эхнэр нь түүнийг хөдөө гадаа явж, адуу малаа эргэх, ан ав хөөцөлдөхөд өнөөдрийнх шиг тэгэж уурлаж үглэж байсан удаагүй. Эрдэнэ байсан байгаагүй компани, үйлдвэрийн ажил явдгаараа  явж, олдог ашиг орлого нь орж л байх хойно "эр хүн  салхинд гарч хийморио сэргээж яваад ирнэ биз" л гэдэг байсан хүн. Өнөөдөр л яасан юм,

- Чи юу дутлаа гэж дандаа хээрийн амьтанруу буу шагайж, гэр орноо орхин хэд хоногоор явж байдаг юм. Амьтан алах юу нь сайхан байгаа юм бэ? Арьсыг нь тушааж мөнгө олох гээ юу. Тэгвэл өнөөдөртөө бидний амьдрал болж байна. Гай болж дампуурч сүйрчихдэггүй л юм бол энэ хоёр хүүхдэд ч гэсэн идэх хоол үлдэнэ”  гэж ирээд л учиргүй уурлан үглэжээ. Эхнэрийнхээ ийн аяглахад Эрдэнэ жаахан гайхан алмайрсан ч удалгүй

- Үгүй ээ, юу болчихов. Зүгээр л байдагсан. Өчигдөр ажил дээр манайхан жаахан уурлуулахаар юм хийж дээ" гэж бодоод л гарчээ. Гараад л явдаг замаараа явж, Алагийн хөндий, Баян уулыг бүтэн тойрч, өдөржин уулын орой хэсч  дурандаад ганц чонын бараа олж харсангүй. Бараг л дөнгөж хөдлөнгүүтээ л үүрээр Алагийн хөндийд түрүүч нь  таардаг боохойнууд өнөөдөр газрын гаваар орчихсон мэт бараа туруугүй.

-Чоно гэдэг амьтан ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү тэнгэртэйдээ алагддаг гэдэг. Өмнө нь би чоноос илүү хийморьтой явж. Харин өнөөдөр чоно надаас илүү тэнгэртэй байгаа даг аа!

Машины гэрлийн үзүүрт  хоёр улаан оч харагдаад өнгөрөх шиг болоход Эрдэнэ бодлоосоо ангижирлаа.   Анд явж дадсан жолооч ч тэр зүг машинаа эргүүлж, нэмэгдэл гэрлээ цэлсхийтэл асаавал нэгэн чоно тэдний замыг хөндлөн огтлон шогшиж  явснаа араас нь хурц гэрэл тусахад сая л хэрэг бишдсэнийг мэдэв бололтой гэрлээс гарахаар сунан харайж эхлэв. Машин хурдаа улам нэмж, өмнөө сунах чононд хариугүй тулан очиход Эрдэнийн өнөө уур цухал, элдэв бодол бүгд мартагдаж, гагцхүү өмнөө сунах тэр саарал амьтныг  алдалгүй буудахаас өөрийг бодохоо болив. Машин Эрдэнийн талаар чонотой зэрэгцэх ирэх шахамд  буу тасхийж, чоно ч огло харайснаа годройтон уналаа. Эрдэнэ буугаа барьсаар машинаас буувал чоно арай ч үхээгүй бололтой, цааш харан хэвтсэн хэрнээ хүний зүг толгойгоо эргүүлчихээд шүдээ ярзайлган архирана. "Таарахгүй байх чинь яагаав, миний хийморь чинийхээс арай илүү хэвээр  байна даа" хэмээн дотроо бодсоор шархтай хээрийн амьтан уруу  дөхөж очсон Эрдэнэрүү чоно гэнэт үсрэн аслаа. Босож чадахгүй хэвтээ амьтныг тэгнэ чинээ санаагүй явсан Эрдэнэ яаж ч чадсангүй, өмнөө бэлэн зэхээстэй явсан бууныхаа гохыг  дарж ч амжсангүй. Хээрийн амьтны халуун амьсгал нүүр өөд нь төөнөхөд өглөө харуй бүрийгээр гэрээсээ  гарахад  эхнэрийнх нь  дургүйцэн үглэж байсан санаанд нь зурсхийгээд өнгөрлөө. Энэ өдөр чоно тэр хоёрын хэнийх нь тэнгэр илүү байсныг тэрээр даанч  бодож завдсангүй.



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Амарбаяр М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 43 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
IT парк
Хэмжээс: 600x450 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4188

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-176.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4237


IMG_1078.jpg
Хэмжээс: 600x884 221k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3989


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn