Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Амарбаяр 	М	 Өгүүллэг: М.Амарбаяр : Хар бөмбөг 
Оруулсан admin on 2010-09-28 21:25:29 (6245 уншсан)

Түвшин гэрийн зүг гунигтайхан алхаж явлаа. Замын хажуугаар алхаж яваа түүний дэргэдүүр хаа нэг хөлсний тэрэг өнгөрөхдөө хурдаа хасч, жолооч нь явах уу гэсэн байртай цонхоороо сайтар гэгч ажиглана. Шар өнгөтэй жижиг тэрэг мөн л энэ маягаар хурдаа хасч, хэсэг зуур зэрэгцэн явсанд Түвшин,
-Үгүй ээ, суухгүй “ гэсэн дохио болгож гараа савчаад алхахдаа уур нь бүр ч их хүрч байлаа. Хармаандаа сохор зоосгүйг мэдсэн юм шиг зөрсөн тэрэг болгон зогсож, орилоо Баасангаас ч илүү уур цухлыг нь хүргэнэ.

-Яадаг тэнэгүүд вэ? Орилоо Баасантайгаа цуг далд ор” гэж өөрийн эрхгүй цухалдан хараагаад Түвшин гэнэт ганцаараа ярьснаа анзаарч, эргэн тойрноо ажвал ашгүй ойр тойрон хүн амьтан нэгээхэн ч үгүй.

Нээрэн ч шөнө дунд өнгөрч  байхад түүнээс өөр ингээд харьж явдаг хүн тийм ч олонгүй л болов уу. Гэхдээ мэдээж түүнтэй хамт тоглодог хэд бол өдийд л харьдаг л даа.

-Үгүй ээ, нээрээ ёндоогүй байна шүү. Орилоо Баасанд ингэтлээ дээрэлхүүлж, хармаагаа хоосортол хожигдоод зогсохгүй үгээр идүүлж, хор шараа  маажуулах ч гэж. Ёстой нүдээ аниад цохиход орохоор бөмбөгийг  хүртэл алддаг байна шүү. Арай ч дээ” хэмээн бодох тусам уур нь хүрч, бас өнөөдөр хамаг аз, хийморийг нь аваад явчихсан хувь тавиланд гомдох ч шиг.

Арваад жил биллиард тоглож, найз нөхдийнх нь  хэлдгээр бараг мэргэжлийн болсон хүн өнөөдрийнх шиг ийм муу тоглоно гэж байх уу.

-Аз намайг ивээсэнгүй, түүнээс биш яагаад ч ингэж муу тоглох ёсгүй. Болдоггүй юм гэж байдаг юм байж ээ” гэсэн бодол төрсөн ч тэрээр нэг л тайвширч өгөхгүй байлаа. Хамгийн сүүлийн хар бөмбөг яг нүхнийхээ амсар дээр байсан. Хэрчээ Түвшин гэж алдаршсан, хэр баргийн аавын хүүд хожигддоггүй сайн тоглогч байтугай дөнгөж биллиард гэдэг тоглоом заалгаж байгаа хүн ч цохиод авчихаар тийм боломжтой “шаар” байсан. Хагас сая төгрөг халаасанд орчихлоо хэмээн бодохуй Түвшингийн зүрхний цохилт түргэсэж, бушуухан л тэрхүү хар бөмбөгийг нүхэнд нь цохиж оруулаад, алдсан мөнгөө  буцааж авах, бас дээрээс нь өнөөдөржин бөөн баяр хөөр болж, урьд урьдынхаасаа ч илүү хоржоонтой орилж хашгирсан  орилоо Баасангийн царай хэрхэн барайхыг харахсан гэхээс зүрхний цохилтоо арайхийн дараад  цохитол бөмбөг нүхний амсар дээр хэд эргэлдэснээ уналгүй тогтчихсон билээ.Тэгэхэд орилоо Баасангийн хөөр болж, хашгирч орилсоныг юу гэхэв.

“Орилоо Баасангийн од гийсэн өдөр байна.Алив тэр мөнгөө. Хагас сая төгрөг хожсон хүн байна даа. Нөхөдөө дайлна аа. За юу ууцгаах вэ” хэмээн Баасан онгирч, биллиардны танхимд байсан хүмүүст архи,  шар айраг  авч өгч эхэлсэн. Мөнгөө  алдаад царай нь хүрлийж, хөмсөг зангидсан Түвшинд тэрээр,

“Хэрчээ Түвшинг хожиж, түрвийвчийг нь хоосолно гэдэг хэр баргийн аавын хүүд олдох завшаан биш шүү. Миний найз уурлаагүй биз дээ. Мөрийтэй тоглоом гэдэг чинь авч өгдөг эд шүү дээ. Найз нь дайлна аа, юу уух вэ. Идээ эзнээ танихгүй гэдэг дээ” хэмээн, улам ч чангаар хэлэхэд  Түвшин хариугүй дэлбэрэх шахлаа. Гэсэн ч тэр биеэ барьж,
-За чи битгий ингэж юм үзээгүй царайлж бай. Таван зуун мянган  төгрөг хожчихоод юун их юм болдог юм. Ямар  таван сая төгрөг авчихсан биш” гээд инээх гэсэн ч нэг л бүтэлтэй болж өгсөнгүй. Тэнд байсан хүмүүс бүгд л “орилоог” магтан хөөргөж, урьд өмнө нь Түвшинг бусдын мөнгийг хармаалж байхад дөвийлгөн магтаж байсан шигээ Баасантай гар барьж, баяр хүргэн нялуурцгаахад  Түвшингийн дургүй хүрч,

-За за, явлаа. Дараа даагаа нэхнээ” гэчихээд шууд гарсан юм. Шөнийн харанхуй түүнийг угтахад гэр хүртэл нэлээд зайтай гэдгээ санаж,

-Эргэж ороод орилоо Баасангаас ядаж таксины мөнгө авья. Таван зуун мянган төгрөгөө алдчихаад таван зууг авахад юу нь болохгүй байна “ хэмээн бодогдсон ч Түвшингийн хөл хөдөлсөнгүй.  “Орилоогоос мөнгө гуйхгүй юм шүү” гэсэн шаралхуу бодол түүнийг гэрийн зүг хөтөлж, хоёр зээрдээрээ  зам хороож яваа нь энэ.

Өмнө нь авч, өгч, алдаж хожиж байсан удаа бишгүй. Гэхдээ л өнөөдөр яагаад ч юм Түвшинд нэг л гунигтай байлаа. Одоо ингээд хариад очиход түүнийг хүйт даасан гэр угтана. Хань ижил, үр хүүхэд  байх биш. Гэрт минь  хүлээж суугаа хүн байхгүй  шүү дээ гэхээс алхаа нь  өөрийн эрхгүй саарч, харанхуй, эзгүй шөнийн гудамжаар дахиад ч жаахан алхмаар. Түвшин гэртээ дөнгөж оруут, гэрлээ ч асаасан юмгүй шууд л орон дээрээ унаад өглөө. “40-40 дугаартай хар жийп” хэмээн хошигнон нэрлэдэг гутлаа ч тайлсангүй. Юунд ч юм гомдол төрж, орон дээрээ толгойгоо салаавчлан хэвтэв.

Юун дээр, юун дээр би алдав” хэмээн тэрээр өөрөөсөө асууж, сэтгэлд нь аман дээр тогтчихоод нүхэндээ ороогүй хар бөмбөг, орилоо Баасан, орилоог хөөргөн магтах хүмүүс үзэгдэнэ. Чихээ таглаж нүдээ анивч Баасанг дэмжиж хашгирч байсан тэр хүмүүсийн дуу сонстож, үйл хөдлөл нь нүдэнд нь харагдана.
-Тэр муу согтуу Догоо хүртэл “орилоо”-г дэмжээд, намайг бөмбөг алдахаар баярлаад гүйгээд байж гэнэ. Чамд би бишгүй дээ л нэг архи пиво авч өгч байсан. Өөдгүй амьтан бэ?За яахав, чи дахиад надаас юм ууна аа?. Горьдохын ч хэрэггүй” Бараг ганцаараа ярин алдаад хорссондоо түй хэмээн нулимав. Бодох тусам өөрийг нь хожиж мөнгийг нь авсан Баасангаас илүү танхимд Баасанг дэмжин хашгираад байсан хамт биллиард тоглодог хэддээ уур нь хүрч байлаа.

-За яахав дээ, би дандаа л хожиж байдаг болохоор хэн л надад дуртай байв гэж. Цаанаа бол дургүй л байгаа ш дээ. Тэр нь ч өнөөдөр харагдаж байна” гэж бодсон хэр нь Түвшингийн уур тайлагдсангүй.  Яагаад ч юм нэг их ганцаардсан мэт сэтгэгдэл төрөхөд “Тэр муусайнтай хамт тоглохоо л больчихьё” гэсэн бодол түүнд төрлөө. Харин  хэдэн хормын дараа бүр тэр даруйдаа  буцаж очиж тоглоод, орилоо Баасанг хожиж, Баасанг дэмжиж гүйгээд байсан хүмүүсийн амыг асуумаар ч санагдана. Гэвч маргааш өглөө болохоор танилуудаасаа мөнгө зээлэхгүй бол хармаандаа сохор зоосгүй болсноо санаад унтахаас өөр гарц байхгүй болсныг ухаарч, бодолдоо дарагдан хэвтлээ.

-Биллиардны бөмбөгөөр яривал согтуу Догоо хэн юм бэ? Хамгийн бага оноотой улаан бөмбөг л биз дээ”. Байнга архи уусаар, хамар нь хүртэл улайчихсан. Яг улаан бөмбөг л дөө.

-Байз байз, улаан бөмбөг өөрөө нэгхэн оноо ч улааныг  авсаны шагналд  бусад бөмбөгийг цохиж оноо авах боломжийг нээдэг. Тэгэхээр улаан бөмбөг чинь хамгийн оноо багатай биш, харин хамгийн их боломж нээдэг бөмбөг юм байна. Тэгвэл шагнал ч дагуулдаггүй, хоёрхон оноогоор хэмжигддэг шар бөмбөг Догоод яг таарна.  Өнгө нь ч шар. Улааныг үзэж урвадаг, шарыг үзэж шарвадаг шарвагануур шар Догоо гэе.

Ийн бодоод Түвшингийн сэтгэл арай л тайвширлаа. Тэгээд тэр цааш нь биллиардын хэдээ, найз нөхдөө биллиардны ширээн дээрх бөмбөг байвал ямар өнгөтэй, хэдэн онооны бөмбөг байх вэ гэж үргэлжлүүлэн бодож эхлэв.

-Орилоо Баасан бол яахав дээ, согтуу Догоогоос арай дээр, гурван онооны ногоон бөмбөг шүү дээ. Бусдын мөнгийг шулах гээд л ногоон нүдээ эргэлдүүлээд, шүлсээ үсчүүлээд явж байдаг амьтан. Авьяас чадвараараа ч, амьдрал ахуйгаараа ч тэр бол яг л гурван онооноос дээш гарахгүй нөхөр.  Магадгүй сургуульд байхдаа ч бас эх орны алтан гураваас салдаггүй сурагч байсан байх. Хэрвээ хүнийг нийгэмд эзлэж байгаа суурь, бусдад үнэлэгдэх үнэлэмжээр нь нэгээс долоон онооны хооронд дүгнэвэл найз нөхөд нь Баасанд гурав л тавина гэдэгт Түвшин огт эргэлзсэнгүй. Яагаад ч юм өөрийнх нь өгч буй тодорхойлолт, алтан дундаж гурван оноо Баасанд бүр нэг тохирсон мэт санагдаад байлаа.

Тэгвэл хамгийн өндөр оноо авчирдаг хар бөмбөг хэн бэ? Хаа нэг ирдэг, ирэх бүрдээ хожигдлоо энэ тэр гэж нэг их харамсдаггүй, бөөн бөөн мөнгө гарган хамаа намаагүй тооцоо хийчихээд явдаг өндөр Болдоо хар бөмбөгтэй тэнцэх үү? Гүдэсхэн, нүнжигтэй эр шүү бас гэж бодсон ч хамгийн дээд онооны хар бөмбөгтэй биш харин түүний дараагийн оноо болох ягаан, эсвэл цэнхэр бөмбөгтэй Болдоо дүймээр. Илүү дутуу ааш авир гаргадаггүй сайн залуу. Түүний хармаанд байсан мөнгө нэг мэдэхэд Түвшингийнх болчихсон үе олон бий. Гэсэн хэр нь л тэр түүнд  “дээд оноо” тавьж чадахгүй байлаа, Түвшин.

...Орилоо Баасанг хожиж, хамаг мөнгийг нь авч байна” хэмээн зүүдэлсээр сэрвэл өдөр дунд өнгөрчээ. Сэрэнгүүтээ л Түвшин, “За байз, хаанаас мөнгө олох вэ  “гэсэн бодолд автаж, хэсэг бодсоны эцэст багынхаа найзаас хэдэн төгрөг зээлэхээр шийдэн утас цохивол ашгүй”. Хэдэн төгрөг байна. Хурдхан буцааж өгөх юм бол ав л даа” гэх нь тэр. Бөөн баяр болсон Түвшин нэг л мэдэхэд найзынхаа ажил дээр давхиад хүрчихсэн байв. Найзынхаа ажлаас хармаандаа хэдэн зуун мянган төгрөг хийчихээд гарч явахдаа Түвшинд “өнөө хэр баргийн хүнтэй адилтгаж чадахгүй байсан хар бөмбөгтэй нь энэ найз нь тэнцэх  юм шиг санагдав. Тийм ээ, хар бөмбөг. Өнгө нь хар ч дээд оноо. Гэхдээ ургуулан бодвол найз нь биш харин Түвшин өөрөө хар бөмбөг ч юм шиг. Түүнээс найз нь огт харамлалгүйгээр худан зуун мянган төгрөг зээлчихэж байнаа гэдэг чинь Түвшин найз нөхөддөө “хамгийн дээд оноо буюу хар бөмбөг” шиг үнэлэгддэг хэрэг бус уу. Амьдрал, хүмүүсийг ногоон цэмбээр бүрсэн  чулуун тавцан дээрх хэдэн бөмбөгтэй зүйрлэн бодсоор байнгын дасал болсон биллиардны газраар очвол нөгөө л тэрүүгээр эргэлддэг хэд хоёр гурван ширээн дээр хуваагдчихсан тоглож байлаа. Орилоо Баасан түүнийг харангуутаа л дуу алдаж,

-Хөөе,  Түвшин аварга. Даагаа нэхэх үү” хэмээн ориллоо. Чухам үүнийг л хүсч ирсэн Түвшин ч

-За эхлэе. Хадгалуулахаар өгсөн мөнгө маань байгаа биз. Хүүтэй авна аа” гэснээр тоглолт эхэллээ. Шөнө дунд өнгөрч байхад Түвшин “Орилоо Баасангийн хөөрч баяссан  дууг хаалганы цаана үлдээгээд, дахиад л өчигдрийнхөө замаар гутруухан алхаж явлаа. Амьдрал нь ямар ч утга учиргүй мэт санагдан, мөнгөө алдсан хорсол, тоглоомонд хожигдсон шаралхал, аз дутсандаа гомдсон гоморхол алин болохыг бүү мэд нэг дусал нулимс хацрыг нь даган сэмхээн алдуурч, “40-40 дугаартай хар жийп”-ний хамар дээр  дусан шингэлээ. Мөрийтэй тоглоомоор өдрийг өнгөрөөж яваа тэрээр амьдралын их урсгалд биллиардны ширээн дээр өнхрөх бөмбөлөгнөөс ялгарах юмгүй болсноо гэнэт мэдэрч “Дахиад тоглохгүй, дахиж мөрийтэй тоглохгүй “хэмээн сэтгэлдээ шивнэлээ.

Түүнд гэр бүл, эхнэр, хүүхэд, ажил төрөл, хамт олон ч гэж алга. Ажлын газар нь тамхины утаа хөвсөн биллиардны газар, хамт олон нь Орилоо Баасан мэтийн тэндхийн байнгын үйлчлүүлэгч болсон хэдэн нөхөд. Чухам энэ газаргүйгээр тэр амьдралаа төсөөлнө гэхээс  санаанд нь үл багтана.  Дахиад тоглохгүй ээ “ хэмээн шивнэвч худлаа гэдгээ, маргааш өдөр босоод л тамхины утаа хөшиглөж, архины эхүүн үнэр ханхалсан тэр газарруу зүглэнэ гэдгээ мэдэрч байлаа. Биллиардын ширээн  дээр хар өнгийн бөмбөлөг хамгийн их оноог авчирдаг, тэр хэрээрээ тоглоомонд хожих хожигдохыг  шийддэг.  “Амьдралын нугачаанд хэдэн онооны бөмбөгний дайтай амьдарч яваагаа  харин Түвшин өөрөө ч хэлж мэдэхгүй байлаа.   



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Амарбаяр М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 322 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-025.JPG
Хэмжээс: 600x463 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5392

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-089.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4091

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-238.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4168


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn