Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Цасхан
Оруулсан admin on 2010-11-25 13:25:00 (6104 уншсан)

/Өгүүллэг/

-Сэтгэлийн гүнд, өрцний минь цаанатаах хайрын дунд гэрэлтэн бүжих эгдүүтэй, эрх танхил Цасхан мин. Эргэх орчлонг хиргүй цагаанаар ариусгагч, хамгаас гоёмсог энхрий зөөлхөн цас. Би өвдөг дээрээ сөхөрч суугаад тэртээх жилүүдийг дурсан алган дээрээ чамайг өргөе. Чи бол эцэг эхийн минь хайраас унасан илтэс ширхэг, энэхэн хорвоод нэгэн үндсээс соёолсон нахиахан билээ. Тийм ээ, зулай дээр чинь гишгэж цэцэглэсэн заяандаа би баярлавч баршгүй, нэгэн үндсээс салаалаад насан туршын хэлхээтэй гэж бодоход зүрх дулаацах энэ л тавилангаараа бахархаж явдаг. Улаан нялзрай ахуйд чинь гар дээрээ чамайг өргөөд, энгэртээ тэвэрч булбарай хацрыг чинь энхрийлэн үнсээд асарч суудаг сан. Хараач, үүд хаалгаар уур савсуулаад гадаа цавцайсан цас орчхож. Энэ цасанд би хичнээн их хайртай гээч. Нялхын чинь сэвлэгтэй шингэн үсийг хоёр салаа боож, өнгийн туузаар томоос том цэцэг зангидчихаад:

-Миний Цасхан чинь охин байсан бол яг л үлгэрийн гүнж гэсэн үг гэж ирээд л дотроо өхөөрддөгсөн. Цаг хугацаа гэдэг хачин хурдан юм даа. Чамайг Цасан ширхэг болж орчлонд унасан тэр мөчөөс хойш даруй арван зургаан жил улирчихжээ.  Хэдий завандаа энэ вэ. Урд шөнөжин бүжиглэн дэвхцсэн цас зүрхний минь цонхыг цанатуулаад хүйтэн жавраар үлээж байна.  Хүйтэн жавар тасхийж, хацар нүүрийг минь хайр найргүй шахуурдан ороолгоно.    Тэртээх жилүүдийн өмнөхийг сөхөн дурсахуйд хөлд орох гээд унаж босож, мөлхөж, хөглөж явахдаа  тэр хөөрхөн жижиг гараа сарвайгаад магнайд минь наран туяартал ход ход инээгээд намайг дагаж гүйдэгсэн.  Будран бударсаар орчлонг нөмөрдөг цасаа гэж, сэтгэлд минь үргэлжийн ариун цагаахан чамайгаа би хаана ч явсан хайрлана.  Гэхдээ жилээс жилд чи  минь өөрчлөгдсөөр, нэг мэдэхнээ бүр яасан ондоо болоо вэ. Он цаг улирах тусам өмөлзөн бухимдах чинь олшроод, өөрийгөө өмөөрсөндөө хайрах жавраар сэтгэлийг жиндээж, сүүлдээ бүр үгийн хурц өргөсөөр зүрх рүү минь шидлэн хатгах болов. Өвс ногоо, цэцэг навчгүйгээр харлах хахир хоосон өвлийг үнэндээ чи л чимж бээрсэн бүхний нүднээ гэрэл цацраан тайтгаруулдаг. Гэхдээ өвөл дуусахад энэ бүхэн худлаа юм шүү дээ.  Цагаанаас цагаан, ариухан гоёмсог гэж ирээд л амтай бүхэн чамайг баясан шагшиж, үгийн сайхнаар өхөөрдөн магтдаг  ч гэлээ чин үнэнийг гагцхүү би л мэдсэн болохоор одоо чиний тухай магтаал сонсоод баясахаа больсон. Цас цасаараа үлддэггүйн гашуун үнэнийг би ухаарсан. Эрх танхил бүжиглэж, эргэлдэн буухдаа гэнэн томоогүй цасан ширхэг толбын төдий хиргүй ирлээ ч төдөлгүй хайлан урсаж нүгэлт орчлонгийн тоос шороотой хутгалдаад шавар балчиг болон урсдаг юм. Сэтгэл минь шимширч байна.

-Наад гутлаа сайн арчаач ээ гэж хэн нэгний хөмсгөө атируулан зандрахтай зэрэгцээд хөөрхий Цасхан минь үүн шиг балчиг шавхай болж, амьтан хүний ад болчих вий гэхдээ цасыг цас хэвээр нь авч үлдэх гэсэн миний гэнэн тэнэглэл. Угаасаа сав л хийвэл хар бараанаар нөмрөн авдаг хатуу бэрх рүү Цасхан чамайг хэлтгий гишгих  вий, хиртчих вий, хайлчих вий гэж эмзэглэхдээ:

-Орой үдшийн цагаар эртхэн харихад яадаг юм бэ? гээд л, эсвэл заримдаа:

-Наад нүүр гараа угаа, залхуурахаа болиоч гэм. Үгүй, сэлгүүцэж явахаар хичээлээ давтахад яадаг юм бэ дээ? гээд л урьдын адил сургааль айлдаж байтал харин энэ удаад:             

-Дуугүй байгаач гэм, яршигтай юм зүгээр! Өөрөө хүүхэдтэй болохоороо л тэрэндээ зааж сургахгүй юу...! гээд л сүнс зайлам бүдүүн дуугаар хүнгэнүүлэх нь тэр. Тархин дундуур тасхийтэл буулгаад авах шиг.

Саяхан л хэлд орох гээд шингэн дуугаар шулганан эрхэлж явсан тэр энхрий балчирхан жаал нэгэнт байхгүй болсныг ухаарлаа.

Эгдүүтэй энхрийхэн Цасхан минь дээ, хайрласаар харамласаар л байхад хайлаад хаашаа урсчих нь энэ вэ. Түүний эргэлдсэн харцнаас алдхан биеэ алдаа дутагталтайгаа тэр чигээр нь хаацайлж, хилэгнэсэндээ дүрэлзсэн уур савсаж байхыг хараад би зогтусав.

-Биш ээ, биш байна, энэ чинь миний өхөөрдөм хөөрхөн Цасхан яавч биш! Цээжний минь далдаас гомдол зангиран огшоод зүрхэн дундуур зүсэн цойлсоор өөрийн эрхгүй нулимсан дусал нүд бүрхээд ирлээ. Үүрнээсээ нисэх даль жигүүргүйдээ биш дээ, үндэс нэгтэй нахиагаа цэцэг болтол нь тордож, ивээх гэсэндээ өдий хүртэл чиний дэргэд хоргодсон юм шүү, Цасхан минь. Ертөнцийн хар бараанаас халхлах гэсэн тэр л тэнэглэлдээ хөтлөгдөөд чамайг зэмлэж өөрийн эрхгүй үглэж зовоодог занг минь чадвал хэлтрүүлээрэй. Цаг хугацааны өөр нэгэн хэлхээнд би ч гэсэн гунигийн хээгүй цагаахан цас байсан билээ.  Даанч, хэзээ ч намайг алган дээрээ энхрийлж, алив бүдэрчих вий гээд дэлбээ юугаараа шүхэрлэн халхлах ууган цэцэг зулай дээр минь гишгэж ургаагүй юм л даа.

-Хараач. нар дээр хөөрчхөж. Урд шөнийн гэнэн омголон цас хайлмагтаад орчлонгийн нүгэлтэй холилдож усан шавхай тариад эхэлж байгааг нь ээ.                                                                                                                                        -Томоогүй Цасхан минь, чамайг зүрхнийхээ гүн дэх хайрын ертөнцдөө нандигнаж үлдээе.  Цасхан байхаа болилоо ч чамайгаа би сэтгэлийнхээ гүнд тэр л хэвээр нь хайрлах болно.

Харин надад өсөж торнисон үүрээ орхиод, холхи алсыг зорьж, хорвоогийн жамыг дагах  цаг нэгэнт ирж дээ.

Сэтгэлийн гэрэлтэй  дурсамжаараа чимэглэж

Сэрүүн салхин доор санаашран явахуйд

Өчнөөн жил ганцаар сажилснаа эргээд харахнээ

Үлдсэн мөр минь цаанаа л гэгээн санагдлаа

Өлгийндөө нялхраад уйлж байсан чамдаа

Өдий хүртэл далавчаа дэлгэлгүй хоргодсон юм

Өд сөдөө дэлгээд нисдэг болжээ чи минь

Өнгөт орчлонд одоо дураар жиргэ дээ  чи минь

“Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр номоос

2010 он



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 131 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-001.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3831

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-220.JPG
Хэмжээс: 600x450 39k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6225

Ц.Батболд Зотон, тос 90x110
Халх эхнэр
Хэмжээс: 537x600 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5992


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn