Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа
Эсгий монгол гэртээ хүйсээн цөглөөж бойжих гэж Ижий гэдэг ачитныхаа өвөр дээр нь эрхлэх гэж Эцгийн цартай ухаанд нь хүмүүн заяагаараа бахархах гэж Энэ л дэлхийн жимээс маанийн үсэг түүсиймаа
Гарцаагүй түүхийн хоймор эзэгнэсэн болохоор Ганцхан монголоор дутаж тэнгэр мэгшдэг Галаан тэгээд тулганд бадраадаг болохоор Ганцхан эх орноор минь дутаж газар гиншдэг
Дөрвөн бэрх наадуулсан шагайн нь хүртэл сүртэй байдаг Дөмөн хүлгээр уралдуулсан наадам нь хүртэл монгол байдаг Дөч хол гарсан эрс нь хүртэл хийморьтой байдаг Дөрвөн ойрадаар овоглосон бүсгүй нь хүртэл жавхаатай байдаг
Осголоо гэхэд сэтгэл нь хүртэл нөмөртэй байдаг Онгичлоо гэхэд түүх нь хүртэл зузаан байдаг Оройтлоо гэхэд болзоо нь хүртэл эзэнтэй байдаг Олиггүй гэхэд нэр нь хүртэл босоо байдаг
Аялахад дуу нь хүртэл эггшиг байдаг Амсахад ус нь хүртэл жашаан байдаг Согтоход найраг нь хүртэл онгод байдаг Солиорход орчин нь хүртэл өөр байдаг
Би бурхад илгээдэггүй ухаарлыг өөрөөсөө олдог Би буянаар тэгшлэх хувь заяагаа ганцхан эх орноосоо эрдэг Би биеийг минь эзэгнэсэн монгол цустайдаан баярладаг Би бичигдээгүй хууль болпсон ёс заншилаараа бахархадаг
Тиймээ би тэнгэр эх орноороо дахин дахин бахархадаг
МИНИЙ ТУНГАЛАГШИЛ номноос
Галзад овогт Баттулгын Ариун-Эрдэнэ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-030.JPG Хэмжээс: 600x450 70k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4481
mongolia2007year-080.JPG Хэмжээс: 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4114
trlj-007.JPG Хэмжээс: 600x800 230k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4078
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: