Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
Оруулсан admin on 2011-03-09 09:39:33 (7175 уншсан)

Би тэнэг, бүр гэнэн тэнэг хүн л дээ, одоо хир нь тэр шүү. Бүр зөнөж үхэх гэж байж гэнэн тэнэгээрээ л дуусах улаан дурак байгаа юм. Гэвч би яалт ч үгүй ээждээ ааваасаа илүү хайртай, ядаж байхад ээжийнхээ дүр төрхийг хуулан өвчиж төрсөн, мундаг адилхан, харин аавынхаа хоёр гар, элдэвт эв дүйтэй, илүү дутуу юмыг махран оролддог сонин чанарыг нь өвлөж төрсөн үнэхээр азтай дурак гэж.
Тиймээ, би ээждээ дэндүү хайртай хирнээ муу ээжийгээ ер баярлуулж үзээгүй дэндүү муу үр нь байсаан. Бодоод, бодоод бодын шийр дөрөв гэгчээр болдоггүй Баагийгийн гар нь харин дөрөв, магад ч үгүй түүнээс ч олон ёстой нөгөө мянган мутарт гэдэг шиг дэндүү олон байсан юм болов уу, хөдөлгөөн нь дэндүү супер хурдан ч байсан юм болов уу даа, байнга л өөрөө ч мэдэхгүй хэрэг тарьж, муу ээжийнхээ чихийг халууцуулна. Аав минь ажилтай, намын гишүүн, бүүр үүрийн дарга, улаан коммунист, харин ээж минь агуа их гэрэлт социализмын тэр сонин гаж цаг үед улсад ажил хийдэггүй, тухайн үедээ бусдад адлагдаж, НАХЯ- ны хурц хараанд онилогдсон гэмт бузар этгээд, харин яс юман дээрээ долоогийн долоон алаг үрсээн хүн шиг хүн болгох гэж тэр л эвгүй цаг үед өөрийн зоригоор өөрийгөө золин, болох болохгүйг хийж, өөрөө өөртөө хөдөлмөрлөж, өрөөлийг шулсан нэг муу ЗАХЫН ПАНЗЧИН, ДАМЫН НАЙМААЧИН буюу одоо цагийнхаар бизнесмэн хүн байсаан. Тийм л болохоороо АЖИЛГҮЙ гэдэг муу нэртэй ч нидэр дээрээ над шиг овоохон худлаа залчихдаг худалч гарт бол хоногын хорин дөрвөн цагийн хорин тавд нь ажилладаг үнэхээр завгүй хүн байсан ч АЖИЛГҮЙ, ГЭРТЭЭ АЛЦАЙЖ ХЭВТДЭГ гэсэн ганцхан шалтгаанаар үр биднийхээ төлөө нүүрээ улалзуулан, нүдэн далд бусдад муучлуулан хараалгаж загнуулдаг ч нүүрэн дээрээ бол эсэргээр “Хүүе, Бүдүүн ээжээ! Дүүдээ тийм юм, ийм бараа олоод өгөөч...” гэж царайчлан долигнож, хэрэгцээт ховор бараа товарыг нь залгуулж өгч чаддаг, сэргэлэн, чадвартай тийм л нэгэн жижигхэн доншуур наймаачин байсаан. Мөнгө хаяж байж л мөнгө олдог гэдгийг дэндүү мэддэг сийрүү нэгэн байсан болохоороо орос дэлгүүр, сайд нарын арав дугаар дэлгүүрт ч нэвтрэх үнэмлэх- пропуск байхгүй ч налог*- ыг төлөөд орчихдог, Улаанбаатар, Баянголын шоопын барааны дэлгүүрт ч аргыг нь олоод ороод ховор нандин оорж бараа олоод авчихдаг, харин яагаад ч юм бүү мэд мэргэжилтний хорь дугаар дэлгүүрт нэвтэрч үзээгүй гэгддэг ч нандин ховор бараагаар дошныхоо улсуудыг хангаж чаддаг сүйхэйтэйн хирээрээ нөгөөх л доодохыг нь долоочих шахан зусарддаг арчаагүй муухай хүмүүстэй тэр л хирээрээ хараалгаж,муулуулан, муухай шулаачингаараа дуудуулсан жаргал гээчийг үзээгүй миний муу ээж үнэхээр СУПЕР БИЗНЕСМЭН хүн байсаан.

Орос цэргүүдэд зодуулж, налог таван төгрөгөө хулхидуулж, одоогийн “Архины шил авна!”- ы эхлэлийг тавьж, архины лонх хоёр төгрөг байхад нэг төгрөгөөр, хямдраад далан таван мөнгө болоход чадвал гуч, чадахгүй бол дөч, тавин мөнгөөр ч хамаагүй даварсан дурак Ивануудаас царайчлан гуйж худалдаж аваад шуудай, шуудайгаар нь хөлсөө урсган, кондуктар ууртай авгай нарт хараалгаж, загнуулан үүрч ирэн угааж цэвэрлэн, хар үүрээр эртээ гэгч нь нөгөөх л лонхнуудаа үүрэн автобус унаа явахаас ч өмнө үүрэн алхаж очин эртлэхгүй бол, өрсөж очиж чадахгүй бол мөнгө дууссан гэдэг шалтгаанаар лонх авахаа байгаад хаачихдаг учир тэр шүү дээ, бас бохир байна, амсар нь эмтэрхий гэсэн шалтгаанаар шилийг мөн ч их голно даа, тийм болохоор муу ээж минь ус, угаалгын нунтаг хайрлахгүйгээр уйгагүй угааж цэвэрлэж суудагсан авдаг цөөн хэдэн цэг болох гучин хоёр, нэг болон тавь дугаар дэлгүүр, Сансарын үйлчилгээний төв, үйлдвэр комбинатад байх бас нэгэн цэгт тушааж ДАМЧИН- гаараа дуудуулдаг муухай хүн байсаан.

Би уг нь доороо гурван дүүтэй байх байсан ч гуравдахыг нь САЙН АХ орос цэрэг гэдсэнд байхад нь “Дарга нар ирэх гээд байхад, бушуулаач шуналтай өөрөө шуналгүйдээ л таван төгрөгний налог аваад оруулсан юм болов уу даа п...а минь” гэсэн шалтгаанаар тэр том тогоо шиг болсон тулгар гэдэсрүү нь шууд л АК бууныхаа жадаар жадалж хүн болох гэж хөдөлгөөнд орчихсон тэр л муу азгүй дүүг минь, өөдөсхөн ургийг эхийн минь хэвлийд алчихад, миний муу ээж ОРОС АХЫН ӨӨДӨӨС ПЭЭДИЙСЭН, НЭГ МУУ ДАМЫН НАЙМААЧИН, БОЛЖ БОЛЖ, ХОХЬ ЧИНЬ, АХ ДҮҮ ХОЁР СОЦИАЛИСТ ОРНЫ НАЙРАМДЛААС ДУРАНДАА ОЛСОН НААД ЗУЛБАСГА ЧИНЬ ҮНЭТЭЙ ГЭЖ ҮҮ???- гээрээ дуудуулаад, нөгөөх энхрий хайрт нам засгийн хамгийн чухал газар болох НАХЯ-ынханд “Болсон явдлын талаар, хэнд ч, юу ч ярихгүй” гэсэн ам өчгөөн өгч байж сая л нэг юм НАХЯ- ны эмнэлэгт очин ачит эмч нараар амь насаа авруулан мэнд үлдэж, төрөөгүй үрээсээ хоёр яс хагацан, хамгийн гол нь насаараа ханилсан хань нь болох аавд минь, бас төрүүлж өсгөж зовлон, жаргалын эх нь болсон долоогын долоон үр бидэндээ амьд мэнд гэгээн дүрээ харуулж хорвоогын тоосыг хоёр хөлөөрөө хөдөлгөн тамгалж, дахиад хэдэн жил бусдад хараалгаж, муугаар хэлүүлэх буянтай хүн байсаан.

Хэдийвээр социализмын үед бүх зуун % бичиг үсэгт тайлагдсан гэж үзэл сурталддаг байсан ч миний муу ээж цалингын цэсэн дээрээ гарын үсгээ зурахаас Бичих биш шүү, жинхэнэ утгаараа нэрээ дуурайлган зурдаг нэгэн байсансан.Миний муу ээжтэй бичиг үсэгт тайлагдаагүй үл мэдэгч нар хэдэн зуу, магадгүй мянгаараа байсныг хожим нь би цэрэгт байхдаа нүдээр үзэж гайхаж явсан нь үнэн түүх юм шүү! Каринтин дээр зөвхөн манай салааны дөчин цэргээс долоо нь үл мэдэгч байсан гээд бодохоор бусад таван салаанд тэр зэргийн үл мэдэгчид байсан гээд бодоорой доо. Тухайн үед жилд хэдэн цэрэг татагддаг байсан, түүнээс хэд нь үл мэдэгч байсныг одоо хэн ч тоолж, тооцоог нь гаргаж чадахгүй нь харамсалтай хэтрэхгүй хирнээ оросуудтай мундаг ярилцдаг, ер нь хүний арга эвийг олохдоо дэндүү мундаг хүн байсандаа. Миний муу ядарсан ээжийг ДАМЫН НАЙМААЧИН, ЗАХЫН ПАНЗЧИН гэж муулж, дээрэлхдэг байсан ч яс юман дээрээ бол жинхэнэ дамчид, шуналын микровнууд бол үнэндээ орос дэлгүүр, сайд нарын арав, мэргэжилтний хорьд орох пропусктай дарга нар, томчуулын хийх ажилгүй баян авгайчуул байсныг муу ээж минь атаархангүй аавд минь шивнэнхэн ярь байхыг нь мөн ч олон удаа сонссон доо, би.

Гэвч би тэнэг, муухай үр нь нэг муу ДАМЫН НАЙМААЧИН, ЗАХЫН ПАНЗЧИН хүний муу, адгийн муухай ээжтэй төрсөндөө үеийнхнээсээ үхтэлээ ичиж, цаг үргэлж гомдож явдаг, миний ээж бусад хүүхдүүдийн ээж шиг улсад ажиллаж явахгүй, яасан шуналтай муу ээж вэ гэж дотроо бодож, бусад хүүхдүүдэд атаархаж явдаг дэндүү муухай, тэнэгхэн үр нь байсаан, миний хайртай ээжээ ухаан сууж хорвоогын сайн мууг таниж, ялгаж салгаж чадаагүй, тархиа соц- нийгмийн үнэн балиар, үзэл суртаал гэгч барааны савангаар угаалгаж өссөн тэнэгхэн муухай хүүгээн уучлаарай! Муу мулгуу үр чинь цагийн эрхээр нас бие гүйцэж, эрийн цээнд хүрч, хорвоогын хатуу, хүтүүг хангалттай үзэж, амьдралын ухаан сууж, хар цагааныг дэнслэхтэйгээ болсон энэ л цаг үедээ, тэгээд ч цаг үе солигдсоны учир муу ээж таныхаа ямар агуа их хүн байсныг, ямар их зоригтой, өөрийн гэсэн зорилготой, тэмүүлэлтэй агуа их хүн байсныг тань дөнгөж л одоо ойлгож, ажлаас гарч ахиад өөр ажилд орж чадаагүйн учрыг тэр үед нас биед хүрч юмны наад цаадахыг ойлгохтой болсон байсан ах, том эгч хоёроосоо асууж байж сая л ухаарч суугаа дэндүү тэнэг хүү нь шүү, ээжээ.

Аав, ээж та хоёр минь дэндүү шулуун шударга, хэний ч өөдөөс хэлэх гэснээ нүүрэн дээр нь улаан цайм палхийтэл нь хэлчихдэг байсандаа дарга даамал нэртэй хүнд сурталт түшмэдүүдэд адлагдаж явсан дэндүү азгүй улсууд байсаан. Соц- нийгмийн асар олон тэнэглэлүүдийн нэгэн болох “Өөрөө өөрийг шүүмжлэх” гэдэг хоржоонтой шоглоомын гол дүрд тоглуулах гээд ээж таныг минь бүх ажилчдын хурал дээр босгоход нь “Надад өөрийгөө шүүмжлэх шаардлага байхгүй ээ! Харин ҮЭХ дарга та ажилчдынхаа ахуй амьдралд анхаарал тавьдаггүй... Намын үүрийн дарга та ажилчиддаа алагчилж ханддаг...” энээ, тэрээ гээд аваад хаячихсаных дүүг минь төрүүлээд эргээд ажилдаа орох гэхэд аль хэдийний оронд нь хүн авчихсан, орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар ажилд аваагүйгээр барахгүй хүний амин ганц баримт бичиг болох “Хөдөлмөрийн дэвтэр”- ийг нь “Чи өөрөө авсан шүү дээ” гэж гөрдсөнөөр муу ээж минь бусдад муугаараа дуудуулах ЗАХЫН ПАНЗЧИН, ДАМЫН НАЙМААЧИН болох замдаа орсоныг хүү нь сая л ах, эгч нараасаа асууж мэдээд өөрийн эрхгүй харууслын нулимсаа харамгүй урсган энэ хүү нийтлэлээ тэрлэн суунаа ээжээ, та минь өөрөө байхгүй ч таны минь гэгээн дүр цаг үргэлж нүдэнд минь харагдаж, таны минь ариун сүнс дээд тэнгэрээс, диваажингын орноос цаг үргэлж муу, муухай хүүгээ харан, хамгаалж яваа гэдэгт муу хүү чинь дэндүү итгэдэг шүү ээжээ, гэнэн томоогүй, ухаангүй явсан муу хүүгээ бас дахин уучлаарай!

Тиймээ, миний муухай ээжээс хавийн залуус айдаг, дэндүү хүндэлдэг байсан болохоороо хаа хамаагүй хар элгийн хирнээ манай хавийн, манай гудамжны томоо, том болцгоосон ах , эгч нар нээрээ л бүгдээрэй БҮДҮҮН ЭЭЖ, БҮДҮҮН ЭГЧ гэж авгайлан дууддаг байсан нь одоо хир нь нэгийг өгүүлнэ бус уу, ер нь л БҮДҮҮН ЭЭЖ нь давамгайлдаг байсан санагдах юм даа.

Тиймээ, би муу ээжийгээ ганц ч удаа баярлуулж үзээгүй дэндүү муу үр нь байсаан. Хэрэвзээ баярлуулж үзсэн бол цорын ганцхан удаа ердөө л хүмүүний биеийг олж төрөхдөө л, өвдөлт гэдэг айхтар юмнаас нь хоёр яс хагацаж, хүйсээ таслуулахдаа л ганц удаа “Ёо, ёо, арайхийж нэг юм хоёр яс хагацлаа даа!” л гэж ганц удаа баярлуулсан ч байж магадгүй улаан дурак гэж.

Сардаа нэг удаа бол найдвартай, магад ч үгүй долоо хоног болгон сургууль дээр муу ээжийгээ багшаар болон давраад бүр хичээл анги, захирлаар ч дуудуулна. Харилцах дэвтэр бол хичээлийн дэвтрээс минь ч хурдан дуусах нь үнэхээр супер! Уг нь бол энэ харилцах дэвтэр гээч зэвүүн деталь бол яалт ч үгүй “Хүн бүр бага балчираасаа эхлэн туйлын...” МАТААЧ, МЭДЭЭЛЭГЧ байх ёстойг чиглүүлэн зааж сургах жинхэнэ гарын авлага л байсан юмсан уу даа, одоо цагийнхаар бол хэн нэгний бичсэн мэдээлэл, нийтлэл дор нус цэрээ наадаг мундаг гарууд тэр үед нэргүй мэдээлэл гэж гоё юмаар өөрөөсөө тохой илүү яваа хэн нэгнийг чигчий хурууны толион чинээ муулаад биччихэд л намын үүрийн нарийн бичгийн дарга гэгдэгч мэргэжлийн муулаач сайхан гэгч нь дэлгэрэнгүй уудлан хүмүүн байх эрхийг нь соц- хуулиар хасаад, амьдралаар нь тоглоод, адгийн наад зах нь хичнээн чадварлаг мэргэжилтэй, чадвартай, бас мэдрэмжтэй нэгэн байсан ч хөдөө суманд цөлөөд, сумын төвөөсөө ч гарах эрхгүйгээр цөлж орхидог байсан нь үнэхээр цаг үеийн хоржоонтой шоглоом байв шүү дээ Ямар сайндаа л муу ээж минь намайг ичээх гэж хичээлд минь үүрэн очиж, аргаа барахдаа ханын шүүгээнд нуугдаж суух вэ дээ.

Мэдээж би тэнэг ч гэсэн хүн л юм чинь ээж гэдэг эрхэм хүмүүнийг ангид ирээд арын ширээнд суучихаар хулхи төрхөндөө орж ХҮН л болдог байсан болохоор муу ээж минь багштай хуйвалдан хичээл эхлэхээс өмнө ханын шүүгээнд ороод суучихсан хэрэг л дээ. Харин нөгөөх улаан дурак нь жинхэнэ төрхөөрөө байж, хичээлийн дундуур хэнэггүйтэн босч алхаж яваад санаандгүй ханын шүүгээний урдуур явтал голдоо цүүтэй, монгол цоож зүүлттэй хоёр хавтастай хаалганы цүлхийн онгойсон завсраар хүний хоёр нүд харагдсан нь, хөөрхий миний муу ээж ээлжит нүүрээ улайлгаж байсан нь тэр юм билээ. Ханын шүүгээнээс хөлсөө асгаруулсан муу ээжийгээ гарч ирэхэд нь би муу ээжийгээн хичнээн их өрөвдсөн гэж сананаа. Тэгэхэд л би арай дэндүү яваагаа ухаарч дахиж муу ээжийгээ сургууль дээр дуудаалаагүй ээ. Харин харилцах дэвтэр харьцангуй удаан дуусдаг болсон ч тэнд бичигддэг хурц асуудлууд нам асуудлууд болон хувирсан нь улаан дурак Баагий хүн болох замдаа хөлөө олж эхэлсэний эхлэл байсан буюу. Муу ээжийн минь ханын шүүгээнд суудаг тэр өдөр бол аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан зургаан оны хаврын хавсрагтай, хайруу жиндүү муухай өдөр байсан юм.

Тиймээ, би өөрийгөө төрүүлж өсгөсөн муу ээжийгээ баярлуулж үзээгүй дэндүү муу, муухай үр нь байсан ч хожим нь эхнэр авч өөрөө аав болсон тэр үедээ ханилсан ханийхаа муу ээжийг бие нь муудан эргээд хүүхэд болон бүх юм нь хүний эрхэнд орон хорвоог орхих хүртэл нь өөрийн гараар бөөцийлэн, угааж арчлах, бие засуулах, хооллож ундлах гээд цагийн тарианууд, бүр судас тариаг нь ч өөрийн гараар тарьж, эцсийн мөчийг нь хүртэл гар дээрээ тойлон байж нүд аниулсанаа өөрийн ээждээ өгсөн муухай хүүгийнх нь чин сэтгэлийн өргөл, ээждээ хариулсан өчүүхэн дусал хайрын хариулга байсан шүү гэж сэтгэлээ хууран, дэвтээж явдаг ч хүний л амьдрал болохоор муу ээж минь муухай хүүгээ хичнээн муу, муухай, сахилгагүй хүүхэд байсан ч гэсэн хөлд ороход минь, шулгананхан хэлд орж ЭЭЖЭЭ гэж анхлан хэлд ороход минь баярласан л байж таараа. Хүмүүний биеийг олон хүн гээч бодьгал болсон хэн боловч монгол, хятад, орос, амайрах, нигер хэн ч болов хэлд орохдоо хэлдэг анхны үг нь аав биш ЭЭЖ байдагтай маргах хүмүүн огт байхгүй биз ээ.

Аа тийм, сая л саналаа сүү гээч цагаан идээ хот газар ховор, зундаа өглөө зургаа гэхэд хэдхэн дөчийн бортог сүү ирээд хэдхэн минутанд оволзоод дуусчихдаг байсан тэр цаг үед өглөө тав ч болоогүй байхад гүйж очоод дарааллын эхэнд дархан зогсож байдгынх гурван литр сүүгээ аваад сүү багасах тусам бүгдэд нь хүргэхийн тулд “Одоо нэг хүнд хoёр литрээс илүүг өгөхгүй” гэснээ жаахан байж байгаад нэг литр, тэгээд таван зуун грамм болоод дуусдаг байсан даа муу ээж, аав хоёрыгоо бүгээн цайгаар нь тасалж яваагүйд минь ээж минь бага ч болов баярладаг л байсан байх даа.

Тиймээ, би хоёр сайхан ээждээ хоёуланд нь дэндүү хайртай учир ээждээ хайртай хэн болгонд энэхүү өчүүхэн тэмдэглэлээр ээжүүдийн баярын мэндийг дэвшүүлж ая дууны хадаг өргөж байнаа, хүлээн авч соёрхоно уу!



Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Унаками- Ивай 2011-3-3



Жич: Энэ эвлэгхэн гитар тоглоод, эвлэгхэн дуулчихдаг дүү бүсгүйг олон сар ятгаж, гуйж байж яахын аргагүй ээждээ хайртай хүмүүн л болохоороо энэхүү бичлэгийг хийлгэхийг зөвшөөрлөө дөө. Би нэгэнтээ чөлөөт уран бүтээлч хүн гэгдэж явдагынх нэг дуу хамтарч дуулж болсон юм чинь дахиад хэд, хэдэн дуу хамтарч хийхээр ятгаж дөнгөсөн л. Гагцхүү хэн, хэний маань цаг зав л мэдэх хэрэг болох юм болов уу даа.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 325 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-151.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4796

Должин : Зам зуур
Тахь
Хэмжээс: 600x450 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4936

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-238.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4168


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn