Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Лхагва 	Ж	 Шүлэг: Ломбын Нямаа : “Жагдалын Лхагва” тивд аялсан тэмдэглэл
Оруулсан admin on 2011-04-14 20:37:29 (6227 уншсан)

Ломбын Нямаа
“Бүтээнэ гэдэг нь хоёрдогч амьдрал болой” А.Камю

1970 аад оны эхээр Монголын уран зохиол хэмээх их далайд сэлүүргүй завиар тэнэж явахдаа “Жагдалын Лхагва” хэмээх шинэ тивийг нээж билээ. Миний анхлан нээсэн Лхагва нэртэй тивд уулс нь мөнх цастай,ургамал ногоо нь мөнх ногоон, хүн ард нь ухаан саруул, сэтгэл ариун дагшин орнон байх бөлгөө. Энэ тивд анх газардахад “сэтгэлдээ хор нэрдэгггүй хэн ч манай тивд амьдарч болно” хэмээн чулуун дээр худам монгол бичгээр таталганг бичсэн байсансан. Энэ тивийн ойролцоо эх газраас усаар холбогдсон “Урианхай”, “Лхагвасүрэн”, “Батбаяр”, “Дашням” нэртэй тивүүд орших бөлгөө. Үүнийг үл өгүүлэн дурсах минь:
Зохиолч орчуулагч Ж.Лхагватай үерхэж нөхөрлөсөн 28 жилийн дотор тэмдэглэлийн дэвтэрийн хуудаснаа мөнхөрч үлдсэн олон дурьдатгал байдаг юм. 1982.03.09 нд  миний тэмдэглэлийн дэвтрийг Ломбын Нямаад:Онон гол их монголын нэгэн хөх судас,Ононы найрагчидгүйгээр монголын утга зориолын цус дутах байсан гэж бичсэн байдаг. миний нөхөр миний нутаг, миний нутгийн уран бүтээлчидэд, ийнхүү халуун дотно ханддаг байлаа. Лхагва зохиолч нөхдийнхөө дунд төрөлхийн авьяас билгээр бялхсан нэгэн байсан. Авъяас гэж юу юм бэ гэсэн асуултад нэгэн аугаа зохиолч “Усны бяцхан дусалд аварга том нар багтдаг шиг ганцхан өгүүлбэрт ертөнцийг   багтаах чадварыг хэлнэ.” хэмээн хариулсан  нь Лхагвал зориулсан үг гэлтэй. Лхагвын өгүүллэгүүд усны дусал мэт бяцхан боловч хүний ертөнцийн бүхий л өнгийг багтаадгаараа өвөрмөц юм.
Эрхэм нөхөр минь  амьд сэрүүн байхдаа “Би ганцхан том зохиол бичнэ. Тэр бол жамухын тухай роман юм” гэж ярьдаг байв. Лхагвын уран бүтээлийн бяцхан өргөөнд  ярьж хөөрөөд гарахад ухаан санаа сэргэдэгсэн. Тэрээр О.Сулейменов,Я.Смеляков зэрэг яруу найрагчдын шүлгийн номыг дэндүү чадварлаг орчуулж гаргасан явдал юм. Эх хэл, орос хэл хоёрыг эн тэнцүү мэдэж, шүлгийн гүн утга уран сайхныг  яруу найрагчын дотоод мэдрэмжээр шүлгийнх нь давтагдашгүй хэмнэлийг алдагдуулахгүйгээр буулгадагт Лхагвын орчуулгын уран чадвар оршдог бус уу ? Лхагвын гэрт болсон доорх ярилцлага бидний хувьд сүүлчийнх байсан юм.
Л.Нямаа: бид ч насны нар хэвийлээ. Чи жамухын тухай роман,Харчин гүн Бавуужавын тухай киногоо бичих болоогүй юу?   
Ж.Лхагва: Тархиндаа цуглуулсан юм нэлээд бий. Бичих гэхээр нэг л болохгүй юм. Сүүлийн үед дутуу бичээд орхисноос огт бичээгүй бол дээрч гэж бодох болов доо.
Л.Нямаа: Алаг чулуу номыг чинь хэд хэд уншлаа. Энэ номоо үргэлжлүүлэх үү.
Ж.Лхагва:  Үргэлжлүүлнэ.”Алаг чулууны” минь цаад утгыг л хүмүүс ойлгоосой. Лхагва залхуудаа ганц хоёр өгүүлбэрээр өгүүллэг бичээд байгаа юм биш шүү. Миний “Алаг чулуу” ардын гүн ухааны чулуу юм шүү.
Л.Нямаа: Яруу найраг орчуулагчдаас чи л байна. Дэлхийн сонгодог найрагчдын томхон бүтээл барьж авахгүй юм уу? Тэгвэл хойч үеийн хүүхдүүдэд их хэрэг болох сон.
Ж.Лхагва: Амьдрахын тулд өнөөгийн залуусын зэрэмдэг таашаалд зориулсан сонины материал орчуулж байна. Сонгодог найраг орчуулаад хүн авахгүй шүү дээ. Ийм уншигчидтайгаас хойш яалтай билээ дээ.
Л.Нямаа: Хэдэн жилийн өмнө японы яруу  найргийн дээжээс орчуулж гаргасан ном чинь залуучуудад их тус болсон доо.
Ж.Лхагва: Япон нөхөд дэмжиж тэтгэвэл японы яруу нэйргийн нэгэн дэвтэр гаргахсан гэж боддог. Чиний өгсөн японы хайрын шүлгэнд түшиглээд сайхан ном хийж болох юм. Японы яруу найраг богино мөртэй, гүн утгатайг олж хэлэхэд хэцүү боловч, миний мэдрэмжийн төрөлх чанарт их ойр байдаг юм.
Л.Нямаа: Найз зохиолчидоос хамгийн сайн бүтээл хийх нь хэн гэж боддог вэ?
Ж.Лхагва: Догмидыгоо овоо юм хийх болов уу гэж итгэдэг. Галданбошигтын тухай кино нь  гайгүй юм болох болов уу? Манай киночид мөнгөний кино руу хйлраад мөнхийн бүтээл хийдэггүй юм шив дээ. Б.Лхагвасүрэн бие нь гайгүй байвал хэдэн кино жүжиг бичих байх. Авъяастай хүн сайн зохиол бичдэг бол энэ хоёроос уншигчид , үзэгчид их юм хүсэн хүлээх ёстой доо.
Л.Нямаа: Дорноговиос төрж байгаа авъяастанууд чамайг л тойрч жинхэнэ уран бүтээлчид болон төлөвших учиртай гэж би санадаг юм.
Ж.Лхагва: Тэр авъяастай хүүхдүүд намайг шүлэгч биш гэж санадаг биз дээ. Бид хоёр ийнхүү ярилцаад амарч, өглөө нь би семинартаа , Лхагва ажилдаа очихоор хамт гараад ТҮЦ-нээс нэг шил ундаа авч хувааж уугаад салж билээ. Урьд өдөр нь Б.Лхагвасүрэнг эхнэр Баасантай нь урьж авчраад их  л олуулаа сайхан  ярьж хөөрч ,дуулж наргиж, өдрийг барцгааж билээ. Энэ нь гэтэл сүүлчийн учрал байлаа. Сүүлчийн учрал тохиол бүхэн үнэ цэнэтэй байдаг даа. Лхагва минь.
                                                                                                        Номт баян    1997.08.01 



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 56 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_14.jpg
Хэмжээс: 600x436 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4680

Зураач : Б.Хонгорзул
khongor013.jpg
Хэмжээс: 600x478 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4228


IMG_1078.jpg
Хэмжээс: 600x884 221k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3989


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn