Тэнгэрийн санааг олсон гал улам ч бадрангуй Тэр бол харанхуйн ухаан миний нүд юм шүү Газар дээр намар болоход би уулнаас илүү хайртай Ганц хүнээс болоод аялдаг дуунаас ч илүү дуртай
Өдөр шөнийг зэрэг зовоох гэж шүлэг л намайг хань татдаг Үргэлжилсэн их ой мод, хадлангийн тал, цэцгийн салхи мэт Үүрнээсээ ниссэн шувуу, нэгэн намар, миний түлхүүртэй Үүрээр салхи босож хөдлөх нь яг энэ дөрвөн мөртийн адил аа
Өглөө эрт гал асаахад бүх мэдрэмж дагаад асдаг Үнэр нь ямагт үүлнээс гоожсон нарны нулимс мэт ээ Үнэхээр үгүйлэх ёстой хүн, бичих ёстой шүлэг шиг Намар чамд надаас илүү дасах болоогүй байлгүй дээ
Улаанбаатар 2008.08.25
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-019.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4246
Хар морьтон Хэмжээс: 482x600 210k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5569
Өглөө Хэмжээс: 600x450 146k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4472
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: