Хөнгөн тэргэнд сууж үзээгүй Хөгжмийн транс урсгал сонсоогүй Хөдөөний бандийг шоолох хэрэггүй Хөөсөн мантуу гэж хочилж болохгүй Аргагүйдээ тэд чинь адуугаан унаалж Айрганд халхаараа жаахан шарга аялж Эмэгтэй хүнээс илүү эмээл гөлөрж Энгэсэг устнаас илүү ичэмхий нэгэнд дурлаж Нарны эртэд адуугаа эрж Сарны саруулд манаж хонодог юм Насаараа амьдрах нутагтаа амьсаж Ясаа тавиндаа гэж инээвхийлдэг юм Залуу насандаа аагирхсан хөвүүд Зах сугаа ханзартал барилдаж Заан цолтой нутгийн хөгшнөөр Заалгаж авсан мэхээ үзэцгээж
Бидэн шиг тэд биллиард эргүүлж Бичгийн ширээнд суудаггүй юм Халх эмээл дээр дөрөө жийн Ханхайж суун омогшдог юм Арван алдын суран бугуйлыг Аргамаг хүлгийн толгойд тааруулж Арилжаа сайвар мориор гангарж Алгирмаа дэмбээгээр хоолойгоо мэдэж Хэрсүү суусан хөдөөний хөвгүүд Хээрийн салхинд өлчирдөг юм Хотын бидэн шиг паартай байшинд бус Хорол тоонот монгол гэрт амьдардаг юм Нүүдэлчин монголыг гэрчлэх гэрч нь тэд Нүүдэлчин удмыг сахих эзэд нь тэд Хөдөөний бор банди нарыг шоолох хэрэггүй Хөөсөн мантуу гэж хочилж бүр болохгүй....
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor013.jpg Хэмжээс: 600x478 113k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4323
mongolia2007year-186.JPG Хэмжээс: 600x450 138k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3968
art_10.jpg Хэмжээс: 600x346 96k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5575
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: