BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хов хоосон хавар хов хоосон
Оруулсан admin Огноо: 2011-08-06 00:03:36 (9456 уншсан)

Бодлын минь хэлхээнээс сувдан гунигууд шувуун цуваа хөвөрсөөр… эргэж бодох ч завдалгүй үргэлжид тэмүүлсэн тэрхүү бодролын үзүүрт юу байгааг би үл ухаарна. Зөнд нь орхи гэсэн мэт бодол бүр улбаалж мөрөөдөл болон үржих юм. Санаваас шинэ бүхнийг эрэлхийлж буй гэлтэй. Учир юусан билээ хэмээн тунгаавал би олон ч хаврыг дурсамжтай өнгөрөөж иржээ. Хавар цэцэгс модод урган намар хагдардаг мэт сэтгэл минь энэхүү улирлуудтай дасан зохицох ажгуу. Хөвөрсөн бодлоо эргэж гөвлөө юу ч алга. Дэмий л бодсон бололтой хайран цаг. Гиеүрэл гэгч хүний хагасын хагас солиорол бололтой. Ухаанаа үл захирах тэр эгшинд хүмүүн өөрйигөө тэнэг болгодог ажгуу. Санаа алдахад тансагхан сүрчигийн үнэр эсвэл тачаангуй булбарайхан уруулын амт шнэртэн амтагдах ч шиг … бүү мэд … Эргэцүүлэг хийвээс хавар хоосон улиралд бололтой их хуурамч … Яг л энэ жихүүн салхи шигээ … Ээж байгаа нар хүртэл цаанаа л нэг дутуухан хүмүүнийг дутуу гэдгийг мэдрүүлэх гэсэн мэт гадаа гудамж эл хуль … цас ч үгүй, цэцэг ч үгүй бороо ч үгүй …. Намараас хүйтэн. Энэ улиралд яг л жүжигт тоглож баймаар санагдана. Яагаад гэвэл театрт би хэзээ ч уйдаж байгаагүй. Тэгэхдээ энэ мөч бүр миний амьдралын нэгэн эгшин тиймийн тул би өчүүхэн ч уйдаж болохгүй учир нь залуу нас богиносхон залуу насаа омголон үеэ би гомдоох учиргүй. Тэгвэл заяа минь гомдох болно…

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2011-08-06 00:03:36 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл